Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгэцийн эмгэгтэй эр эхийгээ тагтан дээрээс шиджээ

Украины Одесс хотын иргэн сэтгэцийн эмгэгтэй нэгэн тагтан дээрээ улстөрийн “цуглаан” хийж “Украин мандтугай” гэж хашгиран нэгэн настай эмэгтэйг доош шидсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар гуравдугаар давхраас түүний шидсэн 82 настай эмэгтэйг төрсөн эх нь байсан гэж байгаа бол өөр нэг  нь эмээ нь байсан гэж байна. “Первый Одесский портал”-ын мэдээлж байгаагаар 42 настай Виталий настай эхийгээ тав хоног гадагш гаргалгүй гэртээ хорьж, заналхийлж байгаад ийн тагтан дээрээс шиджээ. Настай эмэгтэй гуравдугаар давхраас унасан ч азаар амьд үлдэж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Үүнийхээ дараа сэтгэцийн эмгэгтэй эр тагтан дээрээ хэсэг хугацаагаар зогсч элдэв уриа хашгиран цонхон доор цугларсан хүмүүсийн зургийг авч, телевизийн хөтлөгчдийг дууриан “мэдээ” дамжуулжээ.
Удалгүй хууль сахиулагчид, эмнэлгийнхэн ирж эрэгтэйг саатуулан сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт хүргэсэн байна. Үүний зэрэгцээ түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

0 Сэтгэгдэл
Урин дулаан зуны цаг ирж та бүхэн амралт, зугаалга, аялалаар явах гэж байна уу? Хэрэв тийм бол жуулчны бааз болон аялал зугаалга, ангийн хэрэгслийн талаарх мэдээллээ Аяны лавлах 1900 1973-аас лавлаарай.
муу тэнэг чинь одоо аягүй бол сэтгэцийн өвчтэй гээд ялаас мултарна даа
муу тэнэг чинь одоо аягүй бол сэтгэцийн өвчтэй гээд ялаас мултарна даа
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан