Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгос хүүхдүүд мөнгийг аз жаргалын түлхүүр гэж боддог

Өмнөд Солонгосын дунд сургуулийн 7000 шахам хүүхэд дунд хийсэн судалгааны дүн олны анхаарлыг татаж байна. Судалгаагаар тэднийг аз жаргалтай байхад юу хамгийн чухал вэ гэж асуужээ. Энэ асуултад бага сургуулийн жаалуудын ихэнх нь “Гэр бүлийн эв нэгдэл”, “Эрүүл мэнд” гэж хариулсан бол дунд сургуулийн сурагчид ч бас гэр бүлийн эвтэй найртай байдал аз жаргалын түлхүүр гэж хариулжээ. Харин ахлах сургуулийн сурагчдын хувьд тэднийг аз жаргалтай болгох хамгийн чухал зүйл нь мөнгө, бас сайн дүн хэмээн хариулжээ. Харин гэр бүлийн уур амьсгал, эрх чөлөө зэргийг тэд гурав, дөрөвдүгээрт тавьсан байна.
Юнисефээс өндөр хөгжилтэй 30 гаруй орны өсвөр насныхан дунд хийсэн өөр нэг судалгаагаар Солонгос сурагчид хамгийн аз жаргалгүй хүүхдүүд гэдгээ илэрхийлсэн байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан