Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар дайны хоёрдугаар фронт-Норманди


Хүн төрөлхтний түүхэн хамгийн их цус урсгасан Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад түүхэн хувь нэмэр оруулсан холбоотны цэрэг өнөөдрөөс яг 70 жилийн өмнө францын Нормандид бууж байжээ. Нормандын ажиллагаа буюу “Оверлорд” ажиллагаа энэ өдрөөс эхлэн 1944 оны наймдугаар сарын 31-нд холбоотны цэрэг Сена мөрнийг гатлан францын нийслэлийг чөлөөлснөөр дууссан юм байна.

Энэ нь дэлхийн дайны түүхэнд 3 сая хүн оролцсон их цэрэг Англиас Ла-Маншийн хоолойг гатлан буусан хамгийн том ажиллагаанд ордог байна.
Нормандийн ажиллагааг явуулахад холбоотны цэрэг хйод Африкт 1942 оны арваннэгдүгээр сард явуулсан цэргийн ажиллагаа, 1943 оны долдугаар сард Италид цэрэг буулгасан ажиллагааны туршлагад тулгуурлан зохион байгуулсан байна.

Ажиллагааг нууцлахын тулд 1944 оны хавар Ирландад тээврийн ажиллагааг түр зуур бүрэн хааж байсан гэдэг.
Нормандид буусан холбоотны цэргийн гол хүч нь АНУ, Канад, Их британийн цэрэг, францын эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн байлаа. Нормандид буухын өмнө холбоотны цэргийг Английн өмнөд нутгуудад усан боомтын ойролцо байршуулж зургадугаар сарын 3-5-нд эхний цувааг хөдөлгөжээ.

5-6-нд шилжих шөнө десантын хөлгүүд Ла-Маншийн хоолойг гаталж эхэлсэн бол францын эрэгт хамгийн түрүүнээ десантын шүхэрчид буусан байна.

Талуудын хүч


Дээд ерөнхий командлагч генерал Д.Эйзенхауэрын удирдсан холбоотны хүчин нийтдээ 39 дивиз, 12 бригадын 2,9 сая орчим хүн байгаад дараа нь нэмэгдсээр 3,0 саяд хүрч байж. Эхний цуваагаар гэхэд л 156 мянган хүн, 10 мянган нэгж техниктэй дайрсан байна.

Харин Германы тал армийн “В” бүлэглэлийн 39 дивиз Па-де-Калийн булангийн эрэг орчимд байсан нь 380 мянга орчим хүнтэй байсан юм. Сүүлд нь тулалдаан эхэлмэгц хүч нэмэн цэрэг татаж авчирснаар 490 мянган хүнд хүрсэн гэдэг. Францын нутаг дэвсгэрт өөр бас нэг сая орчим цэрэг байжээ.

1944 оны наймдугаар сарын 15-нд Холбоотны цэрэг Францын өмнөд нутагт бууж германы байрлалыг улам сулруулан францын нийт нутгаар дорно зүгт давших боломжтой болжээ. 1944 оны наймдугаар сарын холбоотны цэргийн энэ давшилт германы баруун фронтын хүчийг ихээхэн сулруулж Германы баруун хил дээр фронтын шинэ шугам тогтооход хүргэсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны туршид хамгийн гол хүчэээ дорнод буюу Оростой байлдаж байсан фронтдоо төвлөрүүлж байсан германы хүчийг сулруулах, улмаар чиээнд ньв дарахад Холбоотны цэргийн 1944 оны зургадугаар сарын 6-нд Нормандид буулгасан десант, хоёрдугаар фронт түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Норманди ажиллагааны явцад холбоотны эрэг 40 мянган алдаж 153,5 мянган хүн шархдан 20 мянга орчим хүн сураггүй алга болсон бол германы тал 240 мянган цэрэг офицер аль алдан, шархдаж, сураггүй болон 210 мянган цэрэг офицер олзлогдсон байна.

Үүний зэрэгцээ германы арми 2127 онгоц,   2200 танкаа алдсан байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны туршид хамгийн гол хүчэээ дорнод буюу Оростой байлдаж байсан фронтдоо төвлөрүүлж байсан германы хүчийг сулруулах, улмаар чиээнд ньв дарахад Холбоотны цэргийн 1944 оны зургадугаар сарын 6-нд Нормандид буулгасан десант, хоёрдугаар фронт түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан