Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

55 хүнийг стадионд шүүжээ

Хятадын Шинжаан мужид 55 хүнийг салан тусгаарлах үзэл гаргаж, аллага, алан хядах ажиллагаа явуулсан хэмээн буруутган шүүжээ. Энэ олон хүнийг хамарсан шүүх хурлыг жирийн шүүх танхимд хийх боломжгүй байсан учир цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Шүүх хурлыг үзэхээр 7000 гаруй хүн цэнгэлдэх хүрээлэнд иржээ. Тэднийг ачааны машин дээр бөөнөөр нь ачиж ирэхдээ буутай цагдаа нараар харгалзуулжээ.
Яллагдагч нарын гуравт нь цаазаар авах ял оноосон байна. Тэдний хэтэрхий зэрлэг балмад аргаар хүн амины хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж ялын дээд хэмжээ оноосон аж.
Хятадын Шинжаан мужид уйгуруудын гаргасан үймээн самуун, гэмт хэрэг сүүлийн хэдэн жил тасрахгүй гарсаар байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт гэхэд амиа золиослогч таван хүн Үрүмч хотын гудамжинд бөмбөг дэлбэлж 39 хүний аминд хүрсэн.
Шинжаан мужийн хүн амын 45 хувь нь лалын шашинт уйгурууд юм. Тэд хүн амын мөн 40 гаруй хувийг бүрдүүлдэг хятадын хан үндэстэнтэй эв түнжин хагаралдах нь улам бүр ихэсч, иймэрхүү хэрэг тасрахгүй гарч байгаа юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан