Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

General Motors зах зээлээс 3,3 сая авто машинаа эргүүлэн татна


Америкийн авто машин үйлдвэрлэлийн General Motors концерн асаах төхөөргийн гэмтэлтэй гэсэн шалтгаанаар АНУ-ын зах зээлээс 3,36 сая  автомашинаа эргүүлэн татах болсноо даваа гарагт зарлалаа гэж Франс Пресс агентлаг дамжууллаа. Зургадугаар сарын эхээр энэ концерн автомашинуудад гологдол гарч байгаатай холбоотойгоор дэд ерөнхийлөгч болон хэд хэдэн ажилтнаа ажлаас халсан юм. Үүний өмнө концерн 2,6 сая машинаа зах зээлээс эргүүлэн татаж байжээ. Эдний үйлдвэрлэсэн автомашины ослоос болж хамгийн багаар бодоход 13 хүн осолдож байсан юм. Дээр дурдсан 3,3 сая машинаас гадна бас 165 мянган машиныг өөр гэмтлийн улмаас буцаан татах  юм байна.  General Motors бас өөрийн нь үйлдвэрлэсэн гэмтэлтэй  машинаас  болж осолд орж нэрвэгдсэн хүмүүст нөхөн төлбөр олгох сан байгуулж байгаагаа зарласан юм. Шинжээчид энэ нөхөн төлбөрийн сангийн хөрөнгө  1,5 тэрбум доллар болсон гэж мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан