Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
“Ертөнцийн төгсгөл” сурталчлагчдыг Хятадад баривчилжээ
2012 оны төгсгөлөөс Хятадад идэвхтэй ажиллаж эхэлсэн ертөнцийн төгсгөлийг сурталчилдаг шашны бүлэглэлийн 15 гишүүнийг Өвөр монголд баривчилсан байна. Тэд хөгжим, бүжиг ашиглан өөрсдийн дагагсдад нөлөөлж ертөнцийн төгсгөлийн тухай итгүүлэхийг зорьдог байжээ. Тэдний 12-ыг нь шууд буруутгаж байгаа бол гурвыг нь захиргааны зөрчил гаргасан гэж саатуулсан байна.
Mentuhui гэдэг энэ бүлэглэл 1995 онд анх Хятадад хуулиас гадуур байгуулагдсан бол сүүлийн үед улам идэвхжиж хүрээгээ тэлэх болжээ. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн тэд үүр цайх, нар шингэх үеэр иргэдийг өглөөний дасгал хийх, амарч байх үеэр хотын цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны хорооллуудад цуглардаг болсон байна. Тэд хүмүүсийг татахын тулд сургааль дуулж, өөрсдийн хэлснээр “тэнгэрийн бүжиг” бүжин хүмүүсийг нэгдэхийг уриалан энэ үеэрээ ертөнцийн төгсгөлийн тухайгаа сурталчилдаг байна. Өмнө нь тэд голдуу хөдөөгийн хүмүүсийг өөртөө татахыг эрмэлздэг байсан бол одоо хотын иргэд ялангуяа залуусыг татахаар оролддог болсон гэж цагдаагийнхан ярьжээ.

0 Сэтгэгдэл