Сүүлийн хоёр өдрийн дотор Йемен улсад Засгийн газрын цэрэг ба шиа урсгал дагагч босогчдын хооронд болсон мөргөлдөөний улмаас 120 хүн амь үрэгдсэн тухай арабын мэдээллийн хэрэгслүүд дуулгаж байна. Босогчдын эзлэн авсан Йемений нийслэлээс хойд зүгт 50 км зайтай байдаг Омран нэртэй тосгоныг чөлөөлөн авахын тулд Засгийн газар нь армийн цэргийн нисэх хүчин, өөрийн талыг дэмжигч сунна талын “Аль Ислах” бүлэглэлийн зэвсэгт дайчдыг дайчилжээ.
Шиа урсгал дагагчид энэ тосгоныг нийслэл Сана руу хийх дайралтын гол түшиц газар болгон ашиглаж байгаа болохоор Засгийн газар өрсөн дайралт хийхээс өөр аргагүй болсон байна. Босогчид нь 10 жилийн өмнө Засгийн газрын эсрэг бослого гаргаж байсан номлогч Али Хусейн аль Хоуси гэгч дагагчид аж. Тэднийг 1962 онд Йеменд хаант Засгийн газрын эсрэг бослого гарч шинэ улс тогтохоос өмнө байсан лалын шашинт тусгаар улсыг дахин сэргээхийг оролдож байна гэж шинжээчид дүгнэжээ.