Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Соёлтой” европчууд аа гэж


Орчин үеийн түүхийг бүхэлд нь европчууд, Европ соёл дэлхийг байлдан дагуулсан үе гэж болно. Христофер Колумбаас  эхлээд Прижевальский хүртэл европчууд бараа бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл, соёлоо нэвтрүүлэх зэрлэгүүдийг, эрхэндээ авах газар нутаг хайсаар ХХ зуунтай золгосон. Ний нуугүй хэлэхэд европчууд нээсэн газар болгондоо өөрийн соёлоо нэвтрүүлж, унаган соёлыг устгах бодлого хэрэгжүүлж ялагдаж байсан удаа үгүй билээ. Ямар сайндаа л Энэтхэгийг хайж байсан европчууд Хойд Америк гэж нутаг байдгийг өөрсдийнхөө хувьд нээсэн даруйдаа нутгийн иргэдийг энэтхэг хүн буюу индианчууд гэж нэрлэсэн нь одоо хүртэл хадгалагдсан хэвээр. Хаа явсан газраа Европчууд дайн тулаан хийж тухай бүртээ ялалт байгуулан 300 гаруй жил болсон тул яваандаа Ази, Африк, Америкийн уугуул иргэдийг хоёрдугаар зэрэглэлийн хагас хүн, бүдүүлэг гэж ойлгосоор сурчихсан. Энэ үзэл нь одоо ч арилаагүй. АНУ өөр гэх гэж байгаа хүмүүст хэлэхэд энэ улсыг Европоос шилжин суурьшсан европ цагаачид үүсгэн байгуулсан юм шүү. Австрали ч тэр. Тиймээс америк маягийн соёл иргэншил гэж огт байгаагүй харин нутгаасаа алс газар суурьшсан европчуудын тусгаарлагдмал ертөнц бий болсон хэрэг.
Хаа явснаас үл хамаараад европчууд ази, африкчуудыг дээрэлхсээр ирсэн нь түүхийн асар олон үйл явдал, баримт бичгээр батлагдана. Гэтэл дэлхийн түүхэнд гарсан хамгийн аймшигтай хоёр дайныг европчууд л эхлүүлсэн. Ази ба африкчуудыг зэрлэг бүдүүлэг, ухаан мөчид гээд гайхаад байдаг атлаа нийтдээ бараг 70 сая орчим хүний аминд хүрч санаанд багтамгүй их хохирол учруулсан хоёр дай­ныг эхлүүлсэн гэдгээ европ­чууд мартсан.

Энэ хоёр дайн дууслаа ч “соёлтой” европчууд тайвширсангүй. Нөлөөллийн бүсээ хоёр хуваагаад хүйтэн дайн гэгчийг эхлүүлэв. Энэ дайны хоморгонд Ази, Африкийн хэчнээн олон улс хохирч үлдсэнийг түүх гэрчилнэ. Нэг нь нөгөөгөө эрхэндээ оруулахгүй л бол тухайн улсад дарангуйлал байна уу, ардчилал байна уу огт хамаагүй гэсэн байр сууринаас хандсаар ирсэн. Ингээд ч зогссонгүй европчууд шашин, үзэл суртал, улс төрийн ялгаагаа Зүүн ба Өрнөд гэж хуваан үзэн ядалтын том аян дайн эхлүүлсэн. Зөвлөлт задран унахад дэлхий нийтээрээ ашгүй “өндөр соёлтой”, ёс суртахуунтай европ соёлын төлөөлөгчид одоо нэг тайвшраад дэлхийн нийтээр тайвширч чухамхүү цэнгэлийн манлайд хүрэх байх гэж найдаж байсан. Зөвлөлтийн нөлөөнөөс гарч түүхэндээ анх удаа тусгаар улс болсон Дундад Азийн улсууд, Зүүн Европ ба Балканы хойгийн олон орон бүгд ингэж найдаж байсан. Аймшиг дагуулсан Сталинист большевик үзэл суртал нуран унасан болохоор Өрнөд маягийн европчуудын “хүмүүнлэг энэрэнгүй” үзэл давамгайлаад бүгд амар сайхандаа жаргана байх гэж бодож байв.
Гэвч бодит байдал тэс өөр. Наад захын жишээ нь Азийн улс орон, үндэстнүүдийг зэрлэг бүдүүлэг гэж ихэмсэг зан гаргадаг Европт хүйтэн дайн дууссанаас хойш гарсан дайны тоо. Югославын хол­боо­ны улсыг задран унасны дараа холбооны бүрэлдэхүүнд орж байсан лалын шашинт ба христийн шашны үнэн алдарт урсгалд хамардаг улсуудын хооронд болсон аймшигт мөргөлдөөн, дараа нь Сербийн Косово мужийн хүн амын дийлэнх болсон албаничууд ба сербчүүд хоорондын мөргөлдөөн, Армени ба Азербайжаны дайн, Гүрж ба Абхазын дайн, Гүрж ба Өмнөд Осетын дайн, Молдав ба Днестр орчмын бүс нутгийн дайн, Чеченийн дайн, Карабахын дайн гээд байна.

Эндээс Чеченийн дайн, Днестр орчмын бүс нутгийн дайн, Гүрж ба Абхазын дайн гэх мэтээс илүү соёлтой хүмүүс, илүү соёлжсон төв болох Балканы хойгийг авч үзье л дээ. Югослав улс. Үндэсний цөөнх албани гаралтай косовочуудын эрх ашгийг хамгаална гээд Баруун Европ, америкчууд нийлээд хөөрхий зүүн славчуудыг ямар их бөмбөгдөв. Хэдэн мянган хүн үхэж, хэдэн мянган байшин барилга нурсан ч ардчилал, хүний эрхийн төлөө хийсэн гээд тоож үзсэн хүн алга.
Югославын дайн дуус­саны дараа одоо ингээд тайвш­рах байх гэтэл Өрнө­дийн дэмжлэгийг авсан Гүрж салан тусгаарласан мужуудаа буцаан авах гээд үлэмж биет Оростой байлдаад нам даруулсан нь ойлгомжтой. За, ашгүй энэ дайнаар л Европ дахь хүч хэрэглэсэн үл ойлголцол дуусах байх гэтэл Украйны хэрэг явдал эхлэх нь тэр. Азиудыг бүдүүлэг, хоорондоо ойлголцож чад­даггүй харгис гээд байсан хүмүүс гэнэт л ганц гэрээн дээр гарын үсэг зурах үгүй­гээр шалтаг хийгээд хоорондоо зэвсэг барин үзэж эхлэх нь тэр. Европын зүрхэнд өнөөдөр дэлхийн хоёрдугаар дайн, эсвэл Югославын дайны үеийнхтэй адил онгоц, нисдэг тэрэгнээс пуужин харваж, мина шидэлж, их буу, тийрэлтэт сумаар буудаж байна. Зарим шинжээч Украйны мөргөлдөөнийг багаар бодож жил орчим үргэлжилж хэдэн мянган хүний аминд хүрэх нь гарцаагүй гэцгээж байна. Африкийн Өмнөд Судан, Мали, Төв Африкийн Бүгд найрамдах Улсад болж байгаа иргэний дайнаас Украйнд болж байгаа иргэний дайн юугаараа ялгаатай юм бэ? Украйны улс төрийн өрсөлдөгч талууд Африк, эсвэл Ойрхи Дорнодын тэрсэлдэгч талуудынхтай адил нэгнээ зүйл бүрээр хөнөөж, сүйрүүлж, ямар ч гэмгүй энгийн номхон иргэд хохирч байна. Гэтэл яагаад өндөр соёлтой Европын холбоо, ардчиллын гол хамгаалагч АНУ, Ази тивийг Европын соёлтой холбож байгаа ОХУ таг дуугүй байгаа нь сонин.

Уг нь тэд, Африк эсвэл Ойрхи Дорнодын зэвсэгт бүлэглэлийн толгойлогчид хүчтэй найтаахад л эсэргүүцэл илэрхийлээд энхийг сахиулах хүчин оруулж хүчирхийллийг нэн даруй зогсооё гэдэг бус бил үү?
Янз нь Европт болж байгаа зүйлийг зөвхөн өөрс­дөө учрыг нь олно, өндөр соёлтой хүмүүс болохоор хэнээр ч заалгахгүй гэж байгаа бололтой. Байлдаж байгаа талуудын амиа алдсан хүний тоо таван мянга даваад ирэхээр л одоо боль, хэлэлцээ хий гэж хэлэх бололтой юм.
Гэтэл энэ хооронд нөгөө нэг их гүн ухаан, техникийн болон эдийн засгийн хөгжлийн үндсийг байгуулсан Европ соёл яасан бэ?
Ер нь, өөртэй нь санал нэгдээгүй болгоны эсрэг хүч хэрэглэх, хүч хэрэглэн харгислаж байгаагаа гүн ухаан, нийгмийн тогтолцоо гэх мэт сүржин зүйлээр далдалдаг нь европ соёлын онцлог юм биш үү?
Хаа байсан Африкт энхийг сахиулах гээд, хоорондоо битгий буудалц байлд гээд байгаа атлаа Европын зүрхэнд, Украйнд маргалдагч талуудыг зэвсэг хэрэглэхгүй байхыг зогсоож чадахгүй байдаг.

0 Сэтгэгдэл
европчууд чинь 1200-1500 онуудад бүдүүлэг харанхуй байсан хүмүүс шүү дээ Яахав одоо л нэг их соёлт хүчирхэг ертөнц өнө эртнээс л тийм байсан мэт харагдуулах гэж хичээж байгаа юм евроази гэдэг нэр үгийг ч мартаж дээ
yg l unen bichsen bna ! ene muusain ynkuudiig ! dandaa hunii garaar mogoi bariulana ! ingej baigaad ahiaad ! 9 - sariin -11 negen shig ym boloh vii dee !
Барууныхны үнэн нүүр царайг ганц сайн хэлж дээ хө
Хамгийн их уншсан