Бээжин хот удахгүй Бразилд болох 2014 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг тохиолдуулан хотын төвийн метроны 32 буудлыг ДАШТ-ий шөвгийн тоглолтод оролцож буй орны багийн нэрээр түр нэрлэх гэж байна.
Бээжин хот 34 буудал бүхий метроны дөрөвдүгээр шугамын буудлуудын нэрсийг ийнхүү түр хугацаанд өөрчилж байна. 32 буудлыг ДАШТ-ий шөвгийн тоглолтод шалгарсан орнуудын нэрээр, үлдсэн гурван буудалд “Шударга тэмцээн”, “Спортын оршин тогтнол”, “Энэ жилийн шилдэг хөл бөмбөгч” гэж нэрлэх гэж байна. Хотын захиргаанаас уг ажлыг хийх бэлтгэл ажлаа хангаж дууссан бөгөөд метроны буудалд тухайн нэрлэсэн орны баг тамирчдын гаргасан амжилт зэрэг мэдээллийг нийтэд танилцуулах юм. Энэ сарын 12-ноос долдугаар сарын 13-ны хооронд зохиогдох ДАШТ-ын шөвгийн тоглолтод Хятадын баг тамирчид шалгарч чадаагүй билээ.