Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Стокольмын төвд өөрийгөө дэлбэлнэ гэж цагдаагийнхныг тэвдүүлжээ

Стокгольм хотын төв Хүний эрхийн байрны дэргэд биедээ тэсрэх бөмбөг бэхэлсэн үл таних нэгэн эрэгтэй өөрийгөө дэлбэлнэ гэж цагдаагийнхныг түргэн авхуулсан байна. “Өдрийн 14,24 цагт бид дуудлага аваад Хүний эрхийн байрны гадаа ирэхэд тэрээр өөрийгөө дэлбэлнэ, надад тэсрэх бөмбөг байгаа гэж мэдэгдсэн” гэж цагдаагийн байцаагч Свен-Эрик Олссон хэлжээ.

Тэр эрэгтэй бүр албан байр луу орсон болохоор хүмүүсийг яаралтай гадагш гаргасан байна. Хэлэлцээн тохирогч өнөөх ээрэгтэйтэй яриа хийж  ийм гэмт хэрэг үйлдэхгүй байхыг санал болгохын зэрэгцээ цагдаагийнхан, саперчид  байрыг бүсэлж зарим нь браилгын дээвэр дээр гарчээ.
Өөрийгөө дэлбэлхээр заналхийлэгч шведийн парламентад суудалтай намуудын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаас ийм шийдэлд хүрсэн гэж мэдэгдсэн байна. Нэлээд удаан хугацаагаар ярилцсаны эцэст өнөөх эрэгтэйг баривчилж саатуулжээ.
2010 онд Стокгольм хотын төвд нэгэн эрэгтэй бас өөрийгөө дэлбэлж амиа егүүтгэж байсан юм.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан