Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шалны модоор зэвсэглэсэн цэвэрлэгч банк дээрэмджээ

ОХУ-ын Новороссийск хотноо цэвэрлэгч бүсгүй зээлээ төлөхийн тулд шалны модоор зэвсэглэн банкнаас мөнгө хулгайлсан хэрэг гарчээ. Эмэгтэй банкны салбарын бүхий л шалыг савангаар норгоод ажиглалтын камерыг шалны модоор цохиж гэмтээгээд мөнгө авч хогийн саванд хийн гарч одсон байна гэж “Вести.ru сайт мэдээлжээ.
Банкинд өдөр бүр цэвэрлэгээ хийдэг бүсгүй  нэг удаа  мөнгө хадгалах саванд 50-тын дэвсгэрээр багласан 5000 орчим рубль байхыг олж харсан гэнэ. “Эмэгтэй хадгалах байранд ажиглалтын камер байрлуулсныг мэдсэн. Тэгээд шалны модоор түүнийг цохиж гэмтээсэн. Хулгайлсан мөнгөө хогийн уутанд хийгээд гарч явсан байна” гэж Краснодарын хязгаарын ДЯЯ-ны удирдах газрын мэдээлэлд бичсэн байна.
Банкныхан хулгай орсныг нэлээд хожуу мэдэж цагдаад дуудлага өгчээ. Хууль сахиулагчид өөр камерын бичлэгийг шүүж үзээд цэвэрлэгч эмэгтэй хулгай хийснийг нэг их төвөггүй тогтоосон байна. Тэгээд ч хэргийн газарт эмэгтэйн хурууны хээ болон гутлын мөр үлдсэн байж. Сэжигтэн эмэгтэй зээлээ төлөхийн тулд хулгай хийснээ ч хүлээсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан