Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иракын зэвсэгт дайчид Багдадыг эзлэхээр төлөвлөж байна

Өмнө нь Тикрит, Мосул хотыг эзлээд байгаа “Ирак болон Левантын лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн одоо нийслэл Багдадыг эзлэхээр төлөвлөж байна гэж америкийн үнэлгээний SITE хэсгийн эх сурвалжийг үндэслэн Франс Пресс агентлаг пүрэв гарагт дамжууллаа.
Мэдээллээр бол энэ бүлэглэлийн төлөөлөгч Абу Мохаммед аль-Аднани зэвсэгт дайчиддаа хандан нийслэл Багдадыг эзлэхийг уриалсан байна. “Дахин тулаладаан болохгүй, гэхдээ Багдад болон Кербелег эзэлнэ”  гэж Аль-Аднани дуу бичлээг явуулсан илгээлтдээ дурджээ. Зэвсэгт бүлэглэлийнхэн саяхан иракын умард нутгийн Найнава мужийн төв Мосулыг хяналтдаа аваад байгаа юм. Лхагва гарагт бас засгийн газар нь Салах-эд-Дин мужийн нийслэл Тикритийн алдсанаа мэдэгдээд байна. Иракын нийслэлээс 125 км-т орших Самарра хотын орчимд бас тулаан болж байгаа тухай мэдээлэл байна.
“Ирак болон Левантын лалын улс” бүлэглэлийн дайчид Мосул хотноо туркийн консулын газрыг эзэлж ерөнхий консул, дипломат ажилтнуудыг нь барьцаалан өөрсдийн штабтаа аваачсан  мэдээ байна. Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглугийн хэлснээр бол өнөөдөр Иракт Туркийн 80 хүнийг барьцаалаад байгаа гэнэ. Өнгөрсөн мягмар гарагт алан хядагчид Мосул хотноо ачааны машины 31 жолооч, консулын газрын 49 ажилтныг барьцаалжээ.
Иракын Засгийн газар лхагва гарагт АНУ-ын засаг захиргаанд хандаж террористуудтай тэмцэхэд тусламж болгон нисэгчгүй аппарат илгээнэ үү гэж хүсчээ. Үүний зэрэгцээ Иракыг терроризмтай тэмцэхэд нь Иран улс туслах санал тавьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан