Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чихээ илээд байгаарай

Дорно дахины анагаах ухаанд хүүхдийн чихний судсаар өвчнийг нь оношилж, чихэн дээрх био идэвхт цэгийг илж цочироосноор элдэв өвчнийг эмчлэх, сэргийлэх өвөрмөц аргатай.
Өглөө, орой болон ядарсан үедээ чихээ тогтмол илэх нь биеийн үйл ажиллагааг сэргээж сэргэлэн цовоо болгох, элдэв өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.
Чихний дэлбээнд мэдрэл, бүх дотор эрхтэнтэй холбоотой био идэвхт цэг оршдог учир ямар нэг эрхтэн өвчилсөн үед энэ цэгийн идэвх нэмэгдэж, эдгэрсэн үед буурдаг.
Чихийг илэхдээ эхлээд чихний гэдсийг эрхий ба долоовор хуруугаар хавчиж илэх бөгөөд дараа нь чихний дэлбээний захаар дээшлүүлэн мушгиа хэсэг хүртэл долоовор хуруугаар дотор хэсгийг, эрхий хуруугаар гадна хэсгийг халуун оргитол үрнэ.
Хуруугаа янз бүрийн чиглэлд хөдөлгөж, долоовор хуруугаар чихний сэртэнг урагш хойш 10 удаа хөдөлгө. Дараа нь хоёр гарын алгаар чихний дэлбээг толгойд нь нийлүүлэн шахах ба дэлбээг урагш хойш нь 10-20 удаа хөдөлгөж илнэ.
Чихний иллэгийг гүнзгий амьсгалах дасгалтай 6-8 удаа хослуулан хийхэд ядаргаа арилж ажиллах чадвар сэргэдэг

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан