Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо
Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав
Зургаадугаар сарын 1-нээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно
“Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай таалал төгсчээ
Хуримтлалаа нэмээд Ази тивээр аялах эрхийн эзэн болоорой
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ
Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Манай дэлхийн хүн ам хөгширч байна
Хүн төрөлхтний сэтгэлийг эмзэглүүлсэн дайн түрэмгийлэл, дэлхийн дулаарал, хүрээлэн байгаа орчны бохирдол гээд мундахгүй олон асуудал байгаагийн нэг нь хүн амын хэт өсөлт. Манай эриний эхэн гэхэд манай дэлхий дээр ердөө л 300 сая хүн амьдарч байсан гэнэ. Гэтэл 1500 он гэхэд 500 сая болсон байхад 1820 онд нэг тэрбум болж өсчээ. Харин 1960 онд 3,0 тэрбум, 1999 оны арванхоёрдугаар сард 6,0 тэрбум дахь хүн мэндэлж байж. Дэлхийн хүн ам 2011 оны аравдугаар сарын 31-нд 7,0 тэрбум болсон юм. Харин 2014 оны эхээр НҮБ-ын хүн амын хөгжлийн комиссын 47 дугаар чуулган дээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун манай дэлхийн хүн 7,2 тэрбумд хүрлээ гэж мэдэгдсэн юм.
Хүн ам зүйчдийн судалгаа, тооцоогоор 2050 он гэхэд манай дэлхийн хүн ам 9,0 тэрбум болох бол 2100 онд 10 тэрбум болно гэнэ.
Гэхдээ яс дагаж мах гэдэгчлэн хүн амын тоо ингэж өсч байгаа болохоос биш хүн амын өсөлт 1963 онд ээжүүд жинхэнэ ид их төрж байсан үеийнхээс бараг хоёр дахин буурчихаад байгаа юм шүү дээ.

Тэгээд хүн ам яагаад ингэж их нэмэгдээд байна гэж үү. Мэдээж нийт хүн амын тоо ихсээд ирэхээр дагаад төрөлт их байгаа нь ойлгомжтой. Үүнтэй зэрэгцээд анагаах ухаан хөгжиж хүний нас уртасч байгаа нь нөлөөлж байна.
НҮБ-ын судалгаагаар 1994-2014 онд манай гаригийн 60-аас дээш насны хүмүүсийн тоо хоёр дахин өсч, өнөөдөр настай хүмүүсийн тоо тав хүртэлх насны хүүхдийнхээс илүү гараад байгаа гэнэ. Дэлхийн хүн ам ингэж хөгширч хөдөлмөрийн нөөц багасч байгаа нь дахиад л хүн төрөлхтний сэтгэлийг зовоох болж байна.
Энд нэг сонин зүйл бол хүн амын нь амжиргааны түвшин дээшилж амьдрал нь сайжрах тусам хүн ам нь улам хөгшрөх байдал харагдаж байгаа юм. Өнөөдөр хамгийн хөгшин хүн амтай улс Япон гэдэг ч үнэн хэрэгтээ хамгийн хөгшин улс бол европын жижигхэн улс Монако юм. Энэ улсын хүн амын 22,8 хувь нь 65-аас дээш насны хүн байна. Харин Японы хувьд энэ үзүүлэлт 21,6 хувь байгаагаараа хоёрдугаарт орж байгаа юм. Гуравдугаарт Герман, Итали улсад 65-аас дээш насны хүн нийт хүн амынх нь 20,0 хувийг эзэлж байна.
Грект 19,1, Шведэд 18,3 хувь нь 65-аас дээш насны хүн байна. Энэ улсуудын араас Испани, Австри, Болгар, Эстони, Белги, Порутгали, Сан-Марино, Хорват улсууд 17 орчим хувьтай байна.
Хөгширч байгаа улсын жагсаалтын гуравт жагсч байгаа Германд гэхэд л насанд хүрсэн хүн амын гуравны нэг нь хүүхэдтэй байхыг хүсэхгүй болж хүн амын хамгийн бага өсөлтөөрөө дэлхийд нэгдүгээрт орж байна. Тус улсын Холбооны статистикийн газрын судалгаагаар бол үүний гол шалтгаан нь цагаачлагчдын төрөлт, өсөлт буурч байгаа, германы эмэгтэйчүүдийн 45 хувь нь гэхэд л гэр бүл болохоос татгалздаг болсон явдал гэнэ. Ер нь германд сүүлийн 30 жилд хүүхэд төрүүлэх насны нэг эмэгтэйд 1,4 хүүхэд ногдсоор байгаа юм. Энэ байдлыг төрөөс зохицуулж, яаралтай арга хэмжээ авахгүй бол 2035 он гэхэд Герман хөгширсөн улсуудын жагсаалтыг тэргүүлэх болж байгаа юм.
Хүн ам ингэж хөгшрөөд байгаа нь юунд хүргэх вэ. Хүн ам зүйчид, судлаачид үүнийг юун түрүү хөдөлмөрийн нөөц багасч, материал баялаг үйлдвэрлэгчид цөөрөн хэрэглэгчид л нэмэгдэнэ. Нэгэнт дэлхийн хүн ам улам өссөөр байгаа болохоор хэргэлээ улам өснө. Тэр өсч байгаа хэрэглээг тэгээд хэн үйлдвэрлэн бүтээх вэ гэдэг асуудал толгойны өвчин болно.
Хүн ам хаана их өсч байгаа юм бэ тэгээд. Хамгийн ядуу орнуудад л их өсч байна. Нигерид хүн амын цэвэр өсөлт 2,6 хувь байгаа бол Эпиофт 3,2 хувь байна шүү дээ. Гэтэл энэ улсуудын хөгжил, амжиргааны түвшин ямар байгаа билээ. Гэтэл өмнө дурдсан 127,4 сая хүнтэй Японд хүн амын цэвэр өсөлт - 0,07, 81,3 сая хүнтэй Германд - 0,2 хувь байна шүү дээ.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих