Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чингис хааны онгоныг Буриадын иргэн оллоо гэв

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдийн иргэн Дмитрий Багадаев өвөг дээдсээсээ  өвлөгдөж ирсэн нэгэн чулуун дээрх бичээсийг тайлан уншсан байна. Энэ чулуун дээр газрын зураг тэмдэглэсэн байдаг гэнэ. Багадаев энэ зургийн дагуу 500 км аялж яваад Монголын хааны оршуулгыг олсон байна. Түүний өөрийн нь хэлж байгаагаар бол энэ нь их эзэн Чингис хааны оршуулга гэнэ хэмээн  оросын smartnews.ru сайтад бичжээ.
Эцэг өвгөдөөсөө өвлөн ирсэн энэ чулуу олон жилийн турш хэн ч тоохгүй явж ирснийг Дмитрий Багадаев дээр нь бичсэн зүйлийг тайлан уншъя гэж бодож. Олон ч ном, сурах бичиг уншиж, түүхч эрдэмтэдтэй ярилцаж, олон хэл, цагаан толгой харьцуулан үзсэн байна. Чулуун дээрх газрын зургийг судалсаар энэ нь оросын Эрхүү мужийн Оса районы төвөөс холгүй газар болохыг олж тайлжээ. Үнэхээр ч Багадаевын өвөг нь Осины районд амьдарч байсан гэнэ. Ийн энэ зургийг дагуу явсаар 500 км зам туулж битүү тайгад хуучны нэгэн оршуулга байхыг олжээ. Түүнийхээр бол энэ нь монголын нэгэн хааны, бүр Чингис хааны оршуулга байж болно гэнэ.
Тэрээр “Миний өвөг Прокопия дээр цагт Обоха нэртэй тосгонд амьдарч байсан юм. Обоха гэдэг нь “Овооны сахигч” гэсэн үгнээс гаралтай үг. Миний өвөө их сайн хүн байсан юм. 1930-аад онд түүнийг нударган гэж буруутгаж байхад нутгийнхан миний өвөөг нударган биш хэмээн районы намын хорооны даргад мэдүүлж байсан юм. Үүний ч ачаар өвөө минь хэлмэгдэлгүй өнгөрсөн юмдаг. Прокопий өвөө тосгоныхоо хэдэн хүнтэй хамт жил бүр тайга руу явж, тэр оршуулга бүхий ариун газарт очдог байсан гэнэ. 1960-аад онд хамгийн сүүлд намайг дагуулж явсан ч тэр үед 16-17 настай надад энэ нь нэг их сонирхолтой биш байгаад нарийн учрыг нь тодруулж чадаагүй юм. Өвөө Прокопий нас барахдаа надад энэ чулууг үлдээгээд “Нэг л цагт наадах чинь үнэт зүйл болж их мөнгө авчирна” гэсэн юм. Тэгэхэд нь би инээмсэглэж л суусан юм шүү дээ” гэж Дмитрий Багадаев ярьж байна.
Ингээд л хэдэн жилийн өмнө Дмитрий Багадаев энэ чулуун дээр юу бичиж, дүрсэлснийг тайлахаар шийдсэн байна. Зургийг нь эрдэмтэн мэргэдэд үзүүлж. Энд гурван ч өөр хэл соёлын дурсгал байсан гэнэ. Нэг нь хятадын эртний бичээсээр “том, хүчирхэг” гэсэн байгаа бол хоёр дахь нь арийн загалмай буюу тэнгэрийг дүрсэлсэн аж. Гурав дахь нь болохоор эртний египетийн дүрс бичгээр бух юм уу, буга дүрсэлсэн байж. Ингээд нийлэхээрээ “Аугаа их тэнгэрийн буга” гэж тайлагдаж байгаа юм байна. Тэнгэрийн буга буюу хандгай нь тэнгэр шүтлэгтний гол шүтээн гэсэн үг. Өнөөгийн монгол, якут, буриадуудын өвлөж ирсэн бөө мөргөлийн шүтээн.
Соёл судлаач Игорь Александров “Тэнгэр шүтлэгтний тухай бид төдий л сайн мэдэхгүй. Лев Николаевич Гумилев тэнгэр нь бүхий л төв азийн ард түмний нийтлэг шүтээн  гэсэн байдаг. Түүнийхээр бол тэнгэр шүтэх нь бусад шашны нэгэн адил гол шашны нэг. Талын нүүдэлчдийн дунд тэнгэр шүтлэг нь бөөгийн шашинтай хамт хөгжиж өдгөө бие биеэс нь салгах аргагүй болсон байна. Бөөгийн соёлд Тэнгэр гэдэг нь гол бурхан, үүнийгээ тэнгэрийн буга юм уу хандгайгаар илэрхийлдэг.  Дмитрий Багадаевын өвөг дээдсээс өвлөж ирсэн энэ чулуу бол буган хөшөө  гэгч. Буган чулуу гэдэг нь нүүдэлчдийн эзэн хаадаа оршуулсан газар босгодог нэг төрлийн хөшөө. Дээр нь буга дүрсэлсэн байдгаас үүнийг буган чулуу гэдэг” гэсэн байна.
Оросын Шинжлэх ухааны академийн Төв Азийн түүх соёл судлалын хүрээлэнгийн монгол, буддын шашин, төвд судлалын хэлтсийн орлогч эрхлэгч Сергей Данилов “Буган хөшөөг нүүдэлчид их л ариун газартаа, ялангуяа оршуулга дээр босгодог. Буриадад, Монголд, Тувад их байдаг ийм хөшөөний дундаж өндөр нь хоёр метрт хүрнэ. Дундаа бүслүүртэй мэт ийм хөшөөн дээр заавал буга дүрсэлсэн байдаг” гэжээ.

Энэ бэлгэ тэмдгүүдээс гадна Дмитрий Багадаевын чулуун дээр “Аугаа их тэнгэрийн буга” гэсэн бичээс, зураг бий. Багадаев энэ бүхнийг тайлахаар  оролдон оролдсоор мэргэжлийн ном, монголын туульсыг ч судалж. Зураас бүрийг судалсаар энэ нь газрын зураг юм гэж ойлгосон байна. Гэтэл тэр нь түүний сайн мэдэх өнөөх газар юмсанж.
Голын тод зураас нь гол мөрнийг дүрсэлсэн бол хоёр талын зураас нь хөндий. Тэгэхээр энэ бол өвөөтэйгээ очиж байсан тэр газар. Нэг зураас голоос дээш буюу хойд зүгт байгаа нь Осины районы Наймагут тосгон. Тэнд өвөө минь амьдарч байсан, намайг хүүхэд байхад дагуулж очиж байсан газар. Нөгөө нэг зураасыг дагах юм бол том цохио хад  руу очино, үүнийг чулуун дээр тэг дөрвөлжнөөр дүрсэлсэн  байна.
Эрдэмтэд буган хөшөөний нэг хэсэг энэ чулуун дээр зарим зургийг хөшөөг хэсэглэснээс хойш хожуу зурсан байна гэсэн байна.
Оросын Шинжлэх ухааны академийн Төв Азийн түүх соёл судлалын хүрээлэнгийн монгол, буддын шашин, төвд судлалын хүрээлэнгийн хэлтсийн орлогч эрхлэгч Сергей Данилов бас “Буган хөшөөн дээр ямар ч газрын зураг байх боломжгүй. Эцсийн эцэст ийм уламжлал ч байхгүй. Тэгэхээр газрын зургийг бусад зургаас бүр хойно зурсан байх. Гэхдээ л энэ чулууг анхааралтай судлах ёстой” гэжээ.
Гэхдээ л Дмитрий Багадаев шантарсангүй. Хавар болохоор тэр Эрхүү мужийн Осины район руу өөрийнхөө газрын зураг гээд байгаа тэр чиглэлээр явсан байна.
Өнөөх хавцал цохионоос хойш том нүх олжээ. Эргэн тойронд нь олон чулуу. Тэндээс 200 орчим метрийн зайд бас л ямар нэгэн бэлгэ тэмдэг илэрхийлсэн баймаар чулуунууд. Тэндээс  чулууны хэлтэрхийг авч Буриадлын эрдэм шинжилгээний нэгэн төвд эрдэмтдэд үзүүлсэн байна. Тэд нь ч тодорхой зүйл хэлсэнгүй, үүнийг тодорхойлохын тулд малтлага хийх хэрэгтэй гэжээ. Ингээд ч тэнд нь малтлага хийх болсон гэнэ. Осины районы удирдлага ч тэнд малтлага хийхийг зөвшөөрсөн байна. Ер нь л дээр үеэс үүнийг ариун газар хэмээн хүмүүс чулууг нь хөндөлгүй өнөө хүрчээ.
Дмитрий Багадаев энэ оршуулгыг Чингис хааныг онголсон газар гэж үзэж байна. Оршуулгын дэргэдэх чулуун дээр хуучин монголоор бичсэн бичээс хадгалагдаж үлджээ. Үүнийг Чингис хааны дурсгалд зориулсан бичээс гэж байгаа юм байна.
Зарим шинж тэмдгээрээ Осины районы энэ оршуулга шилжүүлсэн байх магадлалтай гэнэ.  Шүүж үзвэл үүнийг Зүүн гараас  буюу Монгол, баруун хойд Хятадын хил орчмоос зөөж оршуулсан байх магадлалтай. Яг тэнд Чингисийн өвөг дээдэс нутаглаж байсан юм.
Эрдэмтдийн хувьд Дмитрий Багадаевын энэ олдвор шинжлэх ухааны чухал судлагдхуун гэж үзэж байна.
Соёл судлаач  Игорь Александров “Чингис хааны онгоныг монгол, тува, хятад гээд бүгд л өөр өөрийн нутагтаа хайж байгаа. Чухам хаана байгааг хэн ч мэдэхгүй. Их хаан нас барахынхаа өмнө өөрийнхөө онгоныг маш сайн нууцлахыг гэрээсэлсэн. Буриадууд Чингис хааны онгоныг олох юм бол Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд маш чухал хувь нэмэр оруулах болно” гэсэн байна.

Юутай ч буриад эр Дмитрий Багадаев их эзэн Чингисийн онгоныг олсон гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. 

0 Сэтгэгдэл
согтуу буриад л мөнгө зүүдлээд солиорсон байна
chingisiin ongon hezee ch oldohgui
yg unen
yu gej tiim ym baih ym
онгоныг олоод энэ асуудалд цэг тавих хэрэгтэй юум биш үү!!!!!!
yu gej tiim ym baih ym
онгоныг олоод энэ асуудалд цэг тавих хэрэгтэй юум биш үү!!!!!!
хэзээ ч хэн ч олж чадахгүй
kazakuud hyrtel manai haan gecgeej baigaa
burhan haldynd baigaa, haan ezen tend munh noirsoj baigaa.
Эргүү буряад насны бөгсөнд мөнгөнд дурлаж балайрчдээ! Хэрвээ эд агуурстай булш олдлоо гэхэд,өвөг дээдсүүд нь ноёд байж л гэхээс.Тэрнээс Өндөрхааны онгон ч биш байхөө хө
энэ худлаа
аялал жуулчилын тал дээр нэлээн санаа тавиж байгаа л юм биш үү тэнэгүүд л итгэмээр л юм байна даа
oloh hereggui gedegde demii yum demii ***** olog
Согтуу буриадууд юу ч гэж солиорч мэднэ дээ, зайлуул. Одоо самогон архины эргvv гэдэг хvнд солиорол Улан-Vдэ хавьд дэгдээд газар авч байгаа юм байна даа
Мөнхлөө дөө мөхлөө гуай таныг халх монгол хэлээ тийм сайн сурч мэдээд яриад байгааг чинь мэдэхгүй л юм байна. Монголоороо олигтойхон зөв ярьж чадахгүй л байгаа биз дээ өөрсдөө ч ялгаагүй архичид байж
olj chadahgui ee, demii mureedeh yum daa
orosd ch iimerhuu elii balai amitad zunduu bgaa shuu. ter nuguu zun bilegchdees ehluuleed. tarhinii turaaltai nuhduud zunduu2
арай ч үгүй байлгүй дээ
ХУДЛАА!!!!!!
энэ удаад ч биш дараа дараачын удаад ч бас битий олдоосой хэзээд Их эзэн Чингис Хаан минь амар амгалан нойрсон ёстой. Муу сайн юмнууд Онгон гэж энэ тэрүүнээр оролдож байж голомтоороо оролдуулах гэж байгаан!!!!
Их эзний минь шарилыг дуртай нь хөндөх эрхгүй шүү, сануулчихая. Араа даахгүй байж агуу хүмүүсээр оролдох хэрэггүй
КККККККК ХА ХА
ӨВӨӨ НЬ ИХ МӨНГӨТЭЙ БОЛНО ГЭСЭН ХОЙД ХЯТАДААС ЗӨӨСӨН ГЭХ ШИГ ГАЛЗУУ БУРИАД БАЯН ХЯТАДЫН БУЛШ ОЛСОН ЮМУУ ХААШАА ЮМ
hоготуу буряадад самоган бүү hаруул hохор үхэрэд hудаг бүү hаруул
хахаха мөрөөдцийн
Хэзээ ч битгий олдоосой. Байх газараа тайван нойрсог овог дээдэс минь. Туух судлах нэрийн дор ашиг олз горлигсод хэзээ ч сайны толоо биш гэдэг нь ойлгомжтой. Овог дээдсийг минь тайван орхи .
ih haani maani ongon uesiin ued nuutslg bha bno
tiim shuu hezee oldohku ons heweeree uldsen deer munkh tenger minii urshuu
Sogtuu Buriad sormuusaa haraad soliorch bn.
Sogtuu buriad sormuusaa haraad soliorch bna.
olchooroi harii yostoi hezeech olohgui ugaasaa
ih haanii maani ongon bitgii oldoosoi
yg unen
tiim shuu hezee oldohku ons heweeree uldsen deer munkh tenger minii urshuu
буриадууд минь дээ та нар оросуудын өгсөн архийг уусаар хэл усаа ч мартаж одоо хий юм хардаг болж дээ
КККККККК ХА ХА
хэрвээ үнэн бол дайн болох ёстой
Ugui bailgui dee......
Хамгийн их уншсан