Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зугтаасан Янукович амрагтайгаа Орост жаргаж хэвтэнэ

Украины ерөнхийлөгч байгаад эх орноосоо зугтаан гарсан Виктор Янукович оросын Сочи хотноо хамтран амьдрагч Любовь Полежайтой амьдарч байна хэмээн Москвагийн умард тойргийн захиргаанд ажиллаж байсан Олег Митволь хувийн эх сурвалжаасаа аван мэдээлснийг vesti.ua нийтэлжээ. “Миний мэдэж байгаагаар бол тэр хамтран амьдрагч Любовь Полежайтай хамт Сочид байгаа. Харин юу хийж байна вэ? Манай Украинд ажиллаж байсныхаа ачаар тэр өнөөдөр юу ч хийхгүй амьдарч байгаа л даа” гэж Митволь мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч байсан Виктор Януковчиевропын хобоотой хамтран ажиллахгүй гэсэн шийдвэр гаргасны нь төлөө эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэж өөрийг нь шүүмжилж эхэлмэгц 2014 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр нууцаар эх орноосоо зугтаан ОХУ-ын нутагт нуугдсан юм. Түүнийг эх орноо хаян зугтаасны дараа Дээд Радагийн спикер Александр Турчинов ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаад тавдугаар сарын 25-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Петр Порошенко төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Тэр муу хулгайч Оростой нийлж Крымийг булааж авсан чамайг Бурхан чамайг шийтгэнэ дээ.
Ukrain ulsiig suitgechiheed yu bodoj hevtdeg yum bol doo
Хамгийн их уншсан