“Power Expo & Festival” ирэх сарын 9-11-ний өдрүүдэд болно
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
“PHOTO WEEK DORNOGOBI”
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийслэлийн гол болон туслах гудамж замуудад эвдэрсэн 3000 метр хайс, тоноглолыг засна
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал амжилттай хийлээ
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой
Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Манай гаригийн хамгийн бохирдсон 10 хот
Дутуу гаргачихжээ.Улаанбаатар бол хүн амын нягтралтай нь холбож үзвэл нилээн дээгүүо давхина шүү.
энэ суу америк дандаа тархи угаана. худал юм бичнэ. тэрийг нь хуулн
Шээс,баасьай УВ ороогүй нь мэдээлэл дутуугийнх
11 hot gesen bol ulaanbaatar maani oroh bailaa daa gej
БУРХАН МИНЬ, УЛААНБААТАР АРАЙ Л ОРООГҮЙ ЮМУУ ДАА...
Америкийн судалгааны Mercer Human байгууллага манай гаригийн хамгийн бохирдсон 10 хотын жагсаалтыг гаргажээ. Гол шалгуур нь бохирдсон цэг нь хүн ам шигүү суурьшсан хэсэгтэй хэр ойр вэ гэдгийг харгалздаг юм байна. Бохирдлын гол шалтгаан нь хүнд металлын агуулга бүхий хог хаягдал хэр гарч байгаа вэ гэдэг явдал. Судалгааны энэ байгууллагын үнэлэлтээр бол хүрээлэн байгаа байгаль орчны бохирдол нь дэлхийн тэрбум тэрбум хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа юм байна. Хамгийн их бохирдсон хотуудын жагсаалтад нүүрс, металл, ялангуяа тугалга олборлодог уурхайн хотууд орж байна.
1. Украины Чернобыль

Чернобылын атомын цахилгаан станц дэлбэрэхэд ойролцоогоор 5,5 сая хүн нэрвэгдсэн гэдэг. Дэлбэрэлтийн уршгаар уран, плутоний, стронций, хүнд металл, цацраг идэвхит йод агаарт тархсан. Энэ аймшигт осол 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд болж цөмийн реактор нь дэлбэрсэн юм. Газар дээрээ 30 хүн нас барж 135 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн. Энэ дэлбэрэлт Нагасаки, Хиросимад дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 100 дахин илүү цацраг идэвхит бодис алдагдсан.
2. Оросын Зержинск

300 мянган хүнтэй энэ хот зарин, льюисит, иприт, фосген, химийн органик нэгдлүүд,синилийн хүчлээр бохирдсон. Оросын химийн үйлдвэрлэлийн төв болсон энэ хотод эрэгтэйчүүдийн дундаж нас 42 бол эмэгтэйчүүдийнх 47. Хүйтэн дайн дуустал энэ хотод химийн зэвсэг үйлдвэрлэдэг байсан. Байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээгээр энэ хотод 1930-1998 онд нийтдээ 300 мянган тонн химийн хаягдал гарсан гэдэг. Үүний 190 орчим тонныг хууль бусаар усанд хаясан гэдэг. 2003 оны мэдээгээр Зержинскт нас баралт нь төрөлтөөсөө 2,6 даххин их байсан гэдэг.
3. Доминиканы Бүгд найрамдах улсын Хайна

Бохирдолд нэрвэгдсэн хүний тоог 85 мянга гэдэг. Бохирдлын гол шалтгаан нь энэ хотод үйлдвэрлэдэг автомашины аккумляторын тугалга. Янз бүрийн судалгааны дүнгээр эндхийн хүн амын цусанд байх тугалганы хэмжээ хэвийн хэмжээнээс хэдэн мянга дахин их байна. Үүнээс болоод эндхийн хүмүүст сэтгэцийн гажиг, нүдний өвчин, ураг гажигтай төрөх нь түгээмэл болсон.
4. Замбийн Кабве

Бохирдолд өртсөн хүний тоо нь 250 мянга. Гол нь тугалга, кадмийн хордлого их. Замбид хоёрт ордог энэ том хот нийслэл Лусакагаас умардад 150 км –т оршдог. 1902 онд эндээс тугалганы асар том орд олж ашиглаж эхэлснээр хүнд металлын хордлого ерийн хэмжээнээс 4 дахин нэмэгдсэн.
5. Перугийн Ла-Оройа

Бохирдолд өртсөн хүний тоо 35 мянга. Агаарын бохирдолд тугалга, цинк, зэс. 1922 оноос эхлэн эндхийн уурхайн хаягдал хорт бодисын золиос болж эхэлсэн. Энэ районд амьдардаг хүүхдийн 99 хувь нь цусан дахь тугалга хэтэрсэн хүнд өвчинд нэрвэгдсэн байдаг. Хүчлийн бороо байнга ордгоос болоод эргэн тойрны ургамал хэдийнээ ургахаа больсон.
6. Хятадын Линьфынь

Эндхийн бохирдолд өртсөн хүний тоо 200 мянга. Агаарт үнс, нүүрс төрөгч, тугалга, химийн органик бодисууд тархсан. Улс орны нүүрсний хэрэглээ нь нүүрсний өчнөөн олон хууль бус уурхайнуудыг бий болгож тэдний нэг нь Линьфынь хотыг нэрвэсэн нь энэ. Орон нутгийн эмнэлэгт бронхит, уушигны хорт хавдраар өвчилж ирэгсдийн тоо жилээс жилд өсч байгаа. ДЭМБ-ын судалгаагаар агаар дахь хорт ислийн хэмжээ хэвийн хэмжээнээс хэд дахин ихэссэн газар.
7. Кыргизийн Майлу-Суу

Нийт хордсон хүний тоо 23 мянга гэдэг ч үр дагавар нь хэдэн сая хүнд тусч байгаа. Бохирдлын шалтгаан нь цацраг идэвхит уран, хүнд металл. Далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөр дэх Майлу-Суу тголын хөндийд 1948 оноос уран олборлож эхэлсэн. 1968 онд ураны хүдэр боловсруулах хоёр ч үйлдвэрийг хаасан. Гэсэн ч энд цацраг идэвхит хаягдлын оршуулга нь үлдсэнээр бохирдол нь бүрэн арилаагүй. Майлу-Суугийн эрэг орчимд 23 оршуулгын газарт нийтдээ 7000 тонн хаягдал байгаа. Уурхайн хаягдал шорооны 13 том овоолгод 200 тонн ураны идэвхт бодис агуулагдаж байгаа гэсэн судалгаа бий. 1992-2006 онд 10 гаруй удаа үер болж хөрс гулган бохир хөрсийг тарааж орхисон.
8. Оросын Норильск

Бохирдолд өртсөн хүний тоо нь 134 мянга. Бохирдолд стронций, никель, кобальт, зэс, тугалга. Эндхийн агаар нь хэт бохирдсоноос хар цас ордог газар. Фабрикт ажиллагсдын дундаж нас нь оросын дунджаас 10 жилээр доогуур, харин өвчлөл, нас баралт нь өндөр. Дэлхийд томд орох хүнд металлын энэ үйлдвэр жилд 4 сая тонн бохирдол агаарт цацдаг. 2001 оноос ийшээ гадаадын хүмүүс зорчихыг хориглосон.
9. Энэтхэгийн Ранипет

Хүн ам нь 3,5 сая. Энэтхэгтээ дөрөвт ордог энэ том хотод арьс ширний үйлдвэрлэл хөгжиж хорм, натри, хромын давс, сульфат зэргийг үйлдвэрлэлдээ ашигладгаас жилд 1,5 сая хатуу хаягдал гол усанд хаядаг. Арьс шир боловсруулахад ордог дээрх хорт бодисууд хөрсөнд шингэж олон мянган хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа.
10. Оросын Пристань

Хүн ам нь 90 мянга. Бохирдлын шалтгаан нь тугалга, кадмий. Ундны усан дахь тугалганы агуулга нь хэтэрсэн, Тэр байтугай хүүхдийн цусан дахь тугалганы агуулга хэвийн хэмжээнээс 8-20 дахин их. Агаар мандалд жил бүр 85 тонн тугалганы агуулга бүхий хорт бодис цацдаг.

0 Сэтгэгдэл
2014.06.22
2014.06.21
2014.06.21
2014.06.20
2014.06.20
Сэтгэгдэл бичих