“Power Expo & Festival” ирэх сарын 9-11-ний өдрүүдэд болно
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
“PHOTO WEEK DORNOGOBI”
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийслэлийн гол болон туслах гудамж замуудад эвдэрсэн 3000 метр хайс, тоноглолыг засна
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал амжилттай хийлээ
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой
Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

НААДМЫН БЭЛТГЭЛ ДОЛДУГААР САРЫН 5-НД БҮРЭН ДУУСНА
Нийслэлчүүд баяр наадмын өдрүүдэд хувийн машинаа унаж бөглөрч түгжрэх шаардлагагүй гэнэ. Учир нь энэ жил нийтийн тээврийн үйлчилгээг нэлээд сайн зохион байгуулахаар болжээ. Саяхан нэвтэрсэн Рэйлбус гэхэд баяр наадмын өдрүүдэд Амгалан-Хүй долоон худаг чиглэлд иргэдэд үйлчлэх юм байна. Нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах ажилтай танилцсан хотын Засаг дарга Э.Бат-Үүл, “Төмөр зам дагуух рейлбусны зогсоол, түүнд ойрхон автобусны буудлын орон зайг бүрдүүлнэ. Тэгэхгүй бол иргэд хол, шавар шавхаатай зам туулан байж рейлбусанд суухгүй шүү дээ.
Тийм учраас нийтийн тээврийн сүлжээг өөрчлөх гэж байна. Өөрөөр хэлбэл, Баянхошууны эцсээс ч юм уу, хаа байгаа газраасаа нийтийн тээвэрт суугаад рейлбусны зогсоолд ирээд суух боломж олгоно. Өнгөрсөн жил бид Хүй долоон худаг дахь гол гол талбайг зассан ч нэлээд шороотой наадсан. Харин энэ жил явган хүний зам болон Давааны буудлаас /Хүй долоон худаг дахь рейлбусны зогсоол/ морь барианы талбай хоорондын хатуу хучилттай замын ажлыг хийж байна. Рейлбусаар Давааны буудал дээр ирүүт нь Эко автобус буюу цахилгаан автобус талбай дээр үнэгүй хүргэнэ. Иргэдээ явгаруулахгүй гэж ойлгож болно. Энэ жил болж өгвөл хувийн машинаа унаад бөглөрч түгжирч яваад хэрэггүй” гэв.
Хэрэв хувийн машинаа унаад явж байгаа бол Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо худалдааны төвийн зогсоол дээрээ машинаа байрлуулаад үнэгүй нийтийн тээврээр цэнгэлдэх хүрээлэн болон рейлбусны зогсоол руу хүргүүлэх боломж бүрдүүлэх аж.
Рейлбусны зогсоол, түүний дагуух явган хүний замын ажил ч ерөнхийдөө дуусах шатандаа оржээ.
“Хүй долоон худаг”-т “Монгол наадам цогцолбор” байгуулах тухай шийдвэрийг өнгөрсөн онд НИТХ-аас баталж 5300 автомашины зогсоолыг эко хавтангаар барьж, морь барианы газарт талбайн тохижилт хийсэн. Тэгвэл энэ жил тус цогцолборын агуулах болон офиссын барилга, явган хүний зам, эко автобусанд зориулсан автозамууд хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн жил нэлээд хөрөнгө мөнгө зарцуулан байж авсан сандал ширээ, бусад аж ахуйн зүйлсээ манаж хонож байсан удаатай. Тэгвэл энэ жил агуулах ашиглалтанд орсноор асуудал үүсэхгүй болжээ. Агуулахын гуравны нэг нь дулаан, харин бусад нь хүйтэн байх гэнэ. Одоогоор агуулах болон оффисын гол нуруу нь босоод байна. Төмөр болон дулаалгын зарим материалыг эс тооцвол дотоодын бүтээгдэхүүнээр барьж байгаа учир элдэв хүндрэл үүсэхгүй хэмээн гүйцэтгэгч компанийн дэд захирал Ч.Энхбаатар хэлсэн юм.
Монгол наадам цогцолборын энэ жил хийх бүтээн байгуулалтын ажил долдугаар сарын таван гэхэд дуусах төлөвлөгөөтэй ч хугацаанаас нь өмнө дуусгахаар ажиллаж байна гэлээ.
Улсын баяр наадмаар наадмын талбай руу нэвтрэх эрхийн зөвшөөрөл олгодог. Тэгвэл энэ жилийн автомашины зөвшөөрлийг хэдэн төгрөгөөр хэрхэн олгох тухай шийд хараахан гараагүй байгаа гэнэ. Баяр наадмын комиссын дараагийн хурлаар энэ асуудлыг шийдэх бололтой. Юутай ч төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг дахь тээврийн үйлчилгээг хэрхэн зохицуулах талаар ерөнхий төлөвлөгөө гараад байгаа аж. Тухайлбал өнгөрсөн жилийн наадмаар цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо такси үйлчилгээний зогсоол байгаагүйгээс явган зорчигчид Энхтайваны гүүр дагуу такси барих гэж нэлээд асуудал болж байсан удаатай. Тиймээс энэ жилийн баяр наадмаар цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсэгт таксины зогсоол байрлуулахаар болжээ.
Мөн нийтийн тээврийн автобусыг нэг газарт байрлуулснаар бөөгнөрөл үүсч байсан юм. Тэгвэл нийтийн тээврийг хэд хэдэн газарт зогсоохоор болжээ. Аялал жуулчлалын байгууллагуудаас удаа дараа хүсэлт тавьдаг ч шийдэгдэхгүй байсан нэг асуудал нь Чингисийн талбайн ойролцоо зогсох зогсоолын асуудал юм. Чингисийн талбайн урд хэсэгт жуулчдын болон тусгай үйлчилгээний автобус зогсох зогсоол байгуулах тухай шийдвэрийг хотын удирдлагууд дэмжсэн байна. Удахгүй Чингисийн талбайн урд хэсэгт жуулчдын болон төгсөгчдийн, хуримын гэхчлэн тусгай үйлчилгээний автобуснууд зогсдог болох нь. Гэхдээ энэ нь зөвхөн баяр наадмын үеэр гэлтгүй байнга байх юм байна.
Улсын баяр наадмын бэлтгэл ажилд дөрөв орчим тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Хүй долоон худаг буюу “Монгол наадам цогцолбор”-т явган зорчигчийн зам засах, талбай хоорондын хатуу хучилттай зам болох 3.8 километр зам барихад 2.4 тэрбум төгрөг хотоос гаргасан байна. Мөн 1.5 тэрбум төгрөгөөр цогцолборын агуулах, оффисын барилга барьж байгаа юм. Тус цогцолборт энэ жил нэмж 500 автомашины зогсоол байгуулах, морь барианы газар дахь индэрийг засах гэхчлэн олон ажил хийнэ. Ингээд дөрвөн тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Үүнээс гадна ажилд зарцуулах засвар үйлчилгээнд 500 сая төгрөг зарцуулахаар болжээ. Энэ мөнгөөр цэнгэлдэх хүрээлэнгийн замын нөхөөсний ажил, зэрлэг зулгаах, зүлэгжүүлэх гэхчлэн ажил хийх юм байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажил дуусаагүй байна. Энд гэрэлтүүлэг болон урсгал засварын ажил эхэлжээ.
Цэнгэлдэх хүрээлэн 1959 онд байгуулагдсан цагаасаа хойш вандан сандалтай өнөөг хүрсэн аж. Жил бүр буддаг вандан сандал нь наадамчдын тав тухтай байдлыг хангаж чадахгүй гэж үзээд энэ жил 13 мянган ширхэг түшлэгтэй сандал тавихаар болжээ. Энэ ажилд нийт 200 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажил хийж байгаа ч сандал суурилуулах ажилд нэлээд хугацаа хүч хөдөлмөр орно гэдгийг албаныхан хэлсэн юм. Ойр орчмын замын нөхөөсийг өнгөрсөн онд хийж чадаагүй ч энэ жилийн баяр наадмын өмнө бүрэн хийх гэнэ. Шинэ сандал тавихаас гадна 37 сая төгрөгний 10 орчим төрлийн засвар үйлчилгээ эхлүүлжээ. Зөвхөн зам талбайн цэвэрлэгээний ажилд гэхэд 24 сая төгрөг зарцуулахаар байгаа юм.
Харин сур харвааны талбайд энэ жил олигтой ажил хийгдэхгүй, зөвхөн индэрээ л будаж засах юм байна.
Улсын баяр наадмаар чөлөө сөхөөгүй ажилладаг хүмүүс нь яах аргагүй ТҮК-ийнхан гэж болно. Хогийн савны хүрэлцээ хангамж муутайгаас хог новшиндоо дарагдан нааддаг тал бий. Тэгвэл энэ жил хогийн сав олноор нь байрлуулж, цэмцгэр наадах боломж бүрдүүлэх гэнэ. Хүй долоон худагт гэхэд 180 литрийн багтаамжтай 200 ширхэг хогны тэргэнцэр, 100 ширхэг хогийн сав, шууд ачдаг бункерэн тэвш 7-8-ыг байрлуулах юм байна. Өнгөрсөн жил хогийн сав 50, бункерэн тэвш хоёрхон байсан юм. Өөрөөр хэлбэл, хогийн савны хэмжээ гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Мөн цаг үеийн байдлаас хамааран хогын машин олноор нь ажиллуулахаар болжээ. Харин төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн онд хоёр тэвш, гуч орчим хогийн сав байрлуулж байсан бол энэ жил 50 болгон нэмэгдүүлсэн гэнэ.
“Цэмцгэр монгол наадам” ТББ-тай хамтран хог савладаг залуус ажиллуулж байснаа энэ жил үргэлжлүүлэх юм байна. Баяр наадмаар хөндөгддөг бас нэг асуудал нь нийтийн бие засах газар байдаг. Өнгөрсөн жил Хүй долоон худагт ноднин 26 ширхэг контейнэр бие засах газар ажиллуулаад бохирын машин хүрэлцэхгүй бохир нь дүүрээд хаагдаж байсан. Тухайн үед бохир соруулах хоёрхон машин бохироо цэвэрлэх байгууламж руу зөөж, ид ачаалалтай үед замын түгжрэлээс болон саатдаг байсан аж. Тэгвэл энэ жил бохир зөөх 7-8 машин явуулахаар болсон байна. Ингэснээр бие засах газар хэвийн ажиллах бүрэн боломжтой гэлээ. Мөн энэ жил өвөл зунгүй ажилладаг бие засах газар долоог нэмж байгуулахаар болжээ.
Улсын баяр наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн болон хүй долоон худагт үйлчилгээ явуулах хүсэлтэй иргэн олон байдаг. Өмнөх жилүүдэд наадмын талбайд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг үйл ажиллагаа нь тогтворжсон аж ахуйн нэгжүүдэд олгодог байсан бол энэ жил иргэддээ боломж олгохоор шийджээ. Энэ талаар НЗАА-ны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, “Улс эх орны эдийн засгийн байдал сайнгүй байна. Тиймээс төр захиргааны байгууллагын хувьд иргэддээ түлхүү боломж олгохоор шийдсэн. Өөрөөр хэлбэл, заавал аж ахуйн нэгж гэхгүй хувь хүнд ч хуушуурын зөвшөөрөл олгоно гэсэн үг. Иргэд маань баяр наадам тохиолдуулан оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийн талыг ч болтугай олоод аваасай гэх үүднээс ийм шийдвэр гаргасан. Гол нь худалдаа үйлчилгээ явуулах иргэн маань эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, хоол үйлдвэрлэх гэж байгаа бол мэргэжлийн хүн байхыг шаардана” гэв. Энэ жилийн баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд 600 гаруй худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгохоос 70 орчим хувь нь хуушуурынх байх гэнэ. Харин Хүй долоон худагт 300 гаруй зөвшөөрөл өгөхөөр болжээ. Ингэхдээ дүүрэг бүрийг ялгах өнгийн асартай байхыг өмнөх жилийнх шиг шаардах гэнэ.
Зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж болон иргэд өөрийн харьяа дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний албанд хүсэлтээ өгөх хэрэгтэй. Худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг долдугаар сарын 5-8-ны хооронд өгөх аж. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийнх 20 мянга, Хүй долоон худагийнх 15 мянган төгрөг буюу өмнөх жилийнхтэй адил хураамжтай юм байна.
Улаанбаатарчууд наадмаар хувийн машин унах шаардлагагүй

Тийм учраас нийтийн тээврийн сүлжээг өөрчлөх гэж байна. Өөрөөр хэлбэл, Баянхошууны эцсээс ч юм уу, хаа байгаа газраасаа нийтийн тээвэрт суугаад рейлбусны зогсоолд ирээд суух боломж олгоно. Өнгөрсөн жил бид Хүй долоон худаг дахь гол гол талбайг зассан ч нэлээд шороотой наадсан. Харин энэ жил явган хүний зам болон Давааны буудлаас /Хүй долоон худаг дахь рейлбусны зогсоол/ морь барианы талбай хоорондын хатуу хучилттай замын ажлыг хийж байна. Рейлбусаар Давааны буудал дээр ирүүт нь Эко автобус буюу цахилгаан автобус талбай дээр үнэгүй хүргэнэ. Иргэдээ явгаруулахгүй гэж ойлгож болно. Энэ жил болж өгвөл хувийн машинаа унаад бөглөрч түгжирч яваад хэрэггүй” гэв.
Хэрэв хувийн машинаа унаад явж байгаа бол Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо худалдааны төвийн зогсоол дээрээ машинаа байрлуулаад үнэгүй нийтийн тээврээр цэнгэлдэх хүрээлэн болон рейлбусны зогсоол руу хүргүүлэх боломж бүрдүүлэх аж.
Рейлбусны зогсоол, түүний дагуух явган хүний замын ажил ч ерөнхийдөө дуусах шатандаа оржээ.
“Монгол наадам Цогцолборт” ид бүтээн байгуулалт өрнөж байна
“Хүй долоон худаг”-т “Монгол наадам цогцолбор” байгуулах тухай шийдвэрийг өнгөрсөн онд НИТХ-аас баталж 5300 автомашины зогсоолыг эко хавтангаар барьж, морь барианы газарт талбайн тохижилт хийсэн. Тэгвэл энэ жил тус цогцолборын агуулах болон офиссын барилга, явган хүний зам, эко автобусанд зориулсан автозамууд хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн жил нэлээд хөрөнгө мөнгө зарцуулан байж авсан сандал ширээ, бусад аж ахуйн зүйлсээ манаж хонож байсан удаатай. Тэгвэл энэ жил агуулах ашиглалтанд орсноор асуудал үүсэхгүй болжээ. Агуулахын гуравны нэг нь дулаан, харин бусад нь хүйтэн байх гэнэ. Одоогоор агуулах болон оффисын гол нуруу нь босоод байна. Төмөр болон дулаалгын зарим материалыг эс тооцвол дотоодын бүтээгдэхүүнээр барьж байгаа учир элдэв хүндрэл үүсэхгүй хэмээн гүйцэтгэгч компанийн дэд захирал Ч.Энхбаатар хэлсэн юм.
Монгол наадам цогцолборын энэ жил хийх бүтээн байгуулалтын ажил долдугаар сарын таван гэхэд дуусах төлөвлөгөөтэй ч хугацаанаас нь өмнө дуусгахаар ажиллаж байна гэлээ.
Автомашины зөвшөөрөл хараахан гараагүй

Мөн нийтийн тээврийн автобусыг нэг газарт байрлуулснаар бөөгнөрөл үүсч байсан юм. Тэгвэл нийтийн тээврийг хэд хэдэн газарт зогсоохоор болжээ. Аялал жуулчлалын байгууллагуудаас удаа дараа хүсэлт тавьдаг ч шийдэгдэхгүй байсан нэг асуудал нь Чингисийн талбайн ойролцоо зогсох зогсоолын асуудал юм. Чингисийн талбайн урд хэсэгт жуулчдын болон тусгай үйлчилгээний автобус зогсох зогсоол байгуулах тухай шийдвэрийг хотын удирдлагууд дэмжсэн байна. Удахгүй Чингисийн талбайн урд хэсэгт жуулчдын болон төгсөгчдийн, хуримын гэхчлэн тусгай үйлчилгээний автобуснууд зогсдог болох нь. Гэхдээ энэ нь зөвхөн баяр наадмын үеэр гэлтгүй байнга байх юм байна.
Наадамд дөрвөн тэрбумыг зарцуулна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сандлыг түшлэгтэй болгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажил дуусаагүй байна. Энд гэрэлтүүлэг болон урсгал засварын ажил эхэлжээ.
Цэнгэлдэх хүрээлэн 1959 онд байгуулагдсан цагаасаа хойш вандан сандалтай өнөөг хүрсэн аж. Жил бүр буддаг вандан сандал нь наадамчдын тав тухтай байдлыг хангаж чадахгүй гэж үзээд энэ жил 13 мянган ширхэг түшлэгтэй сандал тавихаар болжээ. Энэ ажилд нийт 200 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажил хийж байгаа ч сандал суурилуулах ажилд нэлээд хугацаа хүч хөдөлмөр орно гэдгийг албаныхан хэлсэн юм. Ойр орчмын замын нөхөөсийг өнгөрсөн онд хийж чадаагүй ч энэ жилийн баяр наадмын өмнө бүрэн хийх гэнэ. Шинэ сандал тавихаас гадна 37 сая төгрөгний 10 орчим төрлийн засвар үйлчилгээ эхлүүлжээ. Зөвхөн зам талбайн цэвэрлэгээний ажилд гэхэд 24 сая төгрөг зарцуулахаар байгаа юм.
Харин сур харвааны талбайд энэ жил олигтой ажил хийгдэхгүй, зөвхөн индэрээ л будаж засах юм байна.
Цэмцгэр наадна
Улсын баяр наадмаар чөлөө сөхөөгүй ажилладаг хүмүүс нь яах аргагүй ТҮК-ийнхан гэж болно. Хогийн савны хүрэлцээ хангамж муутайгаас хог новшиндоо дарагдан нааддаг тал бий. Тэгвэл энэ жил хогийн сав олноор нь байрлуулж, цэмцгэр наадах боломж бүрдүүлэх гэнэ. Хүй долоон худагт гэхэд 180 литрийн багтаамжтай 200 ширхэг хогны тэргэнцэр, 100 ширхэг хогийн сав, шууд ачдаг бункерэн тэвш 7-8-ыг байрлуулах юм байна. Өнгөрсөн жил хогийн сав 50, бункерэн тэвш хоёрхон байсан юм. Өөрөөр хэлбэл, хогийн савны хэмжээ гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Мөн цаг үеийн байдлаас хамааран хогын машин олноор нь ажиллуулахаар болжээ. Харин төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн онд хоёр тэвш, гуч орчим хогийн сав байрлуулж байсан бол энэ жил 50 болгон нэмэгдүүлсэн гэнэ.
“Цэмцгэр монгол наадам” ТББ-тай хамтран хог савладаг залуус ажиллуулж байснаа энэ жил үргэлжлүүлэх юм байна. Баяр наадмаар хөндөгддөг бас нэг асуудал нь нийтийн бие засах газар байдаг. Өнгөрсөн жил Хүй долоон худагт ноднин 26 ширхэг контейнэр бие засах газар ажиллуулаад бохирын машин хүрэлцэхгүй бохир нь дүүрээд хаагдаж байсан. Тухайн үед бохир соруулах хоёрхон машин бохироо цэвэрлэх байгууламж руу зөөж, ид ачаалалтай үед замын түгжрэлээс болон саатдаг байсан аж. Тэгвэл энэ жил бохир зөөх 7-8 машин явуулахаар болсон байна. Ингэснээр бие засах газар хэвийн ажиллах бүрэн боломжтой гэлээ. Мөн энэ жил өвөл зунгүй ажилладаг бие засах газар долоог нэмж байгуулахаар болжээ.
Иргэддээ хуушуур зарах боломж түлхүү олгоно

Зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж болон иргэд өөрийн харьяа дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний албанд хүсэлтээ өгөх хэрэгтэй. Худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг долдугаар сарын 5-8-ны хооронд өгөх аж. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийнх 20 мянга, Хүй долоон худагийнх 15 мянган төгрөг буюу өмнөх жилийнхтэй адил хураамжтай юм байна.
Г.Болортунгалаг
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих