Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Төрийн далбаагаа зөвхөн монголдоо үйлдвэрлэе


Мэргэжлийн хяналтын газраас нэг уриалга гаргажээ. Утга нь, төрийн далбааг үйлдвэрлэхдээ Монгол улсын далбааны стандартаар Үндсэн хуулийн эх загварт заасан тэг болон далбааны өнгөний код, даавууны материал ашиглахыг уриалсан аж.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон төрийн далбааг хэн дуртай нь үйлдвэрлэж байгаа учраас нэг талаар уриалгыг дэмжиж хоёр гараа өргөмөөр санагдах. Гэвч төрийн далбааг Монголд үйлдвэрлэсэн гэхээс илүүтэйгээр урд хөршид “копидсон” хэлбэрээр оруулж ирэх нь элбэг болохоор энэ уриалга бидэнд гэхээс илүүтэйгээр урд хөршийн бидний томъёолдгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд илүүтэй хамааралтай мэт. Тэдэнд зориулж Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиа ухуулан таниулах хэрэгтэй санагдана.  

Гэхдээ гол нь хуулийн биелэлтэд тавих хяналтыг бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, гадаад харилцаа болох батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хилийн цэргийг удирдах газар хэрэгжүүлнэ хэмээн тодорхой заасан байдгаа сайн танилцуулах хэрэгтэй болох нь. Хэрвээ буруу зөрүү үйлдвэрлэсэн далбаа байвал хил дээр хурааж хуульд заасан арга хэмжээг авах нь зүй.

 Гэхдээ хуульд зааснаар 5000-10000 эсвэл 10 мянгаас 250 мянган төгрөг хүртэл иргэнийг торгоно. Харин албан байгууллагыг 50 мянгаас 100 мянгаар торгох төдийгөөр шийтгэл нь хязгаарлагдана. 14-30 хоног хорих тухай заалт байгаа ч энэ нь хэрэгжих нь юу л бол...
Урд хөршөөс алийн болгон арга билгийн загас нь буруу эргэлттэй, соёмбын галын оронд алтан таван хошуутай гээд элдвийн гэмтэлтэй, “гажигтай” далбаа импортлоод суух вэ дээ.

Энэ бүхнээс илүү хамгийн оновчтой арга хэмжээ бол төрийн далбааны үйлдвэрлэлийг хилийн гадна явуулахыг нь үгүй болгох. Үүний тулд мэдээж хилээр орж ирэх төрийн далбааг хураах хориглох. Учир нь Монголын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт нийт 300 гаруй аж ахуйн нэгжид 2500 гаруй хүн ажилладаг юм. Тэгэхээр төсөл хөтөлбөр горьдож суудаг эдгээр хүмүүс жилдээ цөөн хэдэн далбаагаа хууль дүрмийнх нь дагуу үйлдвэрлэж чадна гэдэгт бүрэн итгэж байгаа юм.  Өрх бүр нэг төрийн далбаа худалдаж авлаа гэхэд ихдээ 500 мянга гаруй л том жижиг далбаа үйлдвэрлэх байх. Гэхдээ төрийн далбаа худалдаж авах, монгол гэдгээрээ бахархах бахархал баяр наадмын үеэр л илт сэргэдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгэхээр энэ нь бол өдөр бүр хийдэг ажил биш. Яагаад заавал энэ жижигхэн зах зээлээ урд хөршид найр тавих гэж...

Түүх сөхвөл...

1911 онд Манжийн дарлалаас ангижирч Азийн цээжин дэх Монгол улс хэмээн  тунхаглахдаа Мон­гол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлбэл зохимой” хэмээн бичжээ. Ингээд тэмдэглэгдэн үлдсэнээр Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юмуу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй цацаргин цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санж­дан­сүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоосон гэдэг.

Тэгвэл 1960 оны Үндсэн хуульд зааснаар өнөөгийн далбааны өнгө төрх үндсэндээ бий болсон байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хошуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай гэж тусгасан байдаг.
 1992 оны Үндсэн хуулиар 1960 онд социалист Монголын илэрхийлэл болж байсан таван хошууг төрийн далбаан дээрээс авч хаяснаас бусдаар хөндөөгүй гэдэг.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан