Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орост дахиад нэг сэтгүүлчийн амийг хөнөөжээ

ОХУ-ын Киров мужийн нэгэн районы “Родной край” сонины ерөнхий редактор Галина Коцеевагийн амийг хөнөөсөн хэрэг гарсан байна. 48 настай эмэгтэй тав хоногийн өмнө ажилдаа ирэлгүй сураггүй болоод ямар чимээ байхгүй  хаана байгаа нь тодорхойгүй алга болжээ.  Түүнийг эрж хайх ажилд районы цагдаагийнхнаас гадна хөрш районуудын хууль сахиулах байгууллагынхан ч оролцсоны эцэст Кильмезийн районы Суна тосгоноос холгүй ойд хүчирхийлээд амийг хөнөөсөн байхыг бямба гаригт олжээ.  Хэргийн газарт мужийн эрүүгийн хэргийг эрэн сурвалжах хэсгийнхэн ирж хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлж гэмт этгээдүүдийг хайж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан