Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+14°C
ХОТЫН ХОЙД УУЛНАА ХОЁР ДАХЬ “ЗАЙСАН” ХОРООЛОЛ БОСЧЭЭ

Иргэд тэмцээд ч эрх мэдэлтнүүд хөрөнгөтэй нэгний өмнө хүчин мөхөсдөж, дархан цаазат Богд хан уулын Зайсангийн ам хэдхэн жилийн дотор баячуудын хороолол болж өөрчлөгдсөн.  Тэгвэл  хотын хойд талыг эмжих уулын ойг ч сэндийчэн өөрсдийн орд харшаа сүндэрлүүлэх болжээ, цаана чинь. Зуслангийн бүсэд ном ёсоор нь амьдарч байгаа айлуудын газар эзэмшлийн тухай ярихаас уулын ам, ойг хашиж аваад хорооллын дайтай барилга босгож байгааг мэдэхээсээ мэдэхгүй нь олон биз. Тэгвэл бодит үнэнтэй нүүр тулсан миний бие хэлж өгье. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах Сэлбэ-Гүнжийн ам нөхөрлөлд очив. Ойн тухай хуулиар тухайн газар нутагт амьдарч буй иргэд нэгдэж нөхөрлөл байгуулаад ойг хулгайн мод бэлтгэл, түймэр зэргээс хамгаалж, арчилж тордох үүрэг хүлээдэг. Гэтэл дээрх нөхөрлөлийн харуул хамгаалалттай үүдийг нэвтрэн цаашлахад  ёстой л баячуудын орд харш уулын хормой, модны захаас эхлэн оройг нь хүртэл эгнэн сүндэрлэжээ.
Энгийн иргэд бол яавч ийм тансаг харш барьж чадахгүй нь тодорхой. Байгаль орчинг хамгаалах нь бүү хэл модыг тайрч, ойн торлогийг чамгүй сүйтгэсэн нь нүднээ ил. Хэдийнэ боссон нэлээд хэдэн харшаас гадна барилгын ажил нь ид өрнөж буй байшин ч цөөнгүй харагдав. Үнэндээ ойн гүнд байрлах эдгээр тансаг хаус, хашаа, гаднах тоглоомын талбай, агаар гээд төгс сайханд нь битүүхэн атаархсанаа нуух юун.  Гэвч байгаль орчин гээд бодохоор даанч харамсмаар... Сая гаруй хүн амтай  Улаанбаатар хотын ногоон бүс сүйдэж, усны нөөц хомсдож ойр орчмын экологийн тэнцвэр алдагдана л гэсэн үг.  Хэд хэдэн байшин барилгаар ороход “Бид гүйцэтгэгчид. Эзэн нь байхгүй. Газрын ямар зөвшөөрөлтэйг мэдэхгүй” гэх...
Эндэхийн ой хамгаалагчаар найман жил ажилласан гэх н.Баярсайхан л хэдэн асуултад хариулахаас татгалзаагүй юм. Түүний хэлснээр нөхөрлөлийн хашаанд энэ жил гэхэд 10 гаруй хаус шинээр босч байгаа аж. Олонхи нь үзүүлэх зөвшөөрөлтэй учраас яах ч арга байдаггүйгээ учирлах. Ойн тухай хууль зөрчсөн гээд хамгийн ихдээ 250 мянган төгрөгөөр торгож мөнгийг нь улсад төвлөрүүлдэг. Нөхөрлөл нэрийн дор ойн гүнд олон байшин барилга барихдаа учиргүй мод тасдаад байх нь гайгүй ч торлогийг асар ихээр сүйтгэж байна гэлээ.
Дур зоргоороо авирлаж олон хууль тогтоомж зөрчиж буй иргэд үүгээр дуусахгүй гэдэг нь саяхан Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар явуулсан шалгалтын үеэр илэрчээ.
Тус дүүргийн 19 дүгээр хороо Шаргаморьт зусланд гэхэд 400 ам.метр газрын зөвшөөрөл авсан хэрнээ га гаруй талбай хашаад амьдарч буй иргэд ч цөөнгүй байгаа гэнэ. Энэ талаар мэдээлэл хүргэхээр газар дээр нь очив. Социализмын үед Оросын “Дружба” нэртэй зуслан байсан газрыг нэг нөхөр эзэмших болж. Ингэхдээ тухайн үеийн зураг зөвшөөрлөөс нь хашаагаа хэтрүүлэн татаж, иргэдийн зуслан руугаа явах замыг хааж орхижээ. Засмал замыг хүртэл хаагаад хашаа барих бодол дэндүү том эрх мэдэлтний толгойд л буух биз. Гэртээ ч орох эрхгүй болсон иргэд шүүхэд гомдол гарган байж хашааных нь хаалгаар дамжин орж, гарах шийдвэр гаргуулжээ. Иймэрхүү том талбайд хашаа хатгасан байгууллага цөөнгүй бий гэнэ. Юутай ч дүүргийн удирдлагууд асуудлыг анхааралдаа авч, ажлын хэсэг байгуулаад байна.

Зөвшөөрөлгүй газрыг албадан чөлөөлнө

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяатай зуслангийн бүс дэх хууль бус газар эзэмшлийн талаар ярилцлаа.  

-Дүүргээс зуслангийн бүсэд шалгалт хийсэн гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн зуслангийн газар эзэмшилтэй холбоотой захирамж гаргаж ажлын хэсэг байгуулаад шалгалт хийлээ. Зуслангийн буюу нийслэлийн ногоон бүсэд ямар нэг эрхийн зөвшөөрөлгүй хууль бусаар газар эзэмшсэн, дур мэдэн хашаа хатгасан, байшин барилга барьсан, ой мод устгасан  гэхчлэн хууль бус үйлдлийг илрүүлэх зорилготой юм. Иргэдээс ч энэ тухай гомдол их ирдэг. Зуслан гэдэг нь амрах ая тухтай орчин байх ёстой. Гэтэл хана хэрэм бариад хүн оруулж гаргахгүй байна, зөвшөөрөлгүй хашаад бизнес хийлээ гэхчлэн. Тиймээс дүүрэг хариуцсан нутаг дэвсгэр дээрээ нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй шалгалт явууллаа. Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс,  дүүргийн газрын харилцааны алба, мэргэжлийн хяналтын хэлтэс, прокурор, шүүхийн бүрэлдэхүүнтэй шалгахад маш их зөрчил илэрсэн. Жишээ нь нийтийн эзэмш­лийн зам талбайг дур мэ­дэн хааж хашсан байна. Ий­мэрхүү этгээдэд арга хэм­жээ авах зайлшгүй шаард­лагатай. Өөрөөр хэл­бэл, энэ зөвшөөрөлгүй татсан хашаа­нуудыг буулга­на, суларсан орон зайг нь жижиг эзэмшил газартай болж байшин бариад амьдрах хүсэлтэй иргэдэд эзэмшүүлье гэж байгаа юм. Ийм боломжийг бид судалж эхэлсэн.
-Иймэрхүү зөрчил хэр олон байна вэ?
-40-өөд аж ахуйн нэгж байна. Голчлон том компани. Хөрөнгө мөнгөөрөө аливааг шийдээд хуулиас гадуур үйл ажиллагаа явуулаад сурчихсан нөхөд л дөө. Энгийн иргэн бол хэзээ ч ийм хэмжээний газар дур мэдэн хашиж чадахгүй. Хамгийн багадаа нэг хоёр га-гаар нь, бүр арав гаруй га талбайг ч хашсан газар байна. Зарим нэг нь 400 ам.метр газар эзэмшлийн зөвшөөрөлтэй ч хашаагаа тэлээд га хүртэл томруулчихсан байх жишээтэй. Долоо, найман айлын газрыг авчихсан гэсэн үг л дээ.  Шалгахаар дүүргээс авсан зөвшөөрөл байхгүй, газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй, газар эзэмшлийн төлбөрөө төлөөгүй байдаг.
-Нөхөрлөл нэрээр ойг хашаад газрын бизнес хийдэг явдал ч байгаа  гэв үү?
-Ойн тухай хуулиар зуслангийн бүсэд нөхөрлөл байгуулаад үйл ажиллагаа явуулдаг. Манай дүүргийн нутаг дэвсгэрт зургаан нөхөрлөл байдгийн тав нь 19 дүгээр хороо, нэг нь 20 дугаар хороонд бий. Гэтэл нөхөрлөлүүд маань ойг хамгаалах эрх мэдлээ хэтрүүлж, гэрээнийхээ үүргийг зөрчсөн нь ч илэрсэн. Маш их хэмжээгээр ой мод устгаж, байгаль сүйтгэж байна. Хамгаалах бус  хэн нэгэн этгээдэд зуслангийн газар зааж өгөөд зарсан асуудал ч байна л даа. Үүнийг мөн адил Дүүргийн ЗДТГ-аас гарсан ажлын хэсэг шалгалаа. Хоёр ажлын хэсгийн шалгалт эцсийн бүлэгтээ нэг л зорилготой. Зуслангийн газрыг хууль, журмын  дагуу эзэмшүүлэх, хариуцлага тооцдог гэдгийг ойлгуулах юм.
-Нөхөрлөлийн газарт байгаа иргэд зөвшөөрөлтэй болохоор яаж ч чаддаггүй гэж ой хамгаалагч хэлж байсан. Энэ тухайд?
-Зөвшөөрлийг тодорхой хэмжээний үндэслэлд тулгуурлан гаргадаг. Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын дүгнэлт, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг бариад ирэх юм бол газрын алба ямар ч арга байхгүй зөвшөөрлийг нь гаргаад өгнө. Нийслэлийн Засаг дарга 2013 онд захирамжаар нийслэлийн ногоон бүсэд Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дүгнэлт зөвшөөрөлгүй газар эзэмших асуудал огт байж болохгүй. Ойн тухай хуулийн дагуу ойн захаас 100 метрээс дотогш буюу гол усны савд Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дүгнэлтгүйгээр газар олгосон бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээнэ гэсэн заалт бий. Бид одоо байгаа байдлыг даамжруулахгүй байхыг хичээж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл шаардлагаа удаа дараа өгсөн. Хэрэв хашаагаа буулгахгүй бол бид албадан буулгаж газраа чөлөөлнө.
-Иймэрхүү шалгалт өмнө нь явуулж байсан биз дээ. Гэнэт мэдээд одоо шалгаад байгаа хэрэг биш байх?
 -2013 онд шалгасан. Гэхдээ зөвхөн ногоон бүстэй холбоотой шалгалт хийсэн. Энэ удаа бид зуслангийнхаа нийт бүсийг хамруулж  байгаа юм. Хууль зөрчсөн үйлдлүүдэд мэдэгдэл шаардах хуудас өмнө нь ч хангалттай өгсөн. Энэ нөхөд ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй, арга хэмжээ авахгүй байгаа учраас дараагийн ажиллагаа буюу албадан буулгах ажилдаа орох гэж байна.
-Шалгалаа, мэдэгдлээ, арга хэмжээ авлаа гэдэг ч маргааш ирээд үзэхээр байдал яг хэвэндээ л байдаг шүү дээ. Энэ удаа төр төмөр нударгаа үнэхээр харуулж чадах уу?
-Харуулахаас өөр арга байхгүй. Төр, засаг захиргаа байдаг гэдгийг харуулна. Монгол Улсад Газрын тухай, Ойн тухай гээд олон хууль тогтоомж байдаг гэдгийг ойлгуулна. Зайлшгүй арга хэмжээ авна. Гэхдээ бүгдийг нь буулгана, нураана гэж муйхарлахгүй. Аль болох уян хатан байж, болох нэгнийг нь судлаад бичиг баримтыг нь бүрдүүлээд явна. Үнэхээр болохгүй байгаад нь арга хэмжээ аваад газрыг нь чөлөөлөхөөс өөр аргагүй. Энэ бүхний ард улсын санд ордог газар эзэмшлийн төлбөр хаягдаад байгаа юм.
-Газар эзэмшлийн төл­бөрөө төлдөггүй гэсэн үг үү?
-Иргэд эзэмшлийнхээ жижиг газрын төлбөрөө маш сайн төлдөг. Газраа эдийн засгийн эргэлтэд оруулах, бусдад борлуулах, бэлэглэх тохиолдолд төлбөр төлсөн байхыг шаарддаг болохоор тэр. Харин хууль бус эзэмшилтэй томхон газар хашчихсан аж ахуйн нэгжүүд газрын төлбөр төлдөггүй. Эхний хийсэн судалгаагаар гэхэд эдгээр аж ахуйн нэгжид 130 орчим сая төгрөгний төлбөр ногдохоор гарсан.
Г.Болортунгалаг

0 Сэтгэгдэл
ТАНАЙ ХИВС, ХИВСЭНЦЭР, ДРОЖ БОХИРДОН ГЭРИЙН ТАНЬ ӨНГӨ ЗҮСИЙГ ДАРААД ТААГҮЙ ҮНЭР ШИНГЭЭД 1 Л ТУХГҮЙ БАЙНА УУ. ТИЙМ БОЛ 3 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ЭЛИТ ХИВС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ТӨВД ХАНДАНА УУ? МАНАЙ МЭРГЭШСЭН ХИВСНИЙ ДОКТОРУУД ТАНИЙ ХИВСИЙГ ӨНГӨ ОРУУЛЖ ТАНСАГ ЗӨӨЛӨН ҮНЭРТЭЙ БОЛГОХООС ГАДНА ХИВС, ДРОЖНЫ ТООСНЫ ХАЧИГИЙГ 100% СОРУУЛАН АВАХ БОЛНО. БИД ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ НЭЭЛТТЭЙ НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХИЙГ ЗОРИЛГО БОЛГОН АЖИЛЛАЖ БАЙНА. МАНАЙХ АМЕРИКИЙН KIRBY-SENTRIA -1, БОЛОН 2, АНГЛИЙН RUG DOKTOR, 3 ТӨРӨЛ, ГЕРМАН HONGKONG ЗЭРЭГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ДЭВШИЛТЭД ТЕХНИЛОГИ БҮХИЙ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ АШИГЛАН ЗОРИУЛАЛТИЙН АМЕРИК, АНГЛИЙН БАКТЕРИ УСТГАГЧ БҮХИЙ ШАМПУНЬ, ТОЛБО АРИЛГАГЧ АШИГЛАДАГААРАА БИД ТАНСАГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ БАЙГАА ЮМ.
hoshnogond chin tavan tugrug chiheed boloo sh tee.
bukh khurungiig ni nuraagaad alaad hayakh kheregtei muusain tatbariin munguur tuilagchid ui lao chini ur huuhduud deer chini irne dee
МӨНГӨ БҮГДИЙГ ШИЙДНЭ
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан