Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иракын зэвсэгт дайчид Мосулын банкнаас 429 сая доллар дээрэмджээ

Иракын “Исламын Ирак болон Левантын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Мосул хотыг эзлэх үеэрээ банкинд байсан 500 тэрбум динар буюу 429 сая доллартай тэнцэх мөнгийг дээрэмдэн авснаар манай гариг дээрх хамгийн баян террорист бүлэглэл боллоо гэж InternationalBusinessTimes мэдээлжээ. Найнава мужийн амбан захирагч ч гэсэн зэвсэгт бүлэглэлийнхэн хотын банкинд байсан их ихэмжээний мөнгө, алтан гулдмайнуудыг булаан авсан гэж баталсан байна.
Хэвлэлийн мэдээлснээр бол ливаны шиитийн “Хезболлах” бүлэглэл 80-500 сая долларын хөрөнгөтэй бол афганы “Талибан” хөдөлгөөний хөрөнгө 400 саяас хэтрэхгүй, харин колумбын РВСК бүлэглэл 350 саяын хөрөнгөтэй юм байна.
Иракын “Исламын Ирак болон Левантын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн мягмар гарагт Мосул хотыг эзлэн Найнава мужид хяналт тогтоогоод  байгаа юм.
Тус мужийг ийн зэвсэгт бүлэглэлийнхэн эзэлснээр эндхийн хагас сая орчим оршин суугч эндээс дүрвэсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Зэвсэгт дайчид цэргийн бааз, нисэх буудлыг эзэл шоронгоос хоёр мянга гаруй хүнийг суллаад байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан