Уйлахаар дотор онгойдог гэлцдэг. Сэтгэл тайвширч, уужирдаг болохоор бухимдаж гомдсон, гунигласан нэгнийг уйл гэж зөвлөх нь ч бий. Тэгвэл нулимс үнэхээр хүнийг тайвшруулах шидтэй болохыг нэгэн сонирхолтой туршилтаар баталжээ. Хүний нулимсны молекул бүтцийг судлаад үзэхэд өвдөлт намдааж тайвшруулдаг леуцинэнкрофалин, бактери ба хортой бичил биетүүдийн гадаргыг хайлуулан устгадаг лиоуциллин, бие махбодид эерэг нөлөө үзүүлдэг пролактин хэмээх бодис агуулагдаж байжээ. Мөн стресс, гомдол харуусал зэрэг мэдрэмж төрүүлдэг бодисууд ч нулимстай хамт хүний биеэс гадагшилдаг байна. Тийм ч учраас уйлах нь хүний сэтгэл санааг цэвэрлэн ариутгаж бүх өвдөлт, зовлон түгшүүрийг арилгадаг ажээ.
Эмэгтэйчүүдийн урт насалдаг нь ч нулимсаараа сэтгэлээ уудлан, таагүй зүйлээс салж чаддагтай холбоотой гэсэн тайлбар байдаг. Судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд эрчүүдээс тав дахин илүү уйлдаг бөгөөд дунджаар долоон жилээр урт насалдаг гэнэ.