Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Facebook”-ийн хувьцаа эрэлттэй байгаагаас үнийг нь нэмжээ

 “Facebook” компанийн хөрөнгийн бирж дээр арилжаалах гэж буй хувьцаа олон нийтийн дунд эрэлт ихтэй байгаагаас үнийг нь 34 ам.доллараас 38 болгон нэмсэн байна. Хэрэв дунджаар нь 36 ам.доллар хэмээн тооцвол “Facebook”  337 сая ширхэг хувьцаанаасаа 12,1 тэрбум ам.доллар босгох төлөвтэй байгаа юм. “Facebook”-ийг үндэслэгч Марк Зукерберг хувьцааныхаа үнийг хамгийн багадаа 28, ихдээ 35 ам.долларт хүргэх зорилго тавьж байсан бол дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээнээс хувь эзэмших гэсэн хүмүүсийн эрэлт хувьцааны үнийг анхны зорилгоос нь ч өндөрт өргөжээ.“Facebook”-ийн хувьцааг Насдакийн хөрөнгийн биржид “FB” нэрээр арилжаалах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан