Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+14°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
АВТОБУСНЫ ОСОЛД ӨРТСӨН ДААТГАЛГҮЙ ИРГЭДЭД Ч ТУСЛАМЖ ОЛГОНО ГЭВ

Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явж байсан орон нутгийн нийтийн тээврийн автобус Төв аймгийн Эрдэнэ суманд осолдсон. Тухайн үед автобусанд 47 хүн явж байсны зургаан нь нас барж, бусад нь гэмтсэн байна. Өчигдөр орой Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт зорчигчдын ар гэрийнхэнтэй даатгалын байгууллага, нийтийн тээврийн компанийн  болон аймгийн удирдлага гэхчлэн албаныхан уулзсан юм. Уй гашуу тохиолдсон иргэдийн сэтгэл санааг үймрүүлэхгүй, холбогдох дүгнэлтүүд гараагүй байхад ташаа мэдээлэл түгээхгүй гэх үүднээс уулзалтыг хаалттай явууллаа. Осолдсон автобусны зорчигчдыг “Тэнгэр” даатгал компаниас даатгасан байжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэхишигээс зарим зүйлийг тодруулав.  

-Осолдсон иргэдэд танайхаас нөхөн олговор олгох ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Осолд 50 шахам хүн өртсөн. Тэдний 21 нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж даатгалын хураамжаа төлсөн, бусад нь даатгуулаагүй байгаа юм. “Тэнгэр” даатгалын зүгээс ямар нэг хөндлөнгийн байгууллагын дүгнэлт хүлээхгүйгээр нөхөн төлбөрийг шуурхай олгож байна. Даатгалд хамрагдаагүй  зорчигчдын бие болоод сэтгэл санааны хохирлыг багахан ч болтугай нимгэлэх үүднээс тус бүр нэг сая хүртэлх төгрөгийн тусламж олгож байна.
-Даатгалын хураамж хэдэн төгрөг байдаг юм бэ. Дээд тал нь хэдэн төгрөгийн  нөхөн олговор олгох вэ?
-Даатгал маань сайн дурын үндсэн дээр хийгддэг. Даатгуулах уу, даатгуулахгүй юу гэдгээ зорчигч өөрөө шийднэ. Товчхондоо зорчигч өөрөө хүсвэл 400 төгрөг төлөөд 3.5 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөр авах боломжтой даатгалын хэлбэр л дээ.
-Нас барсан иргэдийн тухайд?
-Ослын улмаас зургаан хүн амь насаа алдсан. Талийгаачдын дөрөв нь даатгалд хамрагдсан байсан. Тиймээс ар гэрт нь 3.5 сая төгрөгийг 100 хувь олгоно.
-Даатгуулаагүй иргэдэд нэг хүртэлх сая төгрөгийн тусламж олгоно гэлээ. Тэгвэл даатгуулсан 21 хүнд хэдий хэр хэмжээний нөхөн олговор олгохоор байгаа вэ?
-Яг нөхөн төлбөрт хэдэн төгрөг өгөх нь эцэслэн гараагүй байна. Мэдээж багагүй дүн гарна. Холбогдох дүгнэлт гарсаны дараа хохирлын хэмжээ, нөхөн олговрын дүн гарах байх. Даатгагдсан иргэдийн тухайд хөдөлмөрийн чадваргүй байсан ажлын хоног, эмнэлэг эмчилгээний зардлыг олгоно.
-“Тэнгэр даатгал” орон нутгийн бүх нийтийн тээвэрт үйлчилгээгээ санал болгодог уу?
-Үгүй. Бусад даатгалын компаниуд ч оролцдог.

0 Сэтгэгдэл
овоо шүү дээ
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан