Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украины зүүн нутагт мөргөлдөөний улмаас 210 хүн амь үрэгджээ


Украины зэвсэгт хүчин зүүн, зүүн өмнөд нутаг тусгай ажиллагаа явуулсны улмаас 200 хүн амь үрэгдсэн гэж Украины Эрүүл мэндийн сайд Олег Мусий Дээд Радад мэдээлсэн байна.
Тэрээр “терроризмын эсрэг ажилллагааны үеэр нийтдээ 210 хүн амь үрэгджээ. Үүний дотор 18 нас хүрээгүй 14 хүүхэд байсан байна” гэж хэлсэн байна. Үүний зэрэгцээ Донецк, Луганск мужид эмнэлэг эрүүлийг хамгаалах байгууллагууд хэвийн дэглэмээр ажиллаж чадахгүй байгааг Эрүүл мэндийн сайд тэмдэглэжээ.
Үүнтэй зэрэгцээд, Донецк, Луганск мужид болсон мөргөлдөөний улмаас 181 хүн амь үрэгдэж, 293 хүн шархадсан гэж Украины дээд Радагийн томилсон Ерөнхий прокурор Олег Махницкий мэдээлсэн байна. Түүний хэлснээр амь үрэгдэгсдийн дотор цэргийн албан хаагч 59 байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан