Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бухенвальдын хорих лагерийн хянагч байсан эрийг АНУ-д баривчиллаа

Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд фашист германы Освенцим, Бухенвальдын бөөнөөр хорих лагерьт хянагчаар ажиллаж 200 мянга орчим еврей иргэнийг алахад оролцсон  хэрэгт сэжиглэн америкийн Филаделфи хотын иргэн 89 настай Йохан Брайерыг  АНУ-ын хууль сахиулагчид баривчилсан байна.
Түүний хэргийг сонсох анхны хуралдаан Филаделфийн шүүхэд энэ 18-ны өдөр болж барьцаагаар суллах нөхцөлгүйгээр  цагдан хорих шийдвэр гаргасан байна. Харин түүний өмгөөлөгч нь нас өндөр үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн байдлаас болоод шоронд хоригдох боломжгүй гэж байгаа гэнэ.
                    Йохен Брайерын АНУ-д амьдарч байсан байшин

Тухайн үеийн Чехословакт төрж 17 насандаа  СС-д элссэн Байер өөрөө болохоор хорих лагерьт хянагч байсан ч гэсэн еврейчүүдийг алах хэрэгт шууд гар бие оролцоогүй гэж баталж байгаа юм байна. 1952 онд АНУ-д цагаачилж гарсан түүнийг 1992 онд америкийн Хуульзүйн яам нацистуудтай холбоотой байсан гэж буруутгасан ч удаан үргэлжилсэн шүүх ажиллагааны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгож, АНУ-д үлдээсэн юм байна.
Харин Германы Вайден хотын прокурорын газар Байерыг мөрдөөд түүнийг баривчлах шийдвэр гаргажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан