Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+16°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Ш.Ганбаатар: Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд МХЕГ, ОБЕГ-аас байнга хяналт тавьдаг

Жил жилийн хаварт махны үнэ тэнгэрт хадаж инфляцад нөлөөлдөг болсон. Иймд төрөөс мах нөөцлөхөд анхаарч үнийн хөөрөгдөл гаргахгүй арга хэмжээ авч буй билээ. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын  хэрэгцээг  хангах, үнийг тогтвортой байлгах үүднээс 12000 тонн мах нөөцөлсөн. Ингээд нөөцийн махны чанар, борлуулалт, үнэ ханш ямар байгаа, үүргээ хэрхэн биелүүлж буй талаар “Эй Эн Ди Эм” компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганбаатартай ярилцлаа.

-Хавар болохоор л махны үнэ өсдөг. Тэгээд инфляцад нөлөөлж иргэдийн халаасан дахь хэдэн төгрөгийг үнэгүйдүүлдэг. Энэ жил нөөцийн мах махны үнэ ханшийг тогтвортой байлгаж чадсан уу?
-Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэг кг мах 7000-8500  төгрөг гэсэн ханш гарч байна. Энэ бол зах зээлд малчдын одоо шинээр нийлүүлж  буй нойтон махны үнэ.
Нөөцийн мах үнийг тогтворжуулах ард иргэдийг хямд, чанартай махаар хангах зорилгоор хэрэгжүүлж буй ажил.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын улмаас өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Ганцхан махны үнэ тогтвортой байж харин ч буурсан юм.  ҮХААЯ-ны дэргэд энэ жилээс эхэлж  судалгааны баг ажиллаж байгаа. Энэ судалгааны баг нөөцийн махны зах зээлийн нөлөөлөл, хөтөлбөрийн үр дүн ямар байгааг тодорхойлж буй юм.

-Нөөцийн махны бор­луу­лалт  ямар байна вэ?
-Манай компани энэ жил 6000 тонн мах нөө­цөлсөн. Борлуулалт өнгөр­сөн жилийнхээс харьцангуй тааруу байна. Гэвч манай компани өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-наас өнөөг хүртэл нийт махныхаа 75 хувийг борлуулсан. Одоо нэг сар гаруй хугацаанд үлдсэн махаа борлуулж дуусна гэж бодож байна.  ҮХААЯ-тай бид нэг кг мах борлуулах  үнийн дээд хязгаар тогтоосон гэрээ хийсэн. Одоо нөөцийн мах зарах дээд үнээсээ нэг кг тутамд нь 200-300 төгрөгөөр доогуур зарж байна. Гэрээнд зааснаар хонины нэг кг махыг 5500 төгрөгөөр зарах учиртай. Бид 5100-5200 төгрөгөөр зарж байна. Зарим үед 5000 төгрөгөөр ч борлуулж байна. Учир нь тухайн өдөр зах зээл дээрх эрэлт, үнэ ханшаас шалтгаалж байгаа. Эрэлт нийлүүлэлт, иргэдийн худалдан авах чадвар зэргийг харгалзан үзэж үнэ буулгасан. Худалдааны төвүүдэд бөөнөөр нь нийлүүлж буй махны үнийг  ингэж хямдруулж буй юм.  Тэгэхээр  нөөцийн махны үнийг дагаад бусад махны үнэ буудаг. Товчхондоо махны интервенц хийж байна гэсэн үг. Ер нь, нөөцийн махны үнийг буулгалаа гээд төрд ямар ч алдагдал байхгүй. Мах бэлтгэсэн компаниуд эрсдэлээ өөрсдөө бүрэн даадаг юм.

-Борлуулалт тааруу  байгаа шалтгаан нь юу юм бол. Хэдэн цэгт борлуулж байгаа вэ?
-Өмнөх жилүүдэд уул уурхай, барилга гээд бүтээн байгуулалтын салбарт махны хэрэгцээ асар их гардаг байсан. Гэтэл энэ эрэлт буурч зогсонги байдалд орлоо. Үүнээс гадна иргэдийн худалдан авах чадвар муудсан. Ер нь ганц мах ч биш бусад бараа бүтээгдэхүүний хувьд ч борлуулалт тааруу байгаа нь мэдрэгдэж байна.  Өнөөдрийн байдлаар манай компани нийслэлийн таван дүүрэгт 220  цэгт жижиглэнгээр нөөцийн мах борлуулж байгаа. Мөн “Хүчит шонхор”, “Нарантуул-2”,  “Хархорин” худалдааны төвөөр зарж байна. Тэгэхдээ дүүргүүдийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс,  хороодын Засаг дарга, зохион байгуулагчдаас нөөцийн мах борлуулах дэлгүүрийн нэрсийн  жагсаалт  авч гэрээ хийгээд  нийлүүлж буй юм.

-Иргэдэд  нөөцийн мах гэхээр туранхай муу гэсэн ойлголт байдаг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Харин тийм. Хүмүүс нөөцийн мах гэхээр яс ихтэй гэж боддог. Гэтэл тийм биш. Бид яс, махны харьцааг  тэнцүүлж стандартын дагуу савалдаг. Иймд бид  хоёр, 2.5, тав, 10 кг-аар савалж буй юм. Учир нь үүнээс доош жинтэй савлахаар яс, махны харьцаа нь алдагддаг. Нөөцийн махны сав баглаа боодол өөрчлөгдөж  амархан урагдаад байхгүй, аваад явахад эвтэйхэн бариултай болголоо. Урьд нь, нөөцийн махыг шулж, ангилж гаргадаггүй байсан. Энэ жил ямааны махны нийт жингийн 10 хувь, үхрийн махны нийт жингийн таван хувийг шулж 500 граммаар  савлаад хэрэглэгчдэд хүргэж байгаа. Нөөцийн махыг зооринд хийхээс эхлээд худалдаанд гаран гартал нь МХЕГ, ОБЕГ-аас томилогдсон мэргэжилтнүүд хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл чанар, аюулгүй байдлыг нь хангаж байгаа эсэхийг хяндаг юм. Тэгэхээр нөөцийн мах муу гэдэг нь ташаа ойлголт.

 -Ер нь мах нөөцлөх нь буруу, зөв гэсэн яриа байдаг. Энэ талаар?
-Манай улс улирлын чанартай үйлдвэрлэлтэй. Ялангуяа хаврын саруудад мал туранхай байдаг тул нядлах боломжгүй.  Энэ үед махны эрэлт, нийлүүлэлтээ зохицуулах шаардлагатай. Нөөцийн махгүй байлаа гээд бодоод үзье. Тэгвэл хувиараа мах бэлтгэсэн нөхдүүд, ченжүүд  махны үнийг тэнгэрт хөөргөнө. Жишээ нь, нэг кг-ыг нь 20 мянга гээд зогсч байхаас  ч сийхгүй.  Намар мал тарган үед нь мах бэлтгээд хаврын тарчиг цагт чанартай, хямд үнэтэй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх төрийн бодлого зөв гэж боддог.  Өөрөөр хэлбэл эрэлт, нийлүүлэлтийг зохицуулж, үнэ ханшийг нь хөөсрүүлж хөөргөхгүй байх нь нөөцийн махны гол зорилго юм. Эрчимжсэн мал аж ахуй өндөр хөгжсөн,  зах зээлдээ мах тасралтгүй нийлүүлдэг орон бол нөөцлөх шаардлагагүй. Гэтэл манай улсын хувьд жилийн дөрвөн улиралд Улаанбаатрын зах зээлд мах тасралтгүй нийлүүлэх боломж хараахан бүрдээгүй байна. 

-Аливаа ажил хийхэд бэрхшээл тулгардаг. Тэг­вэл нөөцийн мах бэлтгэх, борлуулахад ямар бэрх­шээл тулгарч байна вэ?
-Нөөцийн мах борлуулах нь ҮХААЯ-тай гэрээ байгуулсан хоёр компанийн асуудал биш. Өргөн хүрээнд ойлгох учиртай. Хороо, дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар бас анхаарлаа хандуулах ёстой. Хямд үнэтэй мах зах зээлд нийлүүлнэ гэдэг нь нийслэлийн иргэдийг  хоол хүнсээр хангах зорилготой. Гэтэл хороо, дүүрэг, нийслэлээс ямар ч оролцоо алга. Нэг ёсондоо төр хувийн хэвшлийн ажил уялдаа холбоогүй байна гэсэн үг. Ийм ч учраас бидэнд учирдаг бэрхшээл олон бий. Жишээ нь,  зарим худалдааны төвийн гадаа нөөцийн махны өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа хийхээр очиход шууд хөөдөг. Энэ ч аргагүй юм. Тэд бас л бизнес эрхэлж буй хувийн хэвшилийн аж ахуйн нэгж. Уг нь, бид төртэй хамтарч бодлогыг нь хэрэгжүүлж яваа шүү дээ. Тэгэхээр төрийн байгууллага, ялангуяа нийслэлийн оролцоо чухал байгаа юм. Гэтэл биднээс  борлуулалтын дүн мэдээ л авах төдий  байдаг.  Өнөөдөр төрийн болон төрийн бус  байгууллагуудад бид өдөр тутмын борлуулалтын  мэдээ хүргүүлдэг. Борлуулалтад  20-иод машин гардаг. Энэ машинуудын дугаарын хязгаарлалтыг зохицуулаад өгөөч гэж хоёр  жилийн хугацаанд нийслэлд хүсэлт тавилаа. Үүнийг өдий хүртэл шийдэж өгөөгүй л байна.

-Нөөцийн мах бэлтгэнэ гээд төрөөс тэрбум, тэрбумаар нь сул мөнгө авдаг. Тэгээд энэ мөнгөний зарцуулалт үр дүнг нь тооцдоггүй гэж иргэд ярьдаг. Төр үнэхээр сул мөнгө өгөөд байдаг юм уу?
-Ажиглаад байхад үүнийг хүмүүс энэ талаар буруу ойлгодог юм билээ. Өмнөх жилүүдэд аж ахуйн нэгжүүд өөрсдөө   нөөцийн мах бэлтгээд  зардалын мөнгөө төрөөс авдаг байсан юм.  Өнгөрсөн жилээс эхлээд нөөцийн мах бэлтгэхэд төр мөнгө гаргадаг болсон. Энэ мөнгөнөөс бид бүх эрсдэлээ өөрсдөө даагаад барьцаа хөрөнгө тавьж банкнаас арилжааны зээл олгодог зарчмаар л авдаг. Өөрөөр хэлбэл  бусдаас ялгаатай нь төрөөс хүү багатай арилжааны зээл л авч байгаа юм. Манай компани 6000 тонн мах нөөцлөнө гэж үзэхэд  өөрийн хөрөнгөөр эхлээд 30 хувь болох 1800 тонныг  нь бэлтгэнэ. Үүнийг  зохих хяналтын байгууллагаар хянуулж баталгаажсаны дараа зээл авах эрх үүсдэг. Авсан зээлээ борлуулалтын орлогоосоо  долоо хоног тутамд гарфикийн дагуу  төлөөд явж байгаа. Түүнээс  биш төр тэрбум, тэрбумаар нь зүгээр цацаад хаядаггүй. Манай компани гэхэд авсан зээлээ долдугаар сарын 18-нд  төлж дуусгах  хуваарьтай.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан