Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+14°C
ДУТУУ НОЙР ЭД ЭРХТНИЙГ ӨӨРЧИЛНӨ

Байнга дутуу нойртой явах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг хэмээн Их Британийн эрдэмтэд анхааруулж байна. Өдөрт зургаан цагаас бага хугацаагаар унтах нь нойр дутууд тооцогдох бөгөөд энэ нь байнга давтагдсанаар хүний биеийн эд эрхтэн, генийн хэдэн мянган эсийн үйл ажиллагаа өөрчлөгддөг байна.Үүний дүнд чихрийн шижин, таргалалт зэрэг өвчин үүсч, тархи дутуу ажиллахад хүрдэг ажээ. Эрдэмтэд 26 хүнийг туршилтад оруулж, өдөр бүр зургаагаас бага цаг унтуулан, долоо хоногийн дараа цуснаас нь шинжилгээ авахад 700 ген гаруй өөрчлөгдсөн байж. Тэдгээр нь ихэвчлэн хүний биеийн дархлаа болон стрессийг зохицуулдаг ген байжээ. Тэгэхээр дутуу нойртой өдрүүдэд дархлаа муудаж өвчлөх нь амархан болдог, сэтгэл санаа өөдрөг биш байдаг зэрэг нь үүнтэй холбоотой ажээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан