Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Обама Украины ерөнхийлөгчтэй Путинаас өрсч уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Украины шинээр сонгогдсон ерөнхийлөгч Петр Порошенкотой зургадугаар сарын 3-нд Польшийн нийслэл Варшавт уулзана гэж дипломат эх сурвалжаас үндэслэн “Коммерсантъ” сонин мэдээлсэн байна. Цагаан ордны тэргүүн, Петр Порошенког ерөнхийлөгчийн сонгуульд ялсны нь дараа хамгийн түрүүнд  баяр хүргэсэн юм. Америкийн тэргүүн утсаар ярих үедээ Украины ард түмнийг энхтайван тогтвортой байдлаа хангах, өөрчлөлт шинэчлэл хийхэд нь АНУ тусална гэж амласан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан