Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+14°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Т.Гэрэлт-Од: “Буянт-Ухаа” хорооллЫн 300 гаруй хүний зээлийг шийдэхэд хүнд байна


Зорилтот бүлэгт олгохоор барьсан “Буянт-Ухаа” хорооллын эздийг сугалааны хэлбэрээр тодруулсан ч эрх авсан иргэд байрандаа орох эсэх нь эргэлзээтэй болжээ. Учир нь урьдчилгаа төлбөрөө төлсөн ч банкууд найман хувийн хүүтэй зээл олгохгүй байгаа гэнэ. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар Төрийн орон сууцны корпрацын Маркетинг, борлуулалтын албаны дарга Т.Гэрэлт-Одтой ярилцлаа.

-”Буянт-Ухаа” хорооллын квотын сугалаанд хожсон иргэд бүгд байраа авахаар хөөцөлдөж байгаа юу. Эзэнгүй байр үлдэх болов уу?  
-”Буянт-Ухаа” хорооллын байрнаас найман хувийн хүүтэй зээлээр авах эрх сугалаагаар 1540 хүн авсан. Тэдний хувьд байраа сонгох, урьдчилгаагаа өгөх хугацаа нь дуусах болоогүй. Сугалаанд эрх авснаас 45 хоногийн хугацаанд иргэн байр, давхраа сонгоод урьдчилгаа төлбөрөө төлөх ёстой гэж заасан юм. Тэгэхээр одоо “Буянт-Ухаа” хорооллоос хэдэн байр үлдсэн бэ гэдгийг хэлэх боломжгүй. 25-наас хойш яг хэдэн байр үлдэх нь тодорхой болно. Үлдсэн байрыг бүлэг тус бүрээр нь, ам.метр тус бүрээр нь ангилж нарийн тоог гаргана.

-Үлдсэн байранд нь багтчих юмсан гэх хүн цөөнгүй. Тэгэхээр үлдсэн байрыг хэрхэн олгох талаар журам гарсан уу?
-Өмнө нь сугалаанд оролцох эрх авсан ч хожоогүй хүмүүс дунд дахин сугалаа явуулна.  Анх 9000 гаруй хүн бүртгүүлээд, шигшигдээд үлдсэн 5935 хүнээсээ сугалаагаар 1540 нь эрх авсан. 2900 гаруй хүн  анхны шаардлагад тэнцсэн гэсэн үг. Тэдэн дундаа сугалаа явуулна.

-Одоогоор 1540 хүнээс хэд нь урьдчилгаа төлбөр төлөөд байгаа юм бэ?
-Сугалаагаар эрх авсан хүмүүсээс 1233 нь өнөөдрийн байдлаар байраа сонгоод дийлэнх  нь урьдчилгаа төлбөр төлсөн байгаа.  Одоогоор 300 гаруй хүн л дутуу байна. Гэхдээ эрх авсан хүмүүст олгосон 45 хоног дуусахад хагас сар дутуу учраас үлдэх байр нь цөөхөн л болох байх.

-Энэ бол зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр. Арилжааны банкны тавьж байгаа шаардлагыг зорилтот бүлгийнхэн маань тэр бүр хүчрэхгүй гэдэг нь тодорхой. Иргэдээс болоод банкнаас энэ талаар танайд хандаж байгаа зүйл бий юу?
-Энэ бол уг нь бидний ч бэрхшээл биш, иргэдийн ч бэрхшээл биш байх зүйл. Засгийн газрын 36 дугаар тогтоолоор батлагдсан журманд орон сууц худалдан авах иргэнд тавигдах нийтлэг шаардлага гэж бий. Үүний 4.1.8-д орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээл авахад банк санхүүгийн байгууллагаас холбогдох зээлдэгчид тавих нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой гэж бий. Тэгэхээр иргэн банкны энэ шаардлагыг хангаагүйгээс үүдээд янз бүрийн асуудал үүсээд байна. Арилжааны банкны хамгийн гол шалгуур нь тухайн хүн зээлээ эргэн төлөхөд хангалттай хүрэхүйц орлоготой байх ёстой. Тэрхүү орлогыг нь банк хэрхэн тооцож байгааг би сайн мэдэхгүй юм. Тухайн хүн нийт орлогынхоо хэдэн хувийг нь амьжиргааны зээлдээ төлөөд хэдийг нь хоол хүнс хэрэглээндээ зарцуулах вэ гэсэн шалгуур үзүүлэлтийг банк тавьж тооцож байгаа байх.

-Зорилтот бүлэг гэхээр төрийн албан хаагч, залуу гэр бүл бол харьцангуй гайгүй байх. Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд арилжааны банкны шалгуурыг давах нь юу л бол?
-Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч байгаа том асуудал энэ. Бас дээрээс нь  50-аас дээш насны төрийн албан хаагчид. Сугалаагаар эрх авсан 320 хүний асуудал хүндхэн байна. Бидний зүгээс арилжааны банкуудад хандан уян хатан бодлого бариач ээ гэсэн хүсэлт тавьж байгаа. Хамтран зээлдэгч юм уу, батлан даагчид хэрхэн итгэл үзүүлж болох талаар зөвшилцөж байна.

-Зарим банкин дээр Буянт-Ухаа хороололд байр авах иргэдэд зээл олгохгүй гэх асуудал үүсээд байгаа. Учир нь банкныхан ТОСК-оос нэгдсэн шийдвэр ирээгүй байна гэх тайлбар хэлж буй?
-Бид Монголын ипотекийн корпорацтай харилцан санал солилцож байна. Гэвч холбогдох дүрэм, журам хуулийн заалттай зөрчилдсөн янз бүрийн асуудал байна л даа.  Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль болоод банкуудад тавигдаж байгаа шалгуур үзүүлэлтэд зөрчилдсөн ганц нэг зүйл бий. Тэрхүү зөрчлийг аль шатанд нь хэрхэн арилгах вэ, журманд өөрчлөлт оруулах уу, нэмэлт журам гаргах уу гээд бид хоорондоо зарим зүйлийг ярьж байна.

-Юу гэсэн үг вэ. Найман хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэх боломжоо тодорхой болгоогүй гэж үү?
-Монголын банкны хол­боотой зөвшилцөөд тав­дугаар сарын 27-нд бүх банкны төлөөллийг орол­цуулсан уулзалт хийсэн. Найман хувийн хүүтэй зээл олгоход тавигдаж байгаа шаардлагыг Монголын ипо­текийн корпорацаас гар­гасан. Монголын ипотекийн корпорац гэдэг нь 90 хувь нь Монгол банк, 10 хувь нь бусад арилжааны банкуудын хувь нийлүүлсэн ХХК юм. Арилжааны банкууд үйл ажиллагаанд мөрдлөг болгоод байгаа шалгуур үзүүлэлт нь ерөөсөө Ипотекийн корпорацаас гаргасан дүрэм журам. Тэр шалгуур үзүүлэлт, манай журамтай зөрчилдөж байгаа зүйлийг аль шатанд нь зөвшилцөж болох талаар гарц хайж байна.

-Та бүхнийг гарц хайж байх хооронд иргэд маань хэцүүдэх нь яг үнэндээ. Зарим нь хашаа байшингаа зараад урьчилгаа өгчихсөн байдаг. Гэтэл байрандаа орж чаддаггүй?
-Иргэд маань маш их яарч байгаа нь үнэн. Тиймээс банкууд одоогоор нэгдсэн шийдэл нь гараагүй учраас  манай зээлээр байрандаа орчих. Шийдэл нь гарангуут найман хувийн хүүтэй зээлд шилжүүлж болно гэсэн санал тавьж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймэрхүү байдлаар шийдүүлээд ирсэн ганц нэг хүн ч байна. Банкны өндөр хүүтэй орон сууцны зээлийг нэг хоёр сарын хугацаатай аваад найман хувийн хүүтэй зээлийнх нь асуудал шийдэгдэнгүүт буцаагаад  шилжүүлж байгаа юм. Энэ нь арил­жааны банкуудын хувьд ир­гэдийг аль болох чирэгдүүлэлгүй, хурдан асуудлыг шийдэх талаар ажиллаж байгаа нэг хэлбэр болов уу.

-Арилжааны банкуудыг найман хувийн хүүтэй зээл олгох боломжоор хангах ямар арга байгаа бол?
-Арилжааны банкууд эх үүсвэрээ гаргаад найман хувийн зээлээ олгоод, зээл олгосон   материалаа импотекийн корпорацид өгнө. Тэгэхээр ипотекийн корпораци арилжааны банкинд өртэй болно гэсэн үг. Тиймээс өрөө төлөхийн тулд тэр таны материалыг гадаад зах зээл дээр бага хүүтэй борлуулаад буцаагаад банкиндаа өгнө. Нэг ёсондоо арилжааны банкнаас ипотекийн корпорац чиний өрийг худалдаад авчихаж байгаа. Тэрийг нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиар зохицуулдаг. Тэгэхээр  ипотекийн кор­порацаас үндсэндээ бүх зүйл хамаарч байна гэсэн үг.

-Банкууд зээл олгохгүй байгаа тухай гомдол танайд ирж байгаа биз дээ?
-Иргэд, банкнаас манайд хандсан хүсэлт их ирж байна. Арилжааны банк иргэдэд зээл өгөхөөр шийдвэл манайд хандаж үл хөдлөхийн гэрчилгээг нь тухайн иргэний нэр дээр гаргах хүсэлт тавих юм. Учир нь гэрчилгээ нь гарсны дараа барьцаа болгож аваад мөнгийг шилжүүлнэ гэсэн үг.  Банкууд зээл олгохгүй байна гэх асуудал зарим банкин дээр яригдаад байх шиг байна. Ипотекийн корпорац, ТОСК хоёрын зөвшилцөл шийдэгдээгүй гэх шалтгаанаар зээл өгөхөө хойшлуулаад байгаа байх. Гэхдээ найман хувийн хүүтэй зээл олгож байгаа банк байгаа шүү дээ. Гол нь зээл судлаж эхлэхэд улсын комиссын акт гарсан байхыг банкууд шаарддаг. Буянт-Ухаа хороолол дээр улсын комисс ажлаад зургадугаар сарын 15 гэхэд дүгнэлтээ албан ёсоор гаргана гэсэн. Зарим банк тэр болтол зээлээ судлахгүй хүлээзнээд байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан