Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Ун Япон тэнгис дэх цэргийн ангид очлоо

БНАСАУ-ын удирдагч, Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлагч  Ким Чен Ун Япон тэнгис дэх нэг арал дээр байрладаг цэргийн ангид очсон байна. Удирдагчид тус ангийн цэрэг дайчдын бэлэн байдал таалагдаж “Энэ бол дайсны болзошгүй довтолгоог аймшиггүй няцааж чадах найдвартай цайз байна” гэжээ.
Тэр бас энэ ангийн үлгэр жишээ бусад ангиуд, цэрэг дайчдад дууриал болж, эдэнтэй эн зэрэгцэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Ким Чен Уныхаар бол социалист эх орны газар нутагт халдаж мэдэх дайсныг няцаахын тулд Дорнод тэнгис дэх энэ хаалгыг улам бэхжүүлэх хэрэгтэй гэнэ. Солонгосын мэдээллийн ЦТАК агентлагийн мэдээлснээр бол умардын удирдагч цэрэг дайчдын улстөр, үзэл суртлын бэлтгэлийг дээшлүүлэхийн тулд СХН-ын дуу хоолойг сонсгож, телевизинй нэвтрүүлгүүдийг дайчдад ихээр үзүүлэн, армийн хэвлэл, хувьсгалт уран зохиолыг сайн уншуулах хэрэгтэй гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан