Оросын сансрын тээврийн “Прогресс-М21М” хөлгөөс агаар мандлын нягт давхаргад шаталгүй үлдсэн хэсгүүд нь Номхон далайн районд живлээ гэж Роскосмос мэдээлснийг ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа. “Прогресс-М-21М” хөлөг нь олон улсын сансрын станцын бүрэлдэхүүнд 2013 оны арваннэгдүгээр сарын 30-наас багтаж орсон юм байна. Энэ сарын 9-ний өдөр Москвагийн цагаар 17:30 цагт Олон улсын сансрын станцаас салж 20:34 цаг гэхэд хөлгийн хөдөлгүүр нь зогсч тоормозын систем нь ажиллан унаж эхэлжээ. Ингээд агаар мандлын давхаргад зарим хэсэг нь шаталгүй үлдсэнээс ийн далайд унасан байна.
Харин ачааны ээлжит “Прогресс М-24М” хөлгийг Олон улсын сансрын станц руу ирэх долдугаар сарын 24-нд Байконурын сансрын буудлаас хөөргөх юм.