Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу таван мянгаас 25 мянган төгрөгөөр торгож, энэ сарын 24-нөөс хойш тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ.
Үүнтэй холбоотойгоор, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг шалгах хяналтын үзлэг, шалгалтыг энэ сарын 10-24-нийг дуустал хийх юм. Мөн “Дүнжингарав” худалдааны төвд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж ажиллуулж байгаа учраас хяналтын үзлэг, шалгалтын татвар хураалтад нэгдсэн байдлаар хамрагдаж болох юм.