Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Польшийн тэргүүн Украины сонгогдсон ерөнхийлөгчтэй уулзлаа

Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовский Варшавт ирээд байгаа Украины сонгогдсон ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзлаа гэж хэвлэлийн алба нь мэдээлжээ.
1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр коммунизм байгуулж байсан орнуудаас хамгийн анх Польшид парламентын чөлөөт ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой тохиож байгаа учраас энд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тэргүүтэй 50 улсын төлөөлөгч цуглараад байгаа юм. Энд төв болон зүүн европын орнуудын төрийн тэргүүн, ерөнхий сайд нар иржээ.
Польшийн ерөнхийлөгч Коморовский өнөөдрөөс сарын өмнө тавдугаар сарын 9-нд Петр Порошенког Ерөннхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байхад нь Варшавт бас уулзаж байсан юм.
Лхагва гарагт Петр Порошенко АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм. Петр Порошенко сая болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ялж Украины ерөнхийлөгчөөр сонгогдоод тангаргаа ч өргөж амжаагүй байхдаа ийн Польш улсад анхныхаа гадаад айлчлалыг хийж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан