Жуулчдад зориулагдсан “TripAdvisor” сайт хэдэн арван мянган хэрэглэгч хамруулсан санал асуулга явуулж, жуулчдад хамгийн хямд тусдаг хотын жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтыг гаргахад насанд хүрсэн хоёр хүн дөрвөн одтой зочид буудалд нэг хонох зардал, нисэх буудлаас ирэх ба буцах таксины үнэ, зоогийн газар хоол идэх, таван одтой зочид буудалд коктейль уух зардлыг оруулжээ.
Нэр заагдсан дөрвөн үйлчилгээ Вьетнамын нийслэл Ханойд хамгийн хямд буюу 155,3 ам.доллар болж байжээ. Ингээд уншигч танд 2014 оны зун жуулчлан очиход хамгийн хямд 10 хотыг сонирхуулъя.
Ханой, Вьетнам -155,3 ам.доллар
Жакарта, Индонези -161 ам.доллар
Шарм-эль-Шейх, Египет -162 доллар
Бангкок, Тайланд - 164,7 ам.доллар
Софи, Болгар - 190,5 ам.доллар
Кейптаун, Өмнөд Африк - 193,5ам.доллар
Мумбай, Энэтхэг - 193,7 ам.доллар
Куала-Лумпур, Малайзи- 198,7 ам.доллар
Прага, Чех - 200,7 ам.доллар
Будапешт, Унгар - 203,4 ам.доллар
Харин хамгийн үнэтэй хотоор Лондоныг нэрлэжээ. Энэ хотод ирсэн хоёр жуулчин нисэх буудлаас такси хөлөглөн ирж очих, дөрвөн одтой зочид буудалд нэг хонох, зоогийн газар оройн хоол идэх, таван одтой буудалд коктейль уухад хамгийн багадаа 528 ам.доллар зарцуулахаар байна.