Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ингээд байвал Оросыг дэмжинэ шүү

Украины хэрэг явдалтай холбоотойгоор өрнөдийн орнуудад Оросын эсрэг хориг арга хэмжээ авах давалгаа эхлээд удаж байна. АНУ, Герман, Канад, Их Британи гэх мэт үлэмж биет их гүрнүүд хориг арга хэмжээ авч эхэлсэн төдийгүй ойрын хугацаанд Украинтай холбоотой асуудал дээр тохиролцож чадахгүй бол илүү чангаруулна гэж мэдэгдээд байна. Гэхдээ тэдний зүгээс Оросын эсрэг авч байгаа хориг арга хэмжээ улс болгоноос хамаараад янз бүрийн онцлогтой.
Жишээлэхэд, Оростой хийдэг худалдааны эргэлт бага тул Америкийн зүгээс Оростой арилжаа хийхийг бүрэн зогсоох, Оростой холбоотой юм болгонд оролцохоос татгалзахыг Европын орнуудад уриалж байгаа. Америкчууд Оростой муудлаа гээд хүлээх хохирол бага тул ингэж авирлаж байгаа хэрэг. Өрнөд Европын орнуудын хувьд Оростой илүү нягт холбоотой тул санхүү, эдийн засгийн харилцаагаа зогсоовол Оростой адил, зарим тохиолдолд бүр ч илүү хохирол амсах нь гарцаагүй. Тиймээс хориг арга хэмжээгээ нэр бүхий улстөрчдийг Европын холбооны нутагт орохыг хориглох, дансыг нь хаах гэх мэтийн сүр ихтэй ч бэлгэдлийн шинжтэй арга хэмжээгээр хязгаарлаж байгаа. Германы том компаниудын төлөөлөл Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг эрс эсэргүүцсэн нь үүний жишээ. Их Британийн санхүүгийн том компаниуд Оросын эсрэг эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.

Гэрээ

Францчууд Оросын захиалгаар нисдэг тэрэг тээгч “Мистраль” загварын хоёр аварга том усан онгоц барьж өгч байгаа. Америкчууд оросуудад ийм усан онгоц барьж өгөхийг анхнаасаа эсэргүүцэж байсан ч яаж ч чадаагүй тул одоо Украины хэрэг явдлаар далимдуулан оросуудад “Мистраль” –ийг өгөхийг нэн даруй зогсоохыг шаардаж байна.
Франц нь Оростой байгуулсан гэрээгээ зөрчин нисдэг тэрэг тээгч усан онгоцыг барьж өгөхөөс татгалзвал наад зах нь тэрбум гаруй еврогийн торгууль төлнө, олон мянган хүн ажлын байргүй болно, улмаар дэлхийн зэвсэглэлийн зах зээл дээр найдваргүй нийлүүлэгч гэсэн үнэлгээ авч рейтинг нь эрс унана, үүнийг дагаад жилдээ хэдэн тэрбум ам.доллар яригддаг зэвсгийн экспортод сөрөг нөлөө үүсч магадгүй гэсэн таагүй үр дагавар гарах юм. Тиймээс Франц хориг арга хэмжээ авах гэж яарахгүй байна. Үгэн дээрээ л юу юугүй хориг арга хэмжээ авахад бэлэн гэж мэдэгдэл хийх төдийгөөр хязгаарлаад байгаа.
Америкчууд алдах зүйл бага болохоор нэн даруй эрс шийдэмгий арга хэмжээ авахыг шахаж шаардсан хэвээр төдийгүй шууд бус замаар Францын Засгийн газарт шахалт үзүүлж эхэлжээ. Тэд Францын банкуудыг Оростой холбоотой гүйлгээ хийхээ зогсоохыг янз бүрээр албадаж эхлэв.

Шахалт

Жишээлэхэд, Францын “BNP Paribas” банкийг 2002-2009 онд Америкийн авсан хориг арга хэмжээг зөрчин Иран, Судан, Сири улстай гүйлгээ хийсэн гэж буруутган 10 тэрбум ам.долларын торгууль ног­дуул­жээ. Америкийн ну­таг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өөр улсын ямар ч банк Америкийн Засгийн газрын авсан бүх л хориг арга хэмжээг дагах ёстой. Үгүй бол цаашид дэлхийн санхүүгийн хамгийн том төвийн нэг болох Америкт үйл ажиллагаа явуулахыг нь бүрэн хаана.
Америкт үйл ажиллагаа явуулдаг гадны банкууд хориг арга хэмжээг зөрчин Иран гэх мэт улстай санхүүгийн харилцаатай нь илэрсэн тохиолдол цөөнгүй.Тухай бүрт Америкийн Засгийн газар банкинд их хэмжээний торгууль ногдуулж, банкууд ч элдэв хэл ам тарилгүйгээр торгуулийг бушуухан төлөөд асуудлыг эцэслэхийг яардаг байлаа. Гэвч Францын “BNP Paribas” банкинд ногдуулсан шиг 10 тэрбум ам.долларын торгууль хэзээ ч байгаагүй юм. Тухайлбал, Британийн банкуудын бүлэглэл “HSBC” 2012 онд Францын банктай адил үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдан 1,9 тэрбум ам.долларын торгууль төлж байв. Швейцарийн “Credit Suisse” банк Америкийн үйлч­лүүлэгчдийн талаарх мэдээллийг АНУ-ын татварын газраас нуусан гэж 2,6 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр болсон.
Гэвч 10 тэрбум ам.доллар гэдэг нэг банкны хувьд төдийгүй манайх шиг өрөөсгөл эдийн засагтай тав зургаан улсын жилийн төсөвтэй тэнцэх хөрөнгө болохоор францчууд эмзэглэн хүлээж авсан нь ойлгомжтой.
Эхний ээлжинд Франсуа Олланд Обамад хандан банкинд ногдуулсан торгуу­лийн хэмжээг өөрч­лөхийг шаардсан цахилгаан утас илгээжээ. Улмаар Нормандид 1944 онд холбоотны тэнгисийн десант буусан ойг тохиолдуулан хийх арга хэмжээний үеэр Обама ба Олланд хоёрын уулзалтын гол сэдэв нь франц банкинд оноосон торгуулийн хэмжээ болох бололтой.

Хариу

Гэхдээ ямарваа нэг хэлэлцээр эхлэхийн өмнө талууд байр сууриа бэхжүүлэх ёстой. Нөгөө талын өөдөөс сөргүүлэн тавих юмгүй, байр суурь султай тал ямар ч хэлэлцээрт ялагддаг нь хууль. Тиймээс Францчууд банкны торгуулийн талаарх яриаг эхлүүлэхийн өмнө Америкийн талд сануулга болгож өөрөөр хэлбэл “Ингээд байвал Оросыг дэмжинэ шүү” гэсэн “зурвас” илгээжээ.
“Зурвас”-ын агуулга нь  Франц улс “Мистраль” нисдэг тэрэгч тээгч усан онгоцыг Орост барьж өгөх төдийгүй энэ сарын 22-нд, өөрөөр хэлбэл Эх орны дайн эхэлсэн өдөр Оросын Тэнгисийн цэргийн 400 албан хаагчийг нутагтаа урьсан. Энэ 400 усан цэрэг нь нисэх онгоц тээгч “Мистраль” загварын усан онгоцыг хэрхэн ашиглах, удирдахад суралцах ёстой. Улмаар сургалтад оролцож дадлага хийсэн орос усан цэргүүд энэ оны намар усан онгоцоороо Оростоо ирэх ёстой. Өөрөөр хэлбэл манай банкинд ногдуулсан торгуулийн хэмжээг багасгахгүй бол Орост нисдэг тэрэг тээгч усан онгоц барьж өгсөн хэвээр байна, цаашид ч өөрийг барьж өгч магадгүй шүү гэж хэлж байгаа хэрэг. Украинаас болж Зүүн Европын улсууд Оросын аюул заналхийлэл гэж сүржигнэн нутаг дээрээ Америкийн цэрэг, зэвсгийг байрлуулахыг шаардаж байгаа ийм үед Орост хүчирхэг усан онгоц барьж өгөөд, усан цэргүүдийг нь сургана гэдэг тун ч таагүй “зурвас”.

Ээдрээ

Америкчууд энэ зурвасыг хүлээж авсан тохиолдолд “Мистраль” барьж өгөх гэрээгээ цуцалвал ядаж л торгуулийн хэмжээг нэлээд хэдэн  тэрбумаар бууруулъя гэх биз. Оростой байгуулсан гэрээгээ цуцалсны торгууль болгож төлөх хоёр тэрбум гаруй ам.долларын хажууд хамаагүй их гэдэг нь ойлгомжтой. Гэвч бодит байдал дээр хэдий том ч гэлээ банкны торгуулийг багасгах уу эсвэл олон мянган хүнийг ахиад хэдэн жилийн турш ажлын байраар хангаж, усан онгоц угсардаг компаниудаа зэврүүлэлгүй авч яваад байх уу гэдэг бас л том ээдрээ.
Хэрэв Франц улс Обамагийн үгэнд орж  “Мистраль” усан онгоц барих гэрээгээ цуцалбал 1,2 тэрбум еврогийн торгууль төлөх ёстой төдийгүй мянга гаруй хүн ажилгүй болно. Эдийн засаг нь хямралын байдалтай, ажилгүйдэл 10 хувь хүрсэн улсын хувьд нэгэн зэрэг мянган хүн ажилгүй болно гэдэг тун ч таагүй гэдэг нь ойлгомжтой. Иймд Францын нэгэн түшмэл “Мистраль” усан онгоц нийлүүлэх гэрээг цуцлах нь хөл рүүгээ буудаж байгаатай адил гэж зүйрлэжээ.

“Мистраль”

Франц, АНУ ба Орос гэсэн гурвалжинд ээдрээ үүсгээд байгаа энэхүү “Мистраль” загварын нисдэг тэрэг тээгч усан онгоцны талаар товч танилцуулъя. Анх 2008 онд Николя Саркози Ерөнхийлөгч байхдаа энэ төрлийн усан онгоцыг Орост санал болгосон юм.
“Мистраль” нисдэг тэрэг тээгч нь тус бүр 50 тонн жинтэй 13 танк, 450 цэргийн албан хаагч, 10 нисдэг тэрэг тээх чадвартай, 200 метр урт хүчирхэг усан онгоц юм. Ийм загварын усан онгоц НАТО-гийн батлан хамгаалах системийн салшгүй хэсэг болж байдаг бөгөөд байлдааны ажиллагааны үед НАТО-гийн усан онгоц хоорондын харилцаа холбоог хангах, шаардлагатай үед дэмжлэг үзүүлэх чухал үүрэг гүйцэтгэнэ.
Тиймээс ийм чухал усан онгоц барихтай холбоотой олон арван нууц технологийг Орост шилжүүлэн өгч байгаад АНУ, Их Британи гэх мэт улсууд хамгийн ихээр дургүйцэж байгаа юм. Орост ийм англилын, өөрөөр хэлбэл нисдэг тэрэгч тээгч усан онгоц огт байгаагүй. Тиймээс францчуудын барьж өгсөн усан онгоцны ачаар дэлхийн хамгийн хүчирхэгийн нэг гэгддэг хуурай замын цэрэг, нисэх хүчинтэй Орос Тэнгисийн цэргийн хүчнээ улам хүчирхэг болгоно.
Францаас авсан нисдэг тэрэг тээгч усан онгоцоо Орос нь Крымийн хойгт байрлуулах гэж байгаа нь байдлыг улам ээдрээтэй болгож байгаа юм. “Мистраль” загварын хоёр усан онгоц нийлүүлэх гэрээ байгуулснаас нэгийг нь одоогоор бүрэн бэлэн бол­гоод байгаа бөгөөд хоёр дахь нь гүйцэтгэл 50 хувьтай яваа бөгөөд 2015 онд дуусна.

0 Сэтгэгдэл
МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ХАМГИЙН ДОТНО БАЙХ ЁСТОЙ ХӨРШ БОЛ ОРОС ХЯТАД 2 ЮМ ШҮҮ ДЭЭ. АЛСЫН АМЕРИК БОЛ ЯАХАВ ДЭЭ Л ХӨРШ. МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ Ч ТЭДНЭЭР ДУТАХГҮЙ ХАРИН ХӨРШ ОРНООРОО БОЛ ЯМАР Ч УЛС ДУТДАГ Л ЮМ.
тэр байрыг чинь оросуудыг хөөсөн хойноо монголчууд өөрсдөө дуусгасан байруудын нэг байлгүй дээ
Америкийн давуу тал хэзээ хаана үзсэн хүмүүс ингэж бичдэг юм бол орос биш америк байсан бол бас юу болох байсан вэ америкд яаж амьдрахыг
mongolchuudiig bvgdiin oid toorson sarmagchin bolgood ahid orostoi hamt 50 jil bolson bol mongol gej vndesten suragvi boloh baisan biz teneg ivanuud oorstiin hen bvteesen gedegiig martuulahiig hvsej baih shiv
Өнөөдөр зарим хүмүүс оросуудыг муулах хамгийн муу бүхнийг хайж ядаж байна. Бид мөнхийн хөрш гүрнүүдтэй зуун зууныг дамжин амьдрахдаа найрсаг харилцах бүр дайтах хүртэл бэрх замыг туулсан. Аль алийнхаа ард иргэдийг хөнөөж байсан. Харин орчин цагийн түүхэнд аль болох эвтэй байж, харилцан тусалж ирсэн уламжлалаа бэхжүүлэх хэрэгтэй байна. Ядрах цагт нөхрийн чанар гэж нэг үг бий. Оросууд бидний төлөө халуун амиа өгч явсан цаг саяхан. Тусгаар тогтнолыг маань хамгийн түрүүн зөвшөөрсөн. НҮБ-д элсүүлэхийг төлөө тэмцсэн. Энэ бүхнийг мартах болсон гэж үү. Мэдээж том түүхэнд алдаа, хохирол байсан. Тэр нь тухайн үеийн удирдагчийн алдаа гэвэл илүү үнэнд ойр. Оросуудтай бид сайн харилцаатай байх ёстой шүү. Нэг их баруунжиж, америкчлагдаж давхиад яахав.
Чи л зөв бичиж байна. Олон хүн алсан шүү. Москвад дуудаж авчраад алдаг байсан даа. Одоо Украйны газар нутгийг луйвардчихаад, орон газаргүй Монголд хүртэл ирж байна ш дээ. Урьд ирэхгүй яасан юм бэ? Танихгүй л байсан биз дээ.
odoogin baidalaar orostoi niilsen ni hojino ted bol hujaa ***** bish shv
Оросууд гэхдээ бас муухай юм бна лээ. Манай суманд угсармал 5-н давхрууд барьж өгсөн. Манай байр хамгийн дулаахан байр урд нь оросууд өөрсдөө амьдарч бсан. Өөрсдөө амьдарч бгаагүй бусад байрнуудын цонхны тавцанг нь салгахаар доор нь буюу хана нь дундаа аймар том хоосон зайтай бодвол тэнд цемент, дулаалга тусгаарлах материал бх ёстой биз. Тийм юмнууд нь бхгүй хоосон зай бдаг айлууд тийшээ нь том хөнжил нтр чихэж байраа дулаалж бсан. Манайх авч үзэхэд ямар зай байхгүй цементэлсэн бсан. Тэгэхээр хэдийгээр бидэнд байшин барьж өгсөн ч ялгавартай хийсэн бгаан. Бас өөр нэг байрны 1 орцонд нь оросууд өөрсдөө амьдардаг бсан гсн тэр орцны цонхны тавцангийн доодох нь бас битүү бсан гсн. Оросуудыг муулах, сайлах нь хамаагүй хамгийн гол нь бид оросын хажуунаас нүүгээд явчихаж чадахгүй учраас ийм том 2 хөрштэйгөө эв найртай л байх хэрэгтэй гэж боддог
тэр байрыг чинь оросуудыг хөөсөн хойноо монголчууд өөрсдөө дуусгасан байруудын нэг байлгүй дээ
Orosuudin talaar 90-d oni omnoh ueiinhen lav eyereg saihan setgegdeltei bdag bh gej bi huvida bodoj yavdag olon saihan oron suuts hamgiin gol ni huuhed bagachud hoich uyeig maani erdem medlegtei bolgoh hogjuuleh mash saihan yumnud odo ch ta nar hajugar ni garaad ongoch l baiga zah zuhas ni durdval: huuhdiin ordon, zaluu zohion buteegchdin ordon ene odo yu bolson bol, nairamdal zuslan,huuhdin tov nomin san huuchnar GHyamni hajuud bdag, hurimin ordon geh met durdaad bval barshgui uunes gadna mash olon humuus sotsializmin yed une tolborgui bolovsrol ezemshsen bdag odo ene Elbegdorj Bayar Enkhbayar Batbold Nyamdorj g.m bidni helj zanshsanar tomchulin ihenh ni. olon olon oros mergejiltnud irj mongolchudad sursan medsene haramgui zaaj ogdog baila ted ulger duurail baharhal bolj baisan u gehes bish odooni ene hujaanud shig hog bolj baigaagui tiim baital yagad bid Orosig muulah yostoi gej tegvel suulin 25 jild hujaa hujaa ged mongolchud yu giiguulev ono margaashgui nurj unahar heden suutsarhu yumnudig ard tumnihe ayulgui baidlar denchin tavij bosguulj bga bus u ter ired barij bga yumnud ni boos hirende barigdsan hytadin hodoo jalgas irdeg gej bga teged bas bologui avsan hedeere mongol huuhnudig hudaldaj avch doromjildog yanhnud ni 5.10 han bor yumand tiishe guitsgeedeg inged l bodood haritsuulad uz de ene biched bga humuus. mon haritsuulad bichvel ih yum bnaa oros hyatad 2-g haritsuulaltgui shu hun chanar oor oor olon chanar deer oros ah nar tertee hol hayanaa muu hujaa narig
orost ochij amdarval yasiin chuchka min orosiiin byynii noxoi xytadiin byyni noxoi 2 laa mongold zanalxiilj bn shuu
ynegyi um gej bdaggyi bid xariyg n tolson sh dee odoo oros china 2 dagax bitgii doligono ***** n chinii ax dyyy bish xarin sain xorsh gedeg ner xeregtei orosiin byynii noxoi baixaa boli
Тэр хэдэн хүний амиар Монголын тусгаар тогтнол баталгаажсан шүү. Улс гүрэн тусгаар тогтноход урсахгүй цус, үхэхгүй амь гэж байддаггүй юм. Юм болгонд хэлмэгдэл гэж орилдогоо одоо боливол яасан юм бэ. Цагийн юм цагтаа гэдэг биз дээ
ene orosuudiig muulj bgaa humuus meddeg boluu 21 omoos umnu mongolchuud 70% ni yr tembuundee barigdaad siureh gej bsaniig ulaan tariagaar abragdsan gedgee ueiin ueiin ued sanaj ybah heregtei shdee
ynegyi um gej bdaggyi bid xariyg n tolson sh dee odoo oros china 2 dagax bitgii doligono ***** n chinii ax dyyy bish xarin sain xorsh gedeg ner xeregtei orosiin byynii noxoi baixaa boli
ene orosuudiig muulj bgaa humuus meddeg boluu 21 omoos umnu mongolchuud 70% ni yr tembuundee barigdaad siureh gej bsaniig ulaan tariagaar abragdsan gedgee ueiin ueiin ued sanaj ybah heregtei shdee
mongold xujaa duuren baixad orosuudiig muulaad bgaa xumuus xen bj taarax ve
oros ahiihaa sheestei hamt zailaarai chi
Чиний агуу Орос оронг чинь Монголчууд зүгээр л дайраад өнгөрсөн гэж байгаа. Хэзээ ч гэж битгий худлаа бурж бай, өвгөдийн синь сүнс сүлд гэж нэг юм бий шүү өгөрүүд минь
hyatad gamingiin uldegdel hunhuuz neg "uvgun" bnaa. ene hunii tsusand mongol geni yamar baga baigaag uchir medehgui huuhed ch gadarlaj bgaa bhaa.
ene setgegdel dotor orosiig demjigchiin durd huvirsan mongoliin aguu tuuh soyol, ovog deedsiig gutaan doromjildog ravdangiin orooson jinhene hunhuuz baij bna. ene urvagch haa saigui mongoliin tuuh soyoliig uguisgej umhii orosiig tahin shutehiig tulgaj zaluuchuudiin tarhiig ugaahiig oroldoj yavah yum aa. Ug usgiin bichleg ni haa ch baisan tanigdaj baih yum da. Fashist orosdoo ochij asia-ria duuduulj tolgoiruugaa balbuulj baival taarsan amitan. 21-r zuunii jinhene Fashist oron bol adolf putlereer tolgoiluulsan oros oron bolj huvirsan. Adolf putler sonotugei.
Агуу орос орон хэзээч ялагдал хүлээж байгаагүй шүү
Чиний агуу Орос оронг чинь Монголчууд зүгээр л дайраад өнгөрсөн гэж байгаа. Хэзээ ч гэж битгий худлаа бурж бай, өвгөдийн синь сүнс сүлд гэж нэг юм бий шүү өгөрүүд минь
орос орны хүчин чадалын эсрэг барууныхан шээс нт гоожих гэж байна.гэхдээ тэд хожимдсон
orost ochij amdarval yasiin chuchka min orosiiin byynii noxoi xytadiin byyni noxoi 2 laa mongold zanalxiilj bn shuu
oros ahiihaa sheestei hamt zailaarai chi
Oros Ukrainiig olj doloohgui gedegt Itgej bna
ASUUDAL TODORHOI. OROSIIN ESREG BOL LALRIIN HUNHUUZ GEDEG NI TODORHOI. UUND NEG IH UHAAN ZARCUULAAD BAIH SHAARDLAGA BAIHGUI. AMERIKIIN TAL GEJ HUDLAA SHAAHAA BOLI. TIIM TAL MONGOLD NEG CH BAIHGUI. UGAASAA BAIGAA CH UGUI. HUJAA NAR OROSIIN ESREG GEDGEE NUUHIIN TULD AMERIKIIN TALIIN DUR ESGEDEG YUM. HEND CH OILGOMJTOI ENGIIN ZUIL. HUDLAA UNEN YUM YARIJ TOLGOI ERGUULEH GESNII HEREGGUI.
монголчуудыг хэрхэн үй олноор нь хядаж, монгол үндэстэний оюун санааны манлайлагчид, улс төрийн удирдагчид, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, эгэл жирийн ард иргэд, лам сүсэгтнүүдийг алж тамлаж, хороож, тэр битгий хэл бие давхар, жирэмсэн эмэгтэйчүүдийг хаир наиргүйгээр устгаж байсныг, бидний мах цусны тасархай халимагуудыг хэрхэн өвлийн хүйтэнд хүүхэд хөгшдийг нь хаирлахгүйгээр товарын вагонд бөөнөөр нь чихэн ачиж сибирт цөлж байсныг, буриад, өвөрмонгол ахан дүү нарыг маань зөвхөн монгол хүн болж төрсөнийх нь төлөө алж тамлаж, устгаж хядаж байсныг монголчууд бид хэзээ ч мартах учиргүй...
Чи л зөв бичиж байна. Олон хүн алсан шүү. Москвад дуудаж авчраад алдаг байсан даа. Одоо Украйны газар нутгийг луйвардчихаад, орон газаргүй Монголд хүртэл ирж байна ш дээ. Урьд ирэхгүй яасан юм бэ? Танихгүй л байсан биз дээ.
Хамгийн их уншсан