Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+18°C
Хог нь гэрт нь дүүрээд өөрөө дээвэр дээрээ амьдарч байгаа хүн байна

Америкийн Өмнөд Хьюстон хотын нэгэн эр хог хаягдлаа гэрээсээ гаргалгүй 10 жил болсноос хог нь гэрт нь дүүрээд өөрөө аргагүйн эрхэнд дээвэр дээрээ брезентэн халхавч барин  амьдарч эхэлсэн гэнэ. Тэрээр өнгөрсөн 10 жил гэр орон, хашаа хороогоо нэг ч удаа цэвэрлээгүй, нэг ч уут хог хаяж байхыг хараагүй гэж хөршүүд нь гомдол мэдүүлжээ. Үүнийх нь төлөө эрүүл ахуйн байгууллагууд шаардлага хүргүүлж, нэг удаа бүр шоронд хорьж байсан ч тэрээр ямар ч сургамж аваагүй байна. Одоо хог хаягдал нь гэрээр нь дүүрээд, хашаанд овоорсон болохоор цагдаагийнхан “цэвэрлэгээ хийх ордер” гардуулж шаардлага тавьснаар  тэрээр хашаагаа гурав хоногийн турш цэвэрлэсэн байна. Харин одоо гэр нь яг хэвээрээ байгаа болохоор бас эрүүл ахуйн албаныхан хогоор дүүрсэн гэрийг нь цэвэрлэж мөнгийг нь тухайн хүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан