Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+13°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна Монгол эмэгтэйчүүд жирэмсэн болсон цагаасаа иоджуулсан давсыг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл зохистой УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгаа Фото сурвалжилга: Улаанбаатар хотын циркийн өдрүүд эхэллээ ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦОГТ-ОВОО СУМЫН “БИЛГЭХ” БУЛГИЙН ОЙР ОРЧМЫГ ЦЭВЭРЛЭЖ СУРАГЧДЫН ДУНД АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА М.Лхагва арслангийн нэрэмжит барилдааны цахим бүртгэл эхэллээ ЭМД-ын шимтгэлийг Ebarimt-аар төлөх боломжгүй байна Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна Монгол эмэгтэйчүүд жирэмсэн болсон цагаасаа иоджуулсан давсыг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл зохистой УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгаа Фото сурвалжилга: Улаанбаатар хотын циркийн өдрүүд эхэллээ ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦОГТ-ОВОО СУМЫН “БИЛГЭХ” БУЛГИЙН ОЙР ОРЧМЫГ ЦЭВЭРЛЭЖ СУРАГЧДЫН ДУНД АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА М.Лхагва арслангийн нэрэмжит барилдааны цахим бүртгэл эхэллээ ЭМД-ын шимтгэлийг Ebarimt-аар төлөх боломжгүй байна Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа
УЛСЫН КОМИССТ НЬ БАЙНА УУ, “ХӨВСГӨЛ ГЕОЛОГИ”-ИЙНХОНД БАЙНА УУ

Хичээлийн хуучин байрыг нь нурааж, шинээр барьж байгаа компани нь ажлаа хийхгүй байгаа гэх  мэдээлэл одоогоос хоёр жилийн өмнө хэвлэлээр гарч эхэлснээс хойш 92 дугаар сургууль олны анхааралд орсон билээ. 2003 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжтайгаар тус сургуулийн хамт олонд хичээлийн нэг байр барьж өгсөн байдаг. Ингэснээр тус сургууль хичээлийн гурван байртай болсон ч хоёр хуучин байрыг нь 2012 оны тавдугаар сарын сүүлээр нурааж оронд нь шинэ байр барихаар болсон аж. Улмаар тухайн оны зургадугаар сард шинэ сургуулийн барилгын ажил эхлүүлж, аравдугаар сард нь дуусгаж өгнө гэсэн ч дөрвөн хана боссоноос өөр нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажил хийгээгүй талаар тус сургуулийн захирал Д.Октябрь манай сонинд ярилцлага өгч байсан.
Хариуцаж байгаа инженер нь энэ зун бороо хур ихтэй байлаа, ажил урагшилсангүй гэх мэтээр шалтаг шалтгаан тоочсоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулж өгсөн ч хагас жилийн нүүр үзэлгүй хана нь цуурч, дээврээс нь дусаал гоожиж байна. 92 дугаар сургуулийн шинэ өргөтгөл болох зургаан сарын настай энэ барилгыг барьсан компани нь “Хөвсгөл геологи”.
Сүүлийн үеийн загвар шийдэлтэй, Монголдоо л анх удаа гэж болохоор барилга хэмээн цаасан малгай өмсгөж байсан байшингийн хана цуурч, бие засах өрөөнийх нь плита нурж хүүхдүүдийг гэмтээх эрсдэлтэй байгаа учраас жижүүрүүд нь байнга харж хянаж байдаг болжээ. Энэ талаар “Хөвсгөл геологи” ХХК-ийн ерөнхий инженер Ж.Оргилоос тодруулахад “92 дугаар сургуулийн шинэ барилга хэзээ мөдгүй нурах гээд байгаа асуудал байхгүй. Захиалгатай л мэдээлэл яваад байх шиг байна. Дээврээс шавар, шохой унаагүй. Нэг ангид л дээврээс ус гоожсон. Хана цуурсан гээд байгаа. Үнэндээ бол хялгасан цууралт. Барилгаа ашиглалтад өгөөд гурван жилийн дотор  засвар, үйлчилгээг барьсан байгууллага нь хариуцдаг.  Үүний дагуу бид  завсар, үйлчилгээг ирэх сарын 10-наас хийхээр ашиглалтад өгөх­дөө л Нийслэлийн ерөн­­хий төлөвлөгөөний газар болон 92 дугаар сур­гуу­­лийн захиргаатай тохи­ролцсон. 1000 орчим сураг­чийн хичээлийн байрыг ашиглалтанд оруулж, гурван ээлжээр хүнд нөхцөлд  хичээл­­­­лэж байсныг хэвийн нэг ээлжтэй болгох зайлшгүй шаардлага байсан. Үнэхээр муу барилга байсан бол улсын комисс хүлээж авахгүй.  Улсын комисст  мэргэжлийн  14-15 инженер байдаг.  Тэд бүгдээрээ  хянаад шалгаад хү­лээж авсан.  Ажилдаа хариуцлагатай ханддаг хүмүүс хүлээж  авсан  барилгыг ингэж хэлж байгаа нь тэднийг  үгүйс­гэж, доромжилж  бай­гаа­­гаас ялгаагүй” гэв.
Харин тус сургуулийн захирал Д.Октябрь “Хүүхдүү­­дийг бие засах газарт орж болохгүй гэж хорьж чадахгүй учраас “Плита унах аюултай тул болгоомжилно уу” гэсэн бичиг наагаад үйл ажиллагаагаа явуулж байсан ч одоо сургууль амарсан.  Хана цуурсан нь үнэн. Гэхдээ түүнийг гүйцэтгэгч байгууллага нь засчихсан. Харин одоо бол дээврээс дусаал гоожиж байгаа. Сургууль амрахаар дахин янзална гэсэн боловч ажлаа эхлээгүй л байна” гэв.
Энэ талаар эргэн сануул­сан учир нь “Хөвсгөл геологи” ХХК Баянзүрх дүүргийн 92 дугаар суруулийн 960 хүүхдийн багтаамжтай энэ өргөтгөлөөс гадна мөн л өнгөрсөн арванхоёрдугаар сард ашиглалтад орсон хоёр блокны нэгийг барьсан байх юм. 2010 оны төсөвт суусан 1000 оюутан амьдрах багтаамж бүхий хоёр барилгыг барих тендерт  “Хөхий хан”, “Хөвсгөл геологи” ХХК хоёр шалгарч, барилгыг барьж эхэлсэн. Барилгын компаниуд анх тав орчим тэрбум төгрөгөөр, хоёр жилийн хугацаанд оюутны байр барихаар тендерт шалгарсан ч зураг төсөлд төлөвлөөгүй ажлууд гарсан, мөн санхүүжилт саатсанаас хугацаандаа амжаагүй.
Тиймээс дахин нэг тэрбум төгрөг өгөхгүй бол ажлаа хийж чадахгүй нь хэмээн шалтаглаж, нэг тэрбум төгрөг нэмж авснаар өнгөрсөн арванхоёрдугаар сард өнөө байраа арай гэж ашиглалтад оруулсан. Ажлаа удаашруулчихаад анхны төсөв хүрээгүй гэх шалтаг 92 дугаар сургуулийн барилга дээр ч мөн гарсан байдаг.
Ашиглалтад ороод хагас жилийн нүүр үзээгүй 92 дугаар сургуулийн барилгын араас “Хөвсгөл геологи” ХХК-ний барьсан 1000 оюутны байрны барилга мөн л хана нь цуурч, мөөгөнцөртсөн, зарим ариун цэврийн өрөөнийх нь плита унаж, сантехникийн хэрэгсэл нь эвдэрдэг болсон гэнэ. Халуун усны крантыг байс­хийгээд сольдог ч дорхноо цуурчихдаг, зэрэгцээ хоёр өрөөний нэгийнх нь гэрлийг асаахгүй бол нөгөө нь асахгүй, унтраахгүй бол унтардаггүй гэнэ. Тус компанийн талаар чихнээс хонх уясан иймэрхүү мэдээлэл зөвхөн энэ хоёр барилгаар дуусахгүй. Нэг аймгийн соёлын төвийн барилгыг бас л гурилдсан хэл ам одоо ч тасраагүй л байна. Үнэхээр улсын комиссийн 14-15 байцаагч тус компанийн барьсан барилгыг ном журмынхаа дагуу шалгаад ашиглалтад авдаг уу, эсвэл маш сайн барьсан барилгыг нь хүлээж авсан эзэд нь хайр гамгүй ашиглаад хагас жил ч хүрэхгүй хугацаанд балгас болгоод байна уу гэдгийг шалгадаг газар нь шалгамаар.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан