Египетэд амраад нутаг буцаж байгаа жуулчин болгон нисэх буудал дээр “буцах хураамж” гэж 25 ам.доллар төлж байх тухай шийдвэрийг Египетийн Засгийн газар гаргажээ. Гэхдээ ийм хэмжээний мөнгийг гадаадын компанийн онгоц ашиглан нутаг буцах гэсэн хүмүүс л төлнө. Харин Египетийн нисэхийн компаниудаар нутаг буцах бол ердөө дөрвөн ам.долларын “буцах хураамж” төлөх аж.
Сүүлийн үед Египетэд өрнөж байгаа улс төрийн хямрал, түүнийг дагасан хүчирхийллийн улмаас тус улсыг зорих жуулчдын тоо эрс цөөрч, эдийн засаг нь олон арван саяар тоологдох ам.доллар авч чадалгүй алдагдал хүлээсэн юм. Иймд эрх баригчид алдагдлаа нөхөхийн тулд “буцах хураамж” гэх мэт шинэ татвар бий болгон алдагдлаа нөхөхөөр шийдсэн бололтой.