Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нигерт үл мэдэгдэх этгээд 20 эмэгтэйг хулгайлжээ

Нигерт 20 эмэгтэйг хулгайлсан хэргийг чухам хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа ч үүний ард “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийнхэн  байгаа хэмээн таамаглаж байна. Тус улсын зүүн хойд нутгийн гаркин-Фулан тосгоноос энэ 20 гаруй эмэгтэйг хулгайлан авч оджээ. Энэ тосгоноос үүний өмнө 200 гаруй эмэгтэй сурагчийг бас хулгайлж дэлхий дахинаа дуулиан тарьж байсан юм. Нутгийн иргэдийн баталж байгаагаар бол өдөр дунд цэргийн дүрэмт хувцас өмсч, зэвсэг агссан эрчүүд 40-өөс доошгүй эмэгтэйг авч явсан гэнэ. Орон нутгийн эрх баригчид болохоор 20 эмэгтэй гэж байна. Зэвсэгт этгээдүүд одоохондоо эрх баригчид, хууль сахиулагчидтай холбоо тогтоож ямар нэгэн шаардлага тавиагүй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан