Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кубын бүжгэн жүжигчид АНУ-д дүрвэж иржээ

Кубын алдарт Үндэсний бүжгийн театрын зургаан бүжигчин Пуэрто-Рикод хийж байсан тоглолтынхоо үеэр зугтаж АНУ-д очлоо гэж Майамигийн Кубын сонгодог бүжгийн захирал Педро Пабло Пенья мэдээлсэн байна.
Энэ дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй Маймад өнгөрсөн ням гарагт иржээ. Пенья ч гэсэн Кубээс зугтаан АНУ-д ирж олон жилийн турш Америкт Кубын сонгодог бүжгийг зааж байгаа хүн. Түүний хэлснээр бол 2007 оноос хойш Кубын 35 жүжигчин “эрх чөлөөний арлаас” АНУ-д ирж орогнол хүсчээ.
Өнгөрсөн 2013 оны гуравдугаар сард мөн энэ театрын долоон бүжигчин Мексикт хийж байсан тоглолтынхоо үеэр үлдээд дараа нь АНУ-д очсон юм. 2008 онд Кубын хөлбөмбөгийн олимпын шигшээ багийн долоон гишүүн бас зугтаан АНУ-д ирж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан