Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Луганскийн ардын бүгд найрамдах улс болно гэнэ
Украины зүүн нутгийн Луганск муж өөрийгөө Луганскийн ардын бүгд найрамдах улс хэмээн тунхагласнаа зарлаж 13 улсад тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхийг хүсч ханджээ. Энд ОХУ, Белорус, Армян, Сири, Серби, Венесуэл, Хятад, Куба, Никарагуа болон ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан тусгаар тогтноогүй Чечень, Ингушет зэрэг улсуудыг нэрлэжээ.
Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын Төрийн думын депутат, “Эх ороно” намын төлөөлөгч Алексей Журавлев Төрийн думын хаалттай хуралдаанаар украины зүүн нутгийн тухай хэлэлцэхийг санал тавьжээ. Лхагва гарагт Луганскт очсон Журавлев сэтгүүлчдэд “Орос иргэд амьдарч, бас нэрвэгдэж байгаа энэ бүс нутгийг ОХУ зүгээр орхихгүй” гэж мэдэгдсэн байна.
Мягмар гарагт Украины ерөнхийлөгч Петр Порошенко улсынхаа зүүн бүс нутагт болж байгаа мөргөлдөөнөөс энгийн ард иргэдийг гаргах энхийн коридор гаргахыг хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгосон юм.
Үүний өмнө украины Донецк муж бас улсаасаа салан тусгаарлаж, өөрийгөө Донецкийн ардын бүгд найрамдах улс хэмээн тунхаглаад байгаа юм.

0 Сэтгэгдэл