Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
ТЭД ЭРХ ЧӨЛӨӨГ ЭНД Л АНХ МЭДЭРСЭН УЧРААС ЭРГЭЭД ИРНЭ

“Цахим Өртөө Холбоо” төрийн бус байгууллагын цахим хуудсаар 2009 оны гуравдугаар сард нэгэн зар түгээсэн нь хожмоо гурван хүнд гэрэлтэй амьдрал бэлэглэж, басхүү монгол үндэстнээс тасран үлдсэн нэгэн хэсгийг бидэнд таниулах томоохон алхам болсон юм. Тэнд “2009-2014 оны эрдмийн жилд зориулан Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Хөтөлбөрийн хүрээнд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад байнга оршин суугч, Монгол угсаа гаралтай хазара үндэстэн, ахлах сургууль төгсөгч хоёр шилдэг сурагчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэг олгоно. Хоёр сурагчид олгох тэтгэлэг нь монгол хэлний бэлтгэл ангийг оролцуулаад нийт таван жил үргэлжилнэ. Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгох уг тэтгэлэгийн сан нь тус бүр 17000 ам.доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэнэ” гэсэн байв.
Энэ шалгаруулалт Афганис­тан дахь хазара иргэдэд ёстой л нөгөө хонгилын үзүүр дэх гэрэл шиг санагдсан гэдэг. Хэдийгээр хазарачууд монгол үндэс, угсаа гаралтай гэдгээ мэддэг ч монгол хэл, түүх соёл тэр бүү хэл Монголын тухай багахан ч төсөөлөлгүй байсан хэрэг. Ингээд тус тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтаас Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар шалгарснаар тэд Монголд суралцсан анхны хазара оюутан болсон юм. 2009 оны есдүгээр сард Монголд хөл тавьсан гурван оюутан өнөөдөр таван намар, таван хаврыг үдэж, МУИС-ийг бакалаврын зэрэгтэй төгсцгөөлөө.
Таван жилийн хугацаанд монгол орон тэдэнд төрсөн нутгаас нь ч илүү элгэмсүү дотно санагдах болж. Гулам Аббас Афганистандаа буцаж очоод төрийн албанд ажиллах бол Мэгдад, Захра хоёр жилийн өмнө нутагтаа хариад хэдхэн хоночихоод ирэхийн хооронд Монголоо санаж, захиалсан тасалбарынхаа хугацааг наашлуулсан хэмээн ярих. Ингэтлээ дассан болохоороо ч тэр үү Монголд үргэлжлүүлэн суралцах, эсвэл ажиллаж амьдрахыг хүсч буй гэнэ. “Афганистанаас илүү Монгол л Мегдадад гэр орон нь юм шиг санагддаг” хэмээн ярих Захрагийн хувьд дахин тэтгэлэг горилох хүсэлтэй.
“Гэртээ харихаараа гивлүүрээ ч бас зүүх үү” гэж Захрагаас асуухад “Тэгнэ. Афганистан хэдийгээр нээлттэй болж байгаа ч эмэгтэйчүүдэд халгаатай хатуу ёс заншлаа дагадаг хэвээр. Монголд би илүү эрх чөлөөтэй байж чаддаг” гэв. Ислам шашинтай хэрнээ энгийн л монгол бүсгүй шиг хувцасласнаас нь үзэхэд хазарачууд тийм ч шашинлаг хүмүүс биш бололтой. Үнэхээр ч Афганистан дахь бусад үн­дэстнүүдтэй харьцуулбал хаза­­рачуудын дунд шашны нө­лөө харьцангуй бага гэнэ. Хөдөө суудаг паштун эмэг­тэйчүүдийн хувьд нүүр царай­гаа харуулахаас эхлээд ажил эрхэлж, сургуульд сурах ч цээртэй бол хазарачууд тол­гой­гоо алчуураар боогоод л нийг­мийн үйл хэрэгт эрчүүдээс дутуугүй оролцож болдгийг Зах­­ра­гийн тайлбараас ойл­голоо.
Тэднээс энд сурсан сэтгэгд­лээс илүүтэйгээр Афганистан дахь амьдралынх нь талаар сонирхсон надад бага ч гэсэн төсөөлөл өгөх гэж Захра, Мегдад хоёр яриа дэлгэсэн юм. Хазарачууд саяхныг болтол сургуульд явах боломжгүй байсан нь тэдний монголын талаарх мэдлэгийг хязгаарладаг байжээ. Тэд ч гэсэн Монголд ирэхээсээ өмнө манай улсын талаар тун хомс мэдлэгтэй байсан гэнэ.
Мегдад Афганистаны Кабул хотод төрсөн. Талибуу­дын засаглалын үед Иран хамгийн тайван улс байсан учраас тэд Иранд боловсрол эзэмшжээ. “Би Афганиас ирсэн тажик, кизилбаш дүрвэгсэдтэй хамт сурдаг байлаа. Хичээлээ та­раад гарахад иранчууд намайг “Чи яах гэж энд ир­сэн юм бэ. Та нар бидний аж­лыг булааж байна. Ирсэн газар руугаа тонил” хэмээн чичилдэг байсан” гэж тэр ярив. Афганаас ирсэн бусад цагаач­дыг иранчууд хармагцаа ялгаж таньж чаддаггүй бол хазарачууд онигор нүд, намхан хамраараа шууд л танигддаг нь  гадуурхагдах эхлэл болдог гэнэ. Харин Пакистан дахь цагаачдын хувьд байдал арай дээр аж.   

Мегдад хэдий Иранд элдэв дээдээрээ гоочлуулж байсан ч Монголын түүхийн талаар тэндээс л олж мэджээ. “Бид Монголын талаар иран номнуудаас л уншдаг байлаа. Тэнд монголчуудыг догшин ширүүн, зэрлэг хүмүүс, Чингис хаан маш олон хүн хөнөөсөн гэх мэтээр бичсэн байдаг” гэв.
Талибууд засгийн эрхээс зайлуулагдсанаас хойш л сая нэг хазарачууд боловсрол эзэмших, интернэт ашиглах боломжтой болж, Монголын талаар сонирхон судалж эхэлжээ. “Манай найзууд Монголын тухай маш их асуудаг. Австралиас, Амери­каас, Афганаас найзууд маань Монголд ирж байсан. Мөн фэйс­бүүк дээр ч Хазара-Монгол гэсэн олон групп бай­даг. Америкт “Хазара-Монгол” гэдэг ТББ үйл ажиллагаагаа явуулдаг” гэж Мегдад ярив.
Захрагийн хувьд Иранд төрж, 13 хүртлээ тэнд амьдарчээ. Сүүлийн 100 гаруй жил ялгаварлан гадуурхагдаж, дайн дажны хөлд нэрвэгдэж буй хазарачуудын хувьд цагаан зээр шиг нутаг сэлгэх нь амьдралынх нь нэг хэв маяг болсон мэт. Цагаачдыг алгаа дэлгэн угтах нутаг тэр бүр олдохгүй нь тэдний бас нэг зовлон. Афганистанд дайн дажин дэгдэхэд үндэсний цөөнх тажикууд Тажикстан руу, узбекууд Узбекстан руу оддог бол хазарачууд шиа ислам сүсэгтэн зонхилдог, хэл нэгтэй Иран, Пакистаныг зорьдог гэнэ. “Би Иранд төрж, өссөн ч гэлээ хэзээ ч иранчуудтай ижил хэмжээний эрх эдэлж байгаагүй. Гэхдээ мэдээж, олон сайхан дурсамж маань тэнд үлдсэн” хэмээн Захра ярив.
Захрагийн эгч нь Кирги­зэд, ах нь Малайзад сурдаг, харин гэр бүлийнх нь бусад гишүүн Афганистандаа амьдардаг гэнэ. Захрагийн аав хэдий боловсрол эзэмшиж гавиагүй ч өөрийнхөө туулсан замыг хүүхдүүддээ үзүүлэхийг хүсдэггүй учраас боловсролд нь их анхаардаг гэнэ. Тиймээс Захра эхний жилээ Монголд сурчихаад зуны амралтаараа нутаг буцах үедээ нааш ирмээргүй санагдсан ч аав нь “Эхэлснээ дуусга” гэсэн учраас аргагүй эрхэнд ирсэн гэнэ. Тэр өнөөдөр зорьсон хэргээ бүтээж МУИС-ийн диплом өвөртөлсөн энэ цаг мөчид л аавдаа хамгийн ихээр баярлаж байгаа гэсэн.
Залуус боловсрол эзэмшихээр хот руу явцгаадаг болохоор одоо хазарачуудын төрөлх нутаг Хазаражатад өвгөд хөгшид л голдуу үлджээ. Афганистанд коммунистууд засгийн эрх авах хүртэл хазара хүн төрийн албанд зүтгэх, сургуульд сурах эрхгүй, зөвхөн хар ажил эрхэлдэг байсан нь тэдэнд боловсролын үнэ цэнийг гүн гүнзгий ойлгуулсан бололтой. Мегдадын амьдардаг байсан Бесүт аймагт л гэхэд дунд сургуулийн байрыг майхнаар орлуулдаг гэнэ. Элдэв гай түйтгэр ирвэл майхнаа хурааж аваад л өөр газар руу нүүн очно гэж тэр ярьсан.
Монгол улс Афганистантай социализмын үед дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яамаа нээж байсан ч цөвүүн цагийн эрхээр хаагдсан болохоор хазарачууд Монголд ирэхийн тулд Энэтхэг, эсвэл Бээжин дэх Монголын Элчин сайдын яамнаас виз хүсэхээс өөр аргагүйд хүрдэг нь нэлээд төвөгтэй байдаг аж. Удахгүй Монгол Улс Кабулд Элчин сайдын яамаа нээх байх хэмээн Захра, Мегдад нар итгэлтэйгээр өгүүлэв.
2011 оны АНУ-д болсон алан хядах ажиллагааны дараа АНУ-ын цэргүүд Афганистанаас талибанчуудыг хөөн зайлуулсан. Тэгвэл Мегдад “Талибанчууд засгийн эрхээс унаснаас хойш эдүгээг хүртэлх үе бол бидний хувьд алтан үе” хэмээн онцлов. Хазарачууд одоо сургуульд сурч, Засгийн газарт нөлөө бүхий албан тушаал хашиж, парламентад ч суух болжээ. Гэвч тун удахгүй АНУ-ын цэрэг Афганистаныг орхиход байдал хэрхэхийг таашгүй. “Хазарачууд АНУ-ын цэрэг Афганистаныг орхихын эсрэг байгаа. Бид хамгийн энх тайванч хүмүүс. Яагаад гэвэл дайны бэрхийг бид яс махаараа мэдэрсэн” хэмээн Мегдад ярих нь цаанаа л гуниг, айдас агуулсан мэт.
Гэхдээ тэд өнгөрсөн таван жилийн хугацаанд эрх чөлөөг, нүүдэл суудалгүй амьдралын өнгийг мэдэрчээ. Одоо Захра, Мегдад хоёр олон улсын харилцааны мэргэжил эзэмшиж, зорилгоо биелүүлсэн учраас удахгүй нутаг буцна. Гэхдээ тэд эрх чөлөөний амтыг энд л мэдэрсэн болохоор эргээд л ирнэ.

УЧРААС ЭРГЭЭД ИРНЭ“Цахим Өртөө Холбоо” төрийн бус байгууллагын цахим хуудсаар 2009 оны гуравдугаар сард нэгэн зар түгээсэн нь хожмоо гурван хүнд гэрэлтэй амьдрал бэлэглэж, басхүү монгол үндэстнээс тасран үлдсэн нэгэн хэсгийг бидэнд таниулах томоохон алхам болсон юм. Тэнд “2009-2014 оны эрдмийн жилд зориулан Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Хөтөлбөрийн хүрээнд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад байнга оршин суугч, Монгол угсаа гаралтай хазара үндэстэн, ахлах сургууль төгсөгч хоёр шилдэг сурагчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэг олгоно. Хоёр сурагчид олгох тэтгэлэг нь монгол хэлний бэлтгэл ангийг оролцуулаад нийт таван жил үргэлжилнэ. Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгох уг тэтгэлэгийн сан нь тус бүр 17000 ам.доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэнэ” гэсэн байв.
Энэ шалгаруулалт Афганис­тан дахь хазара иргэдэд ёстой л нөгөө хонгилын үзүүр дэх гэрэл шиг санагдсан гэдэг. Хэдийгээр хазарачууд монгол үндэс, угсаа гаралтай гэдгээ мэддэг ч монгол хэл, түүх соёл тэр бүү хэл Монголын тухай багахан ч төсөөлөлгүй байсан хэрэг. Ингээд тус тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтаас Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар шалгарснаар тэд Монголд суралцсан анхны хазара оюутан болсон юм. 2009 оны есдүгээр сард Монголд хөл тавьсан гурван оюутан өнөөдөр таван намар, таван хаврыг үдэж, МУИС-ийг бакалаврын зэрэгтэй төгсцгөөлөө.
Таван жилийн хугацаанд монгол орон тэдэнд төрсөн нутгаас нь ч илүү элгэмсүү дотно санагдах болж. Гулам Аббас Афганистандаа буцаж очоод төрийн албанд ажиллах бол Мэгдад, Захра хоёр жилийн өмнө нутагтаа хариад хэдхэн хоночихоод ирэхийн хооронд Монголоо санаж, захиалсан тасалбарынхаа хугацааг наашлуулсан хэмээн ярих. Ингэтлээ дассан болохоороо ч тэр үү Монголд үргэлжлүүлэн суралцах, эсвэл ажиллаж амьдрахыг хүсч буй гэнэ. “Афганистанаас илүү Монгол л Мегдадад гэр орон нь юм шиг санагддаг” хэмээн ярих Захрагийн хувьд дахин тэтгэлэг горилох хүсэлтэй.
“Гэртээ харихаараа гивлүүрээ ч бас зүүх үү” гэж Захрагаас асуухад “Тэгнэ. Афганистан хэдийгээр нээлттэй болж байгаа ч эмэгтэйчүүдэд халгаатай хатуу ёс заншлаа дагадаг хэвээр. Монголд би илүү эрх чөлөөтэй байж чаддаг” гэв. Ислам шашинтай хэрнээ энгийн л монгол бүсгүй шиг хувцасласнаас нь үзэхэд хазарачууд тийм ч шашинлаг хүмүүс биш бололтой. Үнэхээр ч Афганистан дахь бусад үн­дэстнүүдтэй харьцуулбал хаза­­рачуудын дунд шашны нө­лөө харьцангуй бага гэнэ. Хөдөө суудаг паштун эмэг­тэйчүүдийн хувьд нүүр царай­гаа харуулахаас эхлээд ажил эрхэлж, сургуульд сурах ч цээртэй бол хазарачууд тол­гой­гоо алчуураар боогоод л нийг­мийн үйл хэрэгт эрчүүдээс дутуугүй оролцож болдгийг Зах­­ра­гийн тайлбараас ойл­голоо.

Тэднээс энд сурсан сэтгэгд­лээс илүүтэйгээр Афганистан дахь амьдралынх нь талаар сонирхсон надад бага ч гэсэн төсөөлөл өгөх гэж Захра, Мегдад хоёр яриа дэлгэсэн юм. Хазарачууд саяхныг болтол сургуульд явах боломжгүй байсан нь тэдний монголын талаарх мэдлэгийг хязгаарладаг байжээ. Тэд ч гэсэн Монголд ирэхээсээ өмнө манай улсын талаар тун хомс мэдлэгтэй байсан гэнэ.
Мегдад Афганистаны Кабул хотод төрсөн. Талибуу­дын засаглалын үед Иран хамгийн тайван улс байсан учраас тэд Иранд боловсрол эзэмшжээ. “Би Афганиас ирсэн тажик, кизилбаш дүрвэгсэдтэй хамт сурдаг байлаа. Хичээлээ та­раад гарахад иранчууд намайг “Чи яах гэж энд ир­сэн юм бэ. Та нар бидний аж­лыг булааж байна. Ирсэн газар руугаа тонил” хэмээн чичилдэг байсан” гэж тэр ярив. Афганаас ирсэн бусад цагаач­дыг иранчууд хармагцаа ялгаж таньж чаддаггүй бол хазарачууд онигор нүд, намхан хамраараа шууд л танигддаг нь  гадуурхагдах эхлэл болдог гэнэ. Харин Пакистан дахь цагаачдын хувьд байдал арай дээр аж.  
Мегдад хэдий Иранд элдэв дээдээрээ гоочлуулж байсан ч Монголын түүхийн талаар тэндээс л олж мэджээ. “Бид Монголын талаар иран номнуудаас л уншдаг байлаа. Тэнд монголчуудыг догшин ширүүн, зэрлэг хүмүүс, Чингис хаан маш олон хүн хөнөөсөн гэх мэтээр бичсэн байдаг” гэв.
Талибууд засгийн эрхээс зайлуулагдсанаас хойш л сая нэг хазарачууд боловсрол эзэмших, интернэт ашиглах боломжтой болж, Монголын талаар сонирхон судалж эхэлжээ. “Манай найзууд Монголын тухай маш их асуудаг. Австралиас, Амери­каас, Афганаас найзууд маань Монголд ирж байсан. Мөн фэйс­бүүк дээр ч Хазара-Монгол гэсэн олон групп бай­даг. Америкт “Хазара-Монгол” гэдэг ТББ үйл ажиллагаагаа явуулдаг” гэж Мегдад ярив.
Захрагийн хувьд Иранд төрж, 13 хүртлээ тэнд амьдарчээ. Сүүлийн 100 гаруй жил ялгаварлан гадуурхагдаж, дайн дажны хөлд нэрвэгдэж буй хазарачуудын хувьд цагаан зээр шиг нутаг сэлгэх нь амьдралынх нь нэг хэв маяг болсон мэт. Цагаачдыг алгаа дэлгэн угтах нутаг тэр бүр олдохгүй нь тэдний бас нэг зовлон. Афганистанд дайн дажин дэгдэхэд үндэсний цөөнх тажикууд Тажикстан руу, узбекууд Узбекстан руу оддог бол хазарачууд шиа ислам сүсэгтэн зонхилдог, хэл нэгтэй Иран, Пакистаныг зорьдог гэнэ. “Би Иранд төрж, өссөн ч гэлээ хэзээ ч иранчуудтай ижил хэмжээний эрх эдэлж байгаагүй. Гэхдээ мэдээж, олон сайхан дурсамж маань тэнд үлдсэн” хэмээн Захра ярив.
Захрагийн эгч нь Кирги­зэд, ах нь Малайзад сурдаг, харин гэр бүлийнх нь бусад гишүүн Афганистандаа амьдардаг гэнэ. Захрагийн аав хэдий боловсрол эзэмшиж гавиагүй ч өөрийнхөө туулсан замыг хүүхдүүддээ үзүүлэхийг хүсдэггүй учраас боловсролд нь их анхаардаг гэнэ. Тиймээс Захра эхний жилээ Монголд сурчихаад зуны амралтаараа нутаг буцах үедээ нааш ирмээргүй санагдсан ч аав нь “Эхэлснээ дуусга” гэсэн учраас аргагүй эрхэнд ирсэн гэнэ. Тэр өнөөдөр зорьсон хэргээ бүтээж МУИС-ийн диплом өвөртөлсөн энэ цаг мөчид л аавдаа хамгийн ихээр баярлаж байгаа гэсэн.
Залуус боловсрол эзэмшихээр хот руу явцгаадаг болохоор одоо хазарачуудын төрөлх нутаг Хазаражатад өвгөд хөгшид л голдуу үлджээ. Афганистанд коммунистууд засгийн эрх авах хүртэл хазара хүн төрийн албанд зүтгэх, сургуульд сурах эрхгүй, зөвхөн хар ажил эрхэлдэг байсан нь тэдэнд боловсролын үнэ цэнийг гүн гүнзгий ойлгуулсан бололтой. Мегдадын амьдардаг байсан Бесүт аймагт л гэхэд дунд сургуулийн байрыг майхнаар орлуулдаг гэнэ. Элдэв гай түйтгэр ирвэл майхнаа хурааж аваад л өөр газар руу нүүн очно гэж тэр ярьсан.
Монгол улс Афганистантай социализмын үед дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яамаа нээж байсан ч цөвүүн цагийн эрхээр хаагдсан болохоор хазарачууд Монголд ирэхийн тулд Энэтхэг, эсвэл Бээжин дэх Монголын Элчин сайдын яамнаас виз хүсэхээс өөр аргагүйд хүрдэг нь нэлээд төвөгтэй байдаг аж. Удахгүй Монгол Улс Кабулд Элчин сайдын яамаа нээх байх хэмээн Захра, Мегдад нар итгэлтэйгээр өгүүлэв.
2011 оны АНУ-д болсон алан хядах ажиллагааны дараа АНУ-ын цэргүүд Афганистанаас талибанчуудыг хөөн зайлуулсан. Тэгвэл Мегдад “Талибанчууд засгийн эрхээс унаснаас хойш эдүгээг хүртэлх үе бол бидний хувьд алтан үе” хэмээн онцлов. Хазарачууд одоо сургуульд сурч, Засгийн газарт нөлөө бүхий албан тушаал хашиж, парламентад ч суух болжээ. Гэвч тун удахгүй АНУ-ын цэрэг Афганистаныг орхиход байдал хэрхэхийг таашгүй. “Хазарачууд АНУ-ын цэрэг Афганистаныг орхихын эсрэг байгаа. Бид хамгийн энх тайванч хүмүүс. Яагаад гэвэл дайны бэрхийг бид яс махаараа мэдэрсэн” хэмээн Мегдад ярих нь цаанаа л гуниг, айдас агуулсан мэт.
Гэхдээ тэд өнгөрсөн таван жилийн хугацаанд эрх чөлөөг, нүүдэл суудалгүй амьдралын өнгийг мэдэрчээ. Одоо Захра, Мегдад хоёр олон улсын харилцааны мэргэжил эзэмшиж, зорилгоо биелүүлсэн учраас удахгүй нутаг буцна. Гэхдээ тэд эрх чөлөөний амтыг энд л мэдэрсэн болохоор эргээд л ирнэ.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
ireeduin amidrald ni az jargal amjilt husie
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан