Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 121 түймэр гарчээ

Улсын хэмжээнд 17 аймгийн 75 сумын нутагт 121 удаагийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Булган аймгийн есөн суманд 10 түймэр асч, Сэлэнгэ, Булган аймгийн нутагт долоон түймэр цурманд байна.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 271 албан хаагч, аймгийн БОАЖГ-ын Ойн нэгж, сумын сум дундын ойн анги, орон нутгийн иргэн нийлсэн 1220 хүн ажиллаж байна. Цаг уур орчны шинжилгээний харьяа “Хурын шим” төвөөс энэ сарын сарын 10-12-нд түймрийн голомтуудыг унтраах зорилгоор Архангай  аймгийн Булган сумын нутагт гурав, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт гурав, Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл суманд 15, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт гурав, Өвөрхангайн Хархорин суманд хоёр пуужин харваж, 17 мм хүртэл хур тунадас оруулсан байна.
Мөн түймрийн голомттой Хөвсгөл аймгийн Хатгал сумын Сагсагын даваанд хоёр пуужин, Булган аймгийн Бугат сумын Хүрэн шандын булаг гэдэг газар гурван пуужин харвав. Түүнчлэн, газар тариалангийн бүс нутагт хур тунадас оруулах зорилгоор Дорнод аймгийн Халх гол суманд үүлэнд зориудаар нөлөөлжээ.

Г.Баатар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан