Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Саятан болохыг хүсвэл” нэвтрүүлгээр А.Меркель рүү залгажээ

Германы улстөрч, саятан Твайс Вольфганг Босбах “Саятан болохыг хүсвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Зүүн Германы угаалгын машины тухай нэг асуулт дээр гацаж, хэн нэгэн рүү утасдах эрхээ авчээ. Хамгийн сонирхолтой нь тэр канцлер Ангела Меркель рүү залгажээ. Сайн танил, улс төрийн хамтрагчийн хувиар тэрээр канцлер руу утас цохиж, “Зүүн Германы WM66 маркийн угаалгын машин яагаад тийм алдартай болсон бэ” гэдэг асуултын хариуг авах гэж оролджээ. Харамсалтай нь, канцлер руу хийсэн дуудлага дуу мессэж рүү нь холбогдоод Босбах асуултандаа бүдэрч. Ингээд тэрээр 125 мянган еврогийн шагналтайгаар шоуг орхисон байна.
Канцлер Меркель Зүүн Германаас гаралтай учир энэ асуултад яг хариулж чадна гэж саятан Босбах итгэж байж. Тэгээд ч канцлер түүнтэй ярихдаа хэзээд баяртай байдаг гэнэ. Хэрэв Ангела Меркель түүнд тусласан бол 500 мянган евро хожих байжээ. Нэвтрүүлэг дуусахын хэрд хатагтай Меркелээс Босбахт зурвас ирснийг үзэгчдэд уншиж сонирхуулсан байна. Тэрээр “Юу ч болсон халуун дотноор мэндчилье” хэмээн бичсэн байжээ. Германы бундеслигийн гишүүнээр 20 гаруй жил тасралтгүй сонгогдсон Босбах А.Меркелийн Христийн Ардчилсан холбоо намын парламент дахь бүлгийн дэд дарга аж. Харин түүний бүдэрсэн асуултын тухайд тэр угаалгын машиныг айлууд жимс болгохдоо ашигладаг байсан учраас гэж хариулах ёстой байжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
bundesliga bish bundestag bailguidee
Хамгийн их уншсан