АНУ-ын Цагаачлалын албанаас хамгийн сүүлд гаргасан мэдээнээс үзвэл он гарснаас хойш тус улсын хилийг 60 мянган хүүхэд эцэг, эхгүйгээр давж гарсан байна. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама энэ мэдээтэй танилцаад хүүхдүүд асран халамжлагчгүйгээр хил давж байгаа нь нэн даруй анхаарал хандуулах ёстой асуудлын нэг гэж үзжээ. Улмаар хүүхдүүдийн цагаачлалыг зогсооход шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд Конгрессоос 1,4 тэрбум ам.долларын санхүүжилт гаргуулахаар ажиллана гэж мэдэгдэв.
Асран халамжлагчгүйгээр цагаачилж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь Гондурас, Гватемал, Сальвадор улсаас гаралтай байдаг бөгөөд гол төлөв гэр бүлийн хүчирхийллээс зугатах, гэмт бүлэглэлийн гишүүн болохоос зайлсхийх зорилготой байдаг аж.