25 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна
Засгийн газар хуралдаж байна
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол, хэлэлцүүлгүүд
Цэргийн бүжигчид “Гоцлол бүжигчдийн улсын II уралдаан”-нд амжилттай оролцжээ
Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо
Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо
Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ
"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ

Автомат буунуудыг анчдаас төр худалдан авна гэв үү
xyraaaval taarna 100% demjij bn tyrj yxex gej bgaa bish yamar hoppindoo xotlogdoj baigaliin amtnaar zygaagaa gargaxaa bolivol taarna
Галт зэвсгийн тухай хуулийг УИХ хэлэлцэж байгаа юм байх. Үнэхээр ч хулгайн ан, галт зэвсгээр үйлддэг гэмт хэрэг жилээс жилд өсч байгаа үед чухал сэдэв. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд иргэдийн гар дээр 47 орчим мянган буу, галт зэвсэг байдаг гэсэн тоо гарчээ. Үүний 5000 орчим нь ангийн бус автомат, хагас автомат буу байна гэжээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хүмүүс, ан амьтан хамгаалагчдын зүгээс автомат, хагас автомат буугаар ан агнах нь бага цагт олон сумаар шүршдэг болохоор амьтныг эр эм, нялх бага гэхгүй хоморголон устгадаг, шархдуулж тарчлаан аажмаар үхүүлдэг хэмээн эсэргүүцэж ийм буугаар ан агнахыг хориглох, иргэдийн гар дээрх автомат хагас автомат бууг хураах санал тавиад байгаа юм. Ийм заалтыг ч хуулинд тусгахаар төсөлд оруулжээ.
Харамсалтай нь манай парламент, УИХ-ын гишүүд үүнийг иргэдийн өмчид халдах гэж байгаа хэрэг хэмээн улайран эсэргүүцэж байнгын хорооны хуралдаан дээрээс буцаагаад байгаа юм. Хэргийн гол нь манай парламентад Ж.Энхбаяр, Н.Номтойбаяраас эхлээд “улсын алдар цуут” анчин, алуурчид байдгаас өөр өөрийн өндөр үнэтэй буунуудыг ашиглаж чадахаа больчихно гэж хармын сэтгэл төрөөд байгаа бололтой.
Ингээд эцэст нь өөр бас нэг хувилбар гарч ирж байгаа нь ан амьтан, байгаль орчноо хамгаалахын тул байлдааны зориулалттай автомат, хагас автомат буунуудыг төр хураан авах үүний тулд төрөөс, ард түмний татварын мөнгөнөөс 27 тэрбум төгрөг гаргаж болох юм гэнэ. Манай зэвсэгт хүчинд ч бараг байхгүй тэдгээр буунуудыг төр ард түмний ийм их мөнгөөр худалдаж аваад устгах юм уу, зэвсэгт хүчиндээ өгөх юм уу, гадаадын зэвсэгт бүлэглэлүүдэд худалдах уу гэдэг нь бас тодорхойгүй. БОНХ-ийн сайд С.Оюун өрөөндөө хадгалах юм уу.
Буугаа төрд худалдах гэж байгаа хүмүүс нь ойлгомжтой болохоор хэд хэдэн эргэлзээтэй асуудал бас байна.
Төрд ийм буугаа шахах гэж байгаа хүмүүс бол мэдээж эрх мэдэл, нэр хүнд бүхий хүмүүс л байгаа. Ийм шийдвэр гарч гэмээн манай УИХ-ын хэдэн гишүүн өөр өөрт байгаа буун дээрээ цэргийн ангиудаас хэдэн буу, пулемёт авчирч нэмээд төрд худалдахаа ч сийхгүй. Ингэж төрийн юмыг хулгайлж аваад эргүүлээд төрд худалдахаасаа огт айж ичихгүй.
Дээр нь ийм бууг төр худалдан авахаар болбол энэ луйварчид өнөөх аймшигтай буунуудаа яаж үнэлэх нь бас эргэлзээтэй. Мэдээж энэ ертөнцөд байхгүй, бараг л алтадсан гэж байгаад өндөр үнээр шахна.
Эсвэл цэргийн ангиудаас эрт цагт л буу байсан байх гэмээр нэг сэг авчирч өгч төрөө мэхэлчихээд өнөө аймшигтай пулемёт, автоматаараа далдуур ан аваа хийсээр л байх биз. Их л сайндаа Ж.Энхбаяр гишүүн шиг 200-300 чоно алснаа гайхуулж баяр хийхээ болино биз.
Байлдааны зориулалттай хурдан буугаар бие биенээ давах гэж өрсөлдөн гайхуулж, эх орны байгаль орчин, амьд ертөнцийг сүйдэлж байдаг энэ хүмүүс одоо эгэл ардын татвараар хуримтлуулсан төрийн мөнгийг “худалдах” гэдэг нэрийн дор луйвардан авахаар ийн муу арга боловсруулж сууна.

1 Сэтгэгдэл
Зэвүүн пиздаа
Эргүү ацнууд юм гээч
2018.12.28
2014.11.27