Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Филиппинд алан хядагч Кхаир Мундосыг баривчиллаа

Филиппиний  тусгай алба исламын нэрд гарсан  алан хядагч "Абу Сайяф" бүлгийн нэгэн удирдагчийг баривчиллаа гэж тус улсын армийн тагнуулын газрын албан ёсны төлөөлөгч төлөөлөгч генерал Эдуардо Ано мэдэгдлээ.
“Бид тусгай ажиллагааны үеэрээ “Абу Сайяф”-ын удирдагч Кхаир Мундосыг баривчлан саатуулсан. Тэр Манилд өөрийнхөө төрөл төрөгсдийн гэрт нуугдахыг завдсан” гэж ажиллагаанд оролцсон цэргийнхэн мэдээлжээ.
Кхаир Мундосыг барихын тулд АНУ-д 500 мянган долларын шагнал амлаж байсан юм.
"Абу Сайяф" нь олон улсын алан хядагч “Аль-Кайда” бүлэглэлийн сүлжээний нэгэн хэсэг, түрэмгий бодлого явуулдаг,  сүүлийн жилүүдэд Филиппинд хэдэн арван террорист халдлага үйлдэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан