Өнөө, маргаашдаа зарим газраар бороо орж, сэрүүхэн байна хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас малчин, тариаланчдад анхаарууллаа. Улаанбаатар хотод шөнөдөө үүл багасч, өдөртөө үүлших төлөвтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байх юм. Урьдчилсан мэдээгээр өнөөдөр баруун аймгуудад солигдмол үүлшиж, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуур бороо орох юм байна. Мөн төвийн болон зүүн аймгуудаар үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зүүн зүгийн ихэнх газраар бороо орох аж. Говийн аймгуудаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Харин отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчимд үүлэрхэг, бороотой. Шөнөдөө 10-12 хэм дулаан байх бол өдөртөө 21-23 хэм.